Христийн сүмийн дуу “Бие махбод болсон хүний Хүү бол Бурхан Өөрөө билээ” (Lyrics)

2020-06-28

Бурханы бурханлаг чана мах, цусаар биеллээ олоход Түүний оршихуй бүдэг биш болсон. Хүн Бурханыг харж, Түүнд ойртож чадах болсон. Хүний Хүүгийн үг, ажил, үйлдлээс тэд Бурханы хүсэл, бурханлаг чанарыг ойлгож, ухаарах боломжтой болсон. Хүн чанараар дамжуулан хүний Хүү Бурханы хүсэл, бурханлаг чанарыг илэрхийлсэн. Бурханы хүсэл, зан чанарыг харуулснаар Тэр сүнсний ертөнц дэх харж, хүрч болохгүй Бурханыг хүмүүст илчилсэн. Тэд махбодтой, дүр төрхтэй Бурханыг харсан.

Бие махбодтой хүний Хүү Бурханы ялгамж чанар, байр суурь, зан чанарыг бодитой, хүнлэг болгосон. Түүний хүн чанар, бурханлаг чанарын аль нь ч бай Тэр Бурханы байр суурь, ялгамж чанарыг төлөөлдгийг бид үгүйсгэж чадахгүй. Энэ хугацаанд Бурхан махбодоор ажиллаж, үг хэлсэн. Хүний Хүүгийн хувьд Тэр хүн төрөлхтний өмнө зогссон ба хүн төрөлхтний дундах Бурханы үг, ажлыг мэдэрч, даруу байдал дундах Түүний бурханлаг чанар, агуу байдлыг мэдэх боломжийг олгосон.

Бурханы жинхэнэ, бас бодит байдлыг хүн мэдэрдэг. Хүн эдгээр нь ямар утгатайг ойлгодог. Хүн чанараар дамжуулан хүний Хүү Бурханы хүсэл, бурханлаг чанарыг илэрхийлсэн. Бурханы хүсэл, зан чанарыг харуулснаар Тэр сүнсний ертөнц дэх харж, хүрч болохгүй Бурханыг хүмүүст илчилсэн. Тэд махбодтой, дүр төрхтэй Бурханыг харсан. Эзэн Есүсийн ажил, арга зам, ярих өнцөг сүнсний ертөнц дэх Бурханы үнэн биеэс ялгаатай байсан ч Бурханыг Тэр үнэхээр урьд өмнө үзэгдээгүйгээр төлөөлсөн. Үүнийг үгүйсгэж болохгүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих