Магтан дууны бүжиг “Бурханы сайхан мэдээг хүлээхүй”

2025-01-05

I

Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.

Харгис хүмүүстэй нүүр тулан чин сэтгэлийн үгээ Та хэлнэ.

Ганцхан хүслийнхээ төлөө Та олиггүй шударга бусыг амсаж,

маш уйгагүй анхаарал халамж үзүүлж, хүлээлт тавьсан.

Хэрээс хэтэрсэн шаардлага хэзээ ч тавилгүйгээр Та баяртайяа бүхнийг өгдөг.

Өглөөнөөс орой болтол хүндрэл бэрхшээлд дагалдаж,

хүмүүсийн дунд Та хахир хавчлага туулдаг.

Хамгийн хүндэт, хамгийн ариун хайрт Тантай

гоо үзэсгэлэнгээрээ хэн дүйцэх билээ?

Таны агуу анхдагч үйл хэрэг эрин үеүдийн туршид магтагдах болно.

II

Нүгэлд унасан ч би гэрэлд босно.

Танаар асар их өргөмжлүүлэхдээ би хэчнээн их талархдаг гээч.

Бие махбодтой Бурхан зовдог байхад

завхарсан хүн би бүр ч их зовох ёстой!

Харанхуйн хүчинд бууж өгөх юм бол би хэрхэн Бурханыг харах билээ?

Таны үгсийг бодохдоо би Таныг хүсэн хүлээх сэтгэлээр дүүрдэг.

Таны царайг харах бүр буруугаа мэдрэх, хүндлэх сэтгэлээр дүүрдэг.

Би эрх чөлөө гэгчийг хайхын тулд Таныг орхиж яахан тэвчих билээ?

Таны гуниглах зүрхийг нөхөхийн тулд элдэв янзын зовлон туулахыг би илүүд үзнэ.

Цэцэг дахин дэлгэрэхэд би Таны сайхан мэдээг сонсоно.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих