Сайн мэдээний гэрчлэлүүд "Амийн амьд усанд би умбасан" (Mонгол хэлээр)

2021-11-13

Жиэ Жин Христэд итгэгч гэр бүлд төрсөн бөгөөд гэр бүлийнхэн нь гурван үеэрээ Эзэнд итгэж иржээ. Тэрээр өсөж том болсныхоо дараа чуулганд Эзэнд тууштай үйлчилдэг байлаа. Гэвч чуулган улам бүр эзгүйрч, пастор, ахлагч нар ер нь улиг болсон зүйлээ л номлодог болсныг тэр яваандаа олж мэднэ. Үүнээс гадна тэдний ааш авир алхам тутамдаа Эзэний хүслээс зөрдөг байв. Жиэ Жин аминдаа ямар ч тэжээл олж авч чадалгүй, сүнс нь улам бүр хатаж гандан, харанхуйлах болжээ. Шаналахдаа тэрээр Эзэнийг үргэлж дуудан, эртхэн эргэж ирээсэй гэж хүсэн хүлээдэг байлаа. Тэгтэл нэг өдөр тэр Эзэн ирэх тухай мэдээлэл онлайнаар хайж байгаад Төгс Хүчит Бурханы үгийн уншлагын видеотой дайралдана. Эдгээр үг сүнсийг нь донсолгож, бүрэн хүч чадал, эрх мэдэлтэй нь мэдрэгдэх бөгөөд Бурханы дуу хоолой байх шиг санагджээ. Тэгээд Жиэ Жин Төгс Хүчит Бурханы ажлыг эрж хайж, судалж эхлэв. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар түүний хатаж гандсан сүнс услагдан, тэжээгдэж, шашны ертөнцийн эзгүйрлийн уг үндсийг тэр ойлгож авна. Хурганы мөртэй хөл нийлүүлэн алхахад замчилсан Бурханы үгэнд тэрээр маш их талархсан билээ.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих