Христийн сүмийн дуу “Зөвт, төгс хүчит, бодит Бурхан”

2026-04-02

I

Өөрөө оршин тогтнодог, мөнхийн, цор ганц үнэн Бурхан

Өөрийн үгээр бүх зүйлийг бүтээсэн.

Түүнийг айлдахад бий болж; Түүнийг тушаахад бат зогссон.

Тоос шорооноос амьд хүн бүтээгдсэн.

Тэрээр бүх амьд бүтээлийг тэжээн тэтгэж,

амин хүч тэнгэр газрыг дүүргэв.

Тэр хууль гаргаж, гайхамшиг үзүүлж,

хүний амьдралыг харж хандан, удирдсан.

Хүн доройтож, нүгэл дээр нүгэл нэмсээр,

бохир заваан, завхарсан болж, нүд халтирам болжээ.

Махан биед дарууссан Бурхан хүлээцтэй хандаж, уучилж,

зөвт бус байдлыг үүрэн, Өөрийнхөө нэр төрийг дуртайяа орхисон.

Тэрээр гучин жил хүнд бэрх амьдралаар амьдарч,

хүнийг золин аврахын тулд Өөрийгөө золиосолж, цусаа урсгасан.

Загалмай дээр зовсныхоо дараа Тэр чимээгүй явж одсон ч

хүмүүсийн дунд жинхэнэ хайрыг үлдээсэн.

II

Аянга зүүн зүгээс цахилж,

Синимийн нутагт цагаан үүлс буулаа.

Зөвт байдлаар дүүрэн Тэрээр хүмүүсийн дунд ирж,

Төгс Хүчит Бурхан болж махан биеэр эргэн ирсэн.

Тэрээр шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг авчирсан.

Тэр хүмүүсийг аврахын тулд үнэнийг илэрхийлж,

алхам тутамд гэсгээж, шүүдэг.

Хүн тэрслүү байдал, эсэргүүцлээр дүүрэн;

Бурханы зүрх сэтгэл үзэн ядаж, жигшин гашууддаг.

Тэр дусал дуслаар нулимс, цусаа урсган, асар их тэвчээр гаргадаг.

Уй гашууд автсан зүрх сэтгэлийг нь хэн тайтгаруулж чадах билээ!

Уур хилэнгээр дүүрэн атлаа мөн өршөөнгүй Тэрээр

хүн төрөлхтнийг дэмжиж, хангаж, удирддаг.

Тэрээр өдөржин түгшиж найдан хөдөлмөрлөж,

хамаг чин сэтгэлээ дэлхий ертөнцөд зориулдаг.

III

Жил жилээр цэцэгс дэлгэрч, бас хагдарна;

Зэрлэг галууд өмнө зүг нисээд, эргэн ирнэ.

Бурханы гэм зэмгүй махан бие доромжлол амсаж,

Түүний сэтгэл зүрх нөхөж барагдашгүй шархална.

Толгой хоргодох газаргүй Тэрээр нэг ч итгэлт хүнгүй орь ганцаараа.

Өдөр шөнөгүй ажиллаж, нойр нь хулжин,

хичээл чармайлтаа шавхаж, сэтгэлээ шимширтэл санаа зовно.

Нойр хоолоо умартан, энд тэнд хэрэн хэсүүчилнэ,

чин сэтгэл нь харин хааш яаш хандлага, ов мэхтэй тулгарна.

Эх хүний энхрий зүрх сэтгэл нь хор хөнөөлтэй учирч,

үнэн сэтгэлийн үгс нь харин доог тохуу, доромжлолоор хариулагдана.

Даруу, нуугдмал Тэрээр ажлаа хийхээр ирж,

эцэст нь Өөртэй нь нэгэн зүрх сэтгэлтэй бүлэг хүмүүсийг олж авдаг.

Зөвт байдал, төгс хүчин махан биеэс харагддаг—

бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих