Магтан дууны бүжиг “Хүний Хүү газарт бууж ирлээ”

2024-10-20

I

Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүгт хүртэл гялбадаг.

Хүний Хүү газарт бууж ирлээ.

Махбодтой болсон Бурхан Хятадад илэрч, ажиллаж байна.

Тэр Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ.

Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, дэлхийн улс орон бүрийг доргиосон.

Эцсийн өдрүүдийн шүүлт Бурханы гэрээс эхэлсэн.

Бурханы үг эрх мэдлээр дүүрэн,

бүх хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулсан.

Бүгд бүрэн үнэмшиж, Бурханыг шүтэн нүүрээрээ газар унан мөргөдөг.

Төгс Хүчит Бурхан Өөрийн алдрын сэнтийдээ суужээ.

II

Хүний Хүү үг айлдаж, чуулгануудын дунд алхдаг.

Тэр бидний дунд үг хэлж, ажилладаг.

Бурхан биднийг биечлэн хариулж, усалдаг.

Түүний үгийг уншиж бид Түүнтэй нүүр тулдаг.

Бурханы шүүлтийн үг хоёр ирт сэлэм адил,

хүн төрөлхтний завхралын үнэнийг ил болгож, задлан шинжилдэг.

Шүүлт ба гэсгээлт завхрал, тэрслүү занг маань цэвэрлэж,

Сатаны хүчнээс биднийг бүрэн авардаг.

Үнэн ба амийг олж авсан бид Бурханд магтаал өргөдөг.

III

Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх гэж үнэнийг илэрхийлдэг.

Тэр Хятадад бүлэг ялагчдыг бий болгосон.

Сатаныг бүрмөсөн ялж, алдрыг олж авсан.

Бурханы үг ар араасаа биелдэг.

Хүний Хүүгийн илрэлт, ажил бүх улс орон, бүс нутгийг доргиодог.

Төгс Хүчит Бурханы үг дэлхий дахинд түгж,

агуу цагаан сэнтийн шүүлт бүхэлдээ хэрэгжиж,

хаанчлалын сайн мэдээ дэлхийн улс орнууд даяар түгдэг.

Төгс Хүчит Бурхан газар дээр мөнхөд хаанчилна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих