Магтан дууны бүжиг “Бурханы агуу ажил гүйцэлдсэн”

2025-05-07

Эцсийн өдрүүдийн Христийг дагадаг бид

бүхий л орчлон ертөнцөд гэрчилж байна:

Бурханы агуу ажил гүйцэлдсэн!

I

Төгс Хүчит Бурхан махбодоор гарч ирж,

хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийлдэг.

Бид сүйт залуугийн дуу хоолойг сонсож,

Бурханы өмнө өргөгдсөн.

Эцэст нь бид Хурганы хуримын зоогт оролцож,

хаанчлалын сургалтад орсон.

Шүүлт Бурханы гэрээс эхэлж,

Бурханы зан чанар бүрэн илчлэгдсэн.

Бурханы үгийн үнэн биднийг байлдан дагуулдаг;

бид бүгд Бурханы өмнө унаж, Бурханд шүтэн мөргөдөг.

Бидний хөдөлгөөн, бодол, санаа болгон

Бурханы үгээр бүрэн ил болдог.

Бурханы шалгалт, цэвэршүүлэлтээр дамжуулан

завхарсан зан чанар маань цэвэрлэгддэг.

Бурханы шүүлтээс бид

Бурханы зөвт, ариун байдлыг олж хардаг.

Бурханы ардууд Бурханы өмнө дуулгавартай дагаж,

үхтлээ Бурханд үнэнч байж, Бурханыг гэрчилдэг.

Бурхан Сатаныг бүрэн ялж,

бүлэг ялагчдыг бий болгосон.

Эцсийн өдрүүдийн Христийг дагадаг бид

бүхий л орчлон ертөнцөд гэрчилж байна:

Бурханы агуу ажил гүйцэлдсэн,

Бурхан бүрэн алдаршсан!

II

Эцсийн өдрүүдийн хүний Хүү үнэнийг илэрхийлж,

Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн.

Бүх шашин, урсгалууд ширүүн өлсгөлөнд нэрвэгдэж,

хүмүүс үнэн замыг эрж хайхаас өөр аргагүй.

Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсож,

гамшгийн өмнө Бурханы өмнө өргөгддөг.

Эцсийн өдрүүдийн Христийг

хүлээн авдаггүй бүх хүн гамшигт унана.

Бурханы ажил төгс хүчтэй агаад мэргэн,

бүх хүнийг төрлийнх нь дагуу ангилдаг.

Бүх улс орон, ард түмэн гэрэлд ирж,

Бурханы сэнтийн өмнө бууж өгдөг.

Хаанчлалын хэтийн ирээдүй цаглашгүй гэрэлтэй,

бадрангуй дүр зураг нь бүгдэд ил.

Бүх дайсагнагч хүчийг Бурхан устгаж,

зөвт байдал, сүр жавхлангаа илчилнэ.

Бурханы үгийн өгүүлбэр бүр нь биелдэг.

Бурханы үг бүхнийг гүйцэлдүүлдэг.

Христийн хаанчлал газар дээр биеллээ олдог.

Ард түмэнтэйгээ хамт Бурхан амьдардаг.

Эцсийн өдрүүдийн Христийг дагадаг бид

бүхий л орчлон ертөнцөд гэрчилж байна:

Бурханы агуу ажил гүйцэлдсэн!

Бурхан бүрэн алдрыг олж авсан!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих