
Магтан дууны бүжиг “Эцсийн өдрүүдэд Бурхан голчлон үгээр дамжуулан бүгдийг биелүүлдэг”
2025-01-29
I
Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болох үедээ
бүгдийг гүйцэлдүүлж, бүхнийг илчлэхийн тулд
голчлон үг ашигладаг.
Тэр юу болохыг чи үгээс нь л харж чадна;
Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг чи үгээс нь л харж чадна.
Бие махбодтой болсон Бурхан газар дэлхийд ирэх үедээ
үг хэлэхээс өөр ажил хийдэггүй—
тиймээс баримт шаардлагагүй; үг л хангалттай юм.
II
Тэрээр гол нь үгийн ажлыг хийхийн тулд,
Өөрийнх нь агуу хүч чадал, дээдийн дээд байдлыг
Өөрийнх нь үгээс харах боломжийг хүнд олгохын тулд,
даруу, нууцлаг байдлыг нь Өөрийнх нь үгээс харах боломжийг хүнд олгохын тулд,
Өөрийнх нь үгээс Өөрийг нь бүхэлд нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд ирсэн.
Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүний үгэнд бий.
Түүний мэргэн ухаан, гайхалтай байдал нь Түүний үгэнд оршдог.
Эндээс Бурханы үгээ хэлдэг олон арга барил чамд харагддаг.
III
Бурхан эцсийн өдрүүдэд газар дээр ирж,
үгийн үйлчлэлийг хэрэгжүүлдэг,
ингэснээр хүн төрөлхтөн Түүнийг мэдэж авдаг,
ингэснээр хүн төрөлхтөн Тэр юу болохыг харж,
Түүний мэргэн ухаан,
бүхий л гайхалтай үйл хэргийг нь Түүний үгээс хардаг.
Хаанчлалын эрин үед
Бурхан голчлон үгээр бүх хүнийг байлдан дагуулдаг.
Ирээдүйд Түүний үг бүх шашин, салбар, үндэстэн, урсгалд бас хүрнэ.
Бурхан үг ашиглан байлдан дагуулж,
Өөрийнх нь үг сүр хүч, эрх мэдэл агуулдаг гэдгийг бүх хүнд харуулдаг—
иймээс өнөөдөр та нар зөвхөн Бурханы үгтэй нүүр тулдаг.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд