Magtan duu - Бүх бүтээл Бурханы ноёрхолд ирэх ёстой

2020-04-06

Бурхан бүх зүйлийг бүтээсэн, тиймээс Тэр бүх бүтээлийг

Өөрийн хууль, ноёрхол дороо захирдаг.

Тэр бүхнийг захирдаг, бүх зүйл Түүний гарт байдаг.

Амьтай бүхэн, уулс, гол, хүн төрөлхтөн бүгд

Түүний захиргаан дор ирэх ёстой.

Тэнгэр, газар дахь бүх зүйлс

Түүний ноёрхолд захирагдах ёстой.

Бүгд өөр сонголтгүй ноёрхлыг нь дагах ёстой.

Энэ бол Бурханы тушаал, Түүний эрх мэдэл юм.

Бүх зүйл Бурханы захиргаанд байдаг.

Тэр бүх зүйлийг цэгцэлж, ялган, төрлөөр нь ангилж

Бурханы хүслийн дагуу байр суурийг нь хуваарилдаг.

Хэчнээн агуу байсан ч ямар ч зүйл

Бурханаас илүү байж чадахгүй.

Бүх зүйл Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд үйлчилж,

Бурханыг эсэргүүцэж, Түүнд шаардлага тавьж зүрхлэхгүй.

Бурханы бүтээл болох хүн ч мөн үүргээ биелүүлэх ёстой.

Эзэн болон удирдагч,

хэчнээн өндөр байр суурьтай хүн байлаа ч

Бурханы хуулийн доорх өчүүхэн хүн хэвээр байна.

Шалихгүй хүн, Бурханы бүтээл төдий бөгөөд

хүн хэзээ ч Бурханаас дээгүүр байж чадахгүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих