Христийн сүмийн дуу “Хаанчлалын сүлд дуулал (III) Хүмүүс ээ, бүгд баярлан хашхирцгаа” (Lyrics)

2020-07-05

Бурханы гэрлээс бүх хүн ахин гэрэл гэгээг хардаг. Бурханы үгнээс бүх хүн сайн зүйлийг эдэлдэг. Бурхан зүүн зүгээс ирж, тэндээс гарч ирдэг. Бурхан алдар суут гэрлээ цацруулахад бүх үндэстэн гэрэлтдэг. Бүгд тод гэрэлтэн, харанхуйд юу ч үлддэггүй. Хаанчлалд хүмүүс Бурхантай хамт хязгааргүй баяртай амьдардаг. Хүмүүсийн ерөөлт амьдралд зориулан ус бүжиж, уулс хүмүүстэй цуг Бурханы шан хишгийг эдэлдэг. Бүх хүн төрөлхтөн шаргуу хөдөлмөрлөж, Бурханд үнэнчээр үйлчилдэг. Тэнд бослого, эсэргүүцэл үгүй болдог. Тэнгэр, газар харилцан шүтэлцэж, хүн, Бурхан хоёр ойр байж, гүн гүнзгий мэдэрдэг. Тийм амьдрал бал бурам мэт амттай. Одоо бол Бурхан тэнгэр дэх амьдралаа эхэлсэн мөч. Сатан үймүүлэхээ больж, Бурханы хүмүүс Түүний хаанчлалд амардаг.

Орчлонд Бурханы сонгосон хүмүүс Бурханы алдар суут гэрэлд амьдардаг. Бурханы хаанчлалд тэд зүйрлэшгүй жаргалтай амьдардаг. Энэ бол хүмүүсийн хамтын амьдрал биш, харин Бурхан ард түмэнтэйгээ амьдрах амьдрал юм. Ялзарсан бүх хүн гуниг, баярыг амталсан. Одоо тэд Бурханы гэрэлд яахин баясахгүй байх билээ? Энэ нандин мөчийг алдаж яахин чадах билээ? Хүмүүс ээ, дуулж бүжиглэ. Чин сэтгэлээ Бурханд өргөн баригтун. Бөмбөрөө дэлд, Бурханд зориулан тогло. Бүх орчлон даяар Бурхан баяр баяслыг цацраадаг. Бурхан ард түмэндээ Өөрийн царайг харуулдаг. Бурхан чангаар хашхирдаг! Бурхан ертөнцөөс давдаг! Бурхан Хаан болсон. Бүгдийн дунд Тэр өргөмжлөгдсөн.

Бурханыг хөх тэнгэрээр хэрэн хэсэхэд Бурханы бүх хүн Түүнийг дагадаг. Бүгд сэтгэлээрээ баясан цуглаж, дуу хуур нь үүлсийг чичрүүлдэг. Орчлонд манан будан, шавар шалбааг гэж үгүй болдог. Орчлонгийн ариун хүмүүс Бурханы байцаалт дор үнэн төрхөө илчилдэг. Тэд бол бузар булай хүмүүс бус, харин хаш мэт ариун хүмүүс, бүгд Бурханы хайртай хүмүүс, бүгд Бурханы баяр хөөр билээ! Бүх бүтээл дахин амилдаг. Бүх ариун хүн тэнгэрт үйлчилдэг. Бурханы тэвэрт тэд мэгшин уйлж, санаа зовохоо болиод өөрсдийгөө Бурханд өгдөг. Өөрсдийн төрөлх нутаг, Бурханы гэрт тэд эргэж ирээд Бурханыг зогсолтгүй хайрлах болно. Ахин өвдөхгүй. Ахин уйлахгүй. Махан бие ч бас байхгүй. Газар үгүй болсон ч, тэнгэр үлддэг. Бурхан бүгдэд ил болж, бүх хүн Түүнийг магтдаг. Ийм амьдрал, ийм гоо үзэсгэлэн хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энэ бол, энэ бол, энэ бол хаанчлал дахь амьдрал билээ. Энэ бол хаанчлал дахь амьдрал билээ. Энэ бол хаанчлал дахь амьдрал билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих