Магтан дууны бүжиг “Бурханы ардууд Бурханыг сэтгэлээ ханатал магтдаг”

2025-04-04

I

Бид Бурханы өмнө өргөгдсөн,

элбэг дэлбэг найрын зоогт бид оролцдог.

Бурханы үгийг бид эдэлж, үнэнийг ойлгодог,

бидний сүнс чөлөөлөгдсөн, маш эрх чөлөөтэй.

Дэлхий ертөнц болон махан биеийн ээдрээ бартаанаас ангижрахын хэрээр

бид амьдралын гэрэлт замаар алхдаг.

Зүрх сэтгэл маань талархал, магтаалаар дүүрч,

бид үгээр хэлэхийн аргагүй баяр хөөрийг мэдэрдэг.

II

Бурханы үгийг бид өдөр бүр эдэлдэг,

шүүлтийг хүлээн авч, өөрсдийгөө мэдэж авдаг.

Бид Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханд гэмшиж,

шинэ хүмүүсийн төрхийг амьдран харуулдаг.

Шүүлтээр дамжуулан бид цэвэрлэгдэж, сатанлаг завхралаа хаядаг.

Бид одоо үнэхээр өөрчлөгдсөн, энэ бүхэн Бурханы аврал, нигүүлслийн ач.

III

Төгс Хүчит Бурхан Сатаныг ялсан.

Шалгалт, зовлон бүлэг хүмүүсийг төгс болгож, тэднийг ялагчид болгодог.

Бурханы зөвт зан чанар бүхэлдээ илчлэгддэг,

Бурханыг эсэргүүцдэг бүхэн мөхөх болно.

Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс Бурханы нигүүлслийг хүртдэг;

үнэнийг эрэлхийлдэг хүмүүс Бурханы авралыг хүртдэг.

Үнэхээр зөвт байдгийнх нь төлөө бид Бурханы зан чанарыг магтаж,

магтаалын дуу маань тэнгэрт хүрдэг.

IV

Төгс Хүчит Бурханы ажил үнэхээр гайхамшигтай,

Бурханы үг бүгдийг гүйцэлдүүлдэг.

Бүх хүн Бурханы өмнө бууж өгч, Бурханы агуу ажил гүйцэлдсэнийг магтдаг.

Бид сэтгэлээ ханатал магтаж, баярлан уухайлдаг;

Төгс Хүчит Бурхан хүндэтгэл, алдар сууг хүртвээс зохилтой.

Бурханы хүсэл газар дээр гүйцэлдсэн,

Бурханы ардууд Бурханыг сэтгэлээ ханатал магтдаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих