Христийн сүмийн дуу “Бурханы бүх үг үнэн” | 2026 Магтаалын дуу хоолой

2026-01-15

I

Бурхан газар дээр хүнтэй хамт амьдрахаар ирж, олон үнэнийг илэрхийлсэн.

Би тодорхойгүй байдалтай хайхаа больсон, учир нь Бурханы үг намайг замчилдаг.

Өдөр бүр би Бурханы үгийг идэж ууж, Бурханы өмнө амьдардаг;

Ариун Сүнс намайг гэрэлтүүлж, гэгээрүүлдэг.

Би үнэнийг бүр илүү тодорхой ойлгож, миний амь өдөр бүр өсдөг.

Бурханы үг хүний завхралын бодит баримтыг бүрэн ил болгодог,

хүн бүрийг бүрэн үнэмшүүлдэг.

Бурханы үгийн шүүлтийг амсаж, олон шалгалт туулснаар

завхарсан зан чанар минь цэвэрлэгдэж байна.

Бурханы үгийн баялгийг эдэлснээр би үнэхээр маш ихийг олж авсан.

Бурханы зан чанарын зөвт, ариун байдлыг хараад

би Бурханаас эмээж, Бурханыг биширдэг.

Бурханы бүх үг үнэн.

II

Бурханы үгийг уншаад би үнэнийг ойлгож,

махан биеийн хазаарлалтыг даван гардаг.

Үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг эрж хайж, Бурханыг дуулгавартай дагаад би

үнэнч шударга хүний төрхийг амьдран харуулдаг.

Би үнэнийг ойлгож, завхарсан зан чанараа хаядаг;

Бурханы үгийн үнэн хэчнээн эрхэм нандин.

Бурханы үгийг хэрэгжүүлснээр би үнэн болон амийг олж авдаг,

зүрх сэтгэл минь өөр юу ч нэхдэггүй.

Бурханы хайр хэчнээн агуу, хэчнээн бодит болохыг хараад би

үнэн сэтгэлээ Бурханд баяртайгаар өгдөг.

Урдах зам ямар ч бартаатай, овон товонтой байх нь хамаагүй,

дээд зэргийн итгэлтэйгээр би Бурханыг дагана.

Бурханыг хайрлаж, Бурханаас эмээж, муугаас зайлахаар эрэлхийлдэг;

зам улам гэгээлэг болдог.

Би эцсээ хүртэл Христийг дагаж, үнэнч байдлаа зориулж,

Бурханы инээмсэглэсэн царайн илрэлтийг угтан авна.

Бурханы бүх үг үнэн.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих