Магтан дууны бүжиг “Бурханы үг бидний зүрх сэтгэлийг байлдан дагуулсан”

2025-02-07

I

Бид Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн.

Бурханы үг эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн,

бидний зүрх сэтгэлийг байлдан дагуулсан.

Бид Бурханы үгийг уншиж, Бурхантай нүүр тулан уулздаг.

Үнэнийг ойлгохын хэрээр зүрх сэтгэл маань жаргалаар бялхдаг.

Эцсийн өдрүүдийн Христийг дагана гэдэг бидний хэзээ ч төсөөлж байгаагүй зүйл.

Босоод бүжиглэ, ах эгч нар аа!

Магтаалын дууг баясан дуул!

Би яагаад баяртайгаар бүжиглэнэ вэ? Учир нь зүрх сэтгэл минь Бурханыг хайрладаг.

II

Бид Бурханы өмнө очоод, Түүний үгийг идэж, ууж, таашаадаг.

Түүний шүүлтийг хүлээн авч, бид цэвэрлэгдэн,

хүний төрхийг амьдран харуулахдаа үнэхээр баярладаг.

Шүүлт гэсгээлт бол Бурханы хайр,

шалгалт цэвэршүүлт бол Түүний ерөөл.

Бурхан надад шинэ амь өгдөг,

Бурханыг би үүрд магтана.

Босоод бүжиглэ, ах эгч нар аа!

Магтаалын дууг баясан дуул!

Би яагаад баяртайгаар бүжиглэнэ вэ? Учир нь зүрх сэтгэл минь Бурханыг хайрладаг.

III

Бурханы үг агуу эрх мэдэлтэй,

бэрхшээлийг давахад биднийг хөтөлдөг.

Цаг ямагт бидэнд замчилж, биднийг хамгаалдаг,

Бурханы ойр дотно, хайр татам байдлыг бид бүр ч их мэдэрдэг.

Бидний итгэл зовлонгоор төгс болдог,

Бурханы мэргэн ухаан, төгс хүчнийг бид хардаг.

Ямар ч шалгалт ирсэн бай хамаагүй,

Бурханыг хайрладаг сэтгэл минь хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Босоод бүжиглэ, ах эгч нар аа!

Магтаалын дууг баясан дуул!

Би яагаад баяртайгаар бүжиглэнэ вэ? Учир нь зүрх сэтгэл минь Бурханыг хайрладаг.

IV

Төгс Хүчит Бурхан биднийг авардаг,

үгээр Түүний хайрыг бүрэн илэрхийлж хэзээ ч чадахгүй.

Үнэнчээр бид үүргээ биелүүлж, Бурханы гүн гүнзгий хайрыг хариулна.

Бид нэгэн зүрх, сэтгэлээр Бурханыг гэрчилж,

хаанчлалын сайн мэдээ газар дэлхий даяар түгдэг.

Бурхан Сатаныг ялж, алдрыг олж авсан,

бидний зүрх сэтгэл баяр хөөрөөр бялхдаг.

Босоод бүжиглэ, ах эгч нар аа!

Магтаалын дууг баясан дуул!

Би яагаад баяртайгаар бүжиглэнэ вэ? Учир нь зүрх сэтгэл минь Бурханыг хайрладаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих