
Магтан дууны бүжиг “Бурханы ажил маш бодит”
2025-02-10
I
Хүний Хүү үнэнийг илэрхийлж, хүмүүсийг аврахын тулд үг хэлж, ажилладаг.
Нэгэн жинхэнэ Бурхан гарч ирсэн,
Тэр бол эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан.
Нигүүлслийн эрин үе өнгөрч, эцсийн өдрүүдийн шүүлт эхэлсэн.
Бурханы үг хүмүүсийг шүүж, цэвэрлэж,
бүлэг хүмүүсийг бүрэн байлдан дагуулсан.
Бурханы үг хурц илд адил бидний зүрх сэтгэл, сүнсийг сүлбэдэг.
Бидний сатанлаг зан чанар илчлэгдэж,
ичсэндээ бид Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөдөг.
Бид Бурханы үгийг хэрэгжүүлж, мэдэрч туулдаг,
бидний амь зан чанар өөрчлөгддөг.
Бурханы ажил маш бодит, бид цэвэрлэгдэж, аврагддаг.
II
Бурханы үг бол үнэн, энэ нь бидэнд амьдралын замыг харуулдаг.
Энэ нь бидэнд үнэнийг хэрэгжүүлэх замыг өгдөг,
биеэ авч явж, үйлдэх зарчмыг өгдөг.
Шалгалт, гай зовлон, цэвэршүүлэлт итгэлийг маань төгс болгодог.
Бурхан Сатаныг ашиглан бүлэг ялагчдыг бий болгохдоо үйлчлүүлдэг.
Бурханы зан чанар ариун агаад зөвт. Бид Түүнээс эмээж, Түүнийг биширдэг.
Бид Бурханаар авруулдаг, бүхий л оршихуйгаа баяртайяа өргөн барьдаг.
Бурханы ажил маш бодит, бид өнөөдөр үүнийг туулж мэдэрсэн.
Бид Бурханыг шүтэн мөргөж, нүүрээрээ газар унадаг,
Төгс Хүчит Бурхан алдрыг олж авсан.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд