Христийн сүмийн дуу “Бурханы ажил үргэлж шинэ байж, хэзээ ч хуучин байдаггүй”
2020-08-10
Ⅰ
Нигүүлслийн эрин үед Еховагийн ажил
хоцрогдсон гэдгийг Есүс нэгэнтээ хэлжээ.
Үүний нэгэн адилаар Есүсийн ажил
хоцрогдсон гэдгийг өнөөдөр Бурхан хэлсэн.
Хэрэв зөвхөн Хуулийн эрин үе байгаад
Нигүүлслийн эрин үе гэж хэзээ ч байгаагүй бол
Есүс цовдлогдохгүй, бас хүн төрөлхтнийг
золин аварч чадахгүй байх байсан билээ.
Бурхан нэг ажлыг хэзээ ч давтан хийхгүй;
Бурхан өдөр бүр шинэ үг хэлж,
шинэ ажил хийдгийн адил
Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг.
Энэ бол Бурханы хийдэг ажил,
гол түлхүүр нь “шинэ”, “гайхалтай” гэдэг үгс.
Гол түлхүүр нь бол “шинэ”,
“гайхалтай” гэдэг үгс.
Ⅱ
Зөвхөн Хуулийн эрин үе байсан бол
хүн өнөөг хүртэл хөгжиж чадах байсан уу?
Түүх зогсохгүй урагш дэвшдэг нь
Бурханы ажлын хэвийн хууль биш гэж үү?
Орчлон ертөнцөд хүнийг удирдах
Түүний удирдлагын дүр зураг биш гэж үү?
Бурханы хүсэл тасралтгүй өөрчлөгддөг,
түүх ахиж, Бурханы ажил ч бас ахидаг.
Тэрээр нэг ажлыг зургаан мянган жил хийхгүй;
учир нь Тэр хэзээ ч хуучин биш,
харин үргэлж шинэ.
Нэгэн цагт Тэр загалмайд цовдлогдсон,
энэ ажлаа үүрд мөнх хадгалж чадах уу?
Хоёр дахь удаагаа загалмайд цовдлогдох уу?
Энэ бол ердөө тэнэг хүний ойлголт юм.
Бурхан нэг ажлыг хэзээ ч давтан хийхгүй;
Бурхан өдөр бүр шинэ үг хэлж,
шинэ ажил хийдгийн адил
Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг.
Энэ бол Бурханы хийдэг ажил,
гол түлхүүр нь “шинэ”, “гайхалтай” гэдэг үгс.
Гол түлхүүр нь бол “шинэ”,
“гайхалтай” гэдэг үгс.
Ⅲ
Бурхан хувиршгүй, Бурхан үргэлж Бурхан байна;
энэ бол яахын аргагүй үнэн.
Бурханы мөн чанар өөрчлөгддөггүй,
мөн Тэр хэзээ ч Cатан болж чадахгүй.
Гэхдээ ажил нь Түүний мөн чанар шиг
хувиршгүй, тогтмол гэдгийг энэ нь нотолдоггүй.
Бурхан хувиршгүй гэж хэлээд чи,
үргэлж шинэ, огт хуучин биш гэдгийг нь
яаж тайлбарлах вэ?
Бурхан нэг ажлыг хэзээ ч давтан хийхгүй;
Бурхан өдөр бүр шинэ үг хэлж,
шинэ ажил хийдгийн адил
Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг.
Энэ бол Бурханы хийдэг ажил,
гол түлхүүр нь “шинэ”, “гайхалтай” гэдэг үгс.
Гол түлхүүр нь бол “шинэ”,
“гайхалтай” гэдэг үгс.
Бурханы ажил тасралтгүй түгж,
Бурханы ажил ямагт өөрчлөгдөж байна.
Бурханы хүсэл хүмүүст танигдаж,
Бурханы хүсэл үргэлж харагдаж байдаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд