Сайн мэдээний кино “Сэхээрэл” | Трейлер (Монгол хэлээр)
2018-12-30
Лу Шиу’энь Хятад дахь гэр чуулганы номлогч байлаа. Тэрээр шашны пасторууд, ахлагчдын түгээсэн буруу ойлголтод итгэн, “Эзэн Есүс хүний нүглийг аль хэдийн уучилсан, Эзэнд итгэдэг хүмүүс үргэлж аврагдах болно. Тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх хэрэггүй” хэмээн зүтгэсэн хэвээр байв. Тэрээр Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг ахин дахин эсэргүүцэж, голсоор байлаа...
Гэвч санаанд оромгүй тохиолдлоор пастор хүмүүсийн өмнө тодорхой байдлаар аяглаж, нүднээс далдуур жинхэнэ нүүр царайгаа харуулж байсныг олж мэдэх боломж түүнд олдож, тэрээр пасторыг ямар гээч хоёр нүүртэн байсныг харж чадав. Тэр үед түүнд Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ иржээ. Төгс Хүчит Бурханы Чуулганы гэрчлэгч нар Бурханы эцсийн өдрүүдийн ажлын тухай түүнд тэвчээртэйгээр нөхөрлөж, гэрчлэл хийсэн бөгөөд Төгс Хүчит Бурханы үгсийг сонссоныхоо дараа тэрээр аврагдах, бүрэн аврал хүртэх хоёрын хоорондох ялгааны тухай үнэнийг ойлгож, урьд нь түүний дагадаг байсан үзэл хүний төсөөллөөс үүдсэн ба Бурханы ажлын бодит байдалтай нийцдэггүй гэдгийг ухаарч чаджээ. Иймээс тэрээр эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч түүний пастор энэ тухай мэдмэгцээ Лу Шиу’энийг яллаж, хаяхад итгэгчдийг турхирч, тэр бүү хэл түүнийг гэр бүлийнхнээр нь дарамтлуулна... Лу Шиу’энь зовлонд унан, бүр яахаа мэдэхээ байв. Эцэст нь тэрээр Төгс Хүчит Бурханы үгсээс үнэнийг ойлгож чадсан бөгөөд шашны ертөнц дэх өөрийнх нь пастор антихристийн чөтгөрлөг уг чанараар үнэнийг үзэн яддаг хоёр нүүртэн, Бурханы дайсан байсныг харж чаджээ. Лу Шиу’энь бүрэн сэрж, пасторынхаа заль мэх, хяналтаас татгалзана. Тэрээр үнэнийг хөөж, бүрэн аврал хүртэх замыг сонгон, Төгс Хүчит Бурханыг дагажээ...
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд