Магтан дууны бүжиг “Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг хүн бай”

2024-10-02

I

Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн;

Бурханы үгийг идэж, ууж, үнэнийг ойлгох нь

бидний зүрх сэтгэлийг гэрэлтүүлдэг.

Бурханы шүүлтийг туулаад бид завхралаа мэдэж авдаг;

бид үнэнийг хэрэгжүүлж,

Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг хүмүүс болох ёстой.

Бид Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг хүмүүс байх ёстой.

Бид яг л Бурханы үгэнд хэлснээр хийх ёстой;

Бурхан ямар ч зохицуулалт хийлээ гэсэн, гомдоллолгүй,

бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсож, үүргээ сайн гүйцэтгэх ёстой.

II

Бид Бурханд үнэнч хүмүүс байх ёстой;

чадлынхаа хэрээр үүргээ гүйцэтгэж,

Бурханы санаа зорилгод хайхрамжтай хандаж,

бүх зүйл дээр үнэн-зарчмыг мөрдөж, сэтгэл хөдлөлдөө найдалгүй,

шалгалт, гай зовлонгийн үеэр үхтлээ үнэнч байж, Бурханд гэрчлэл хийх ёстой.

Бид үнэнч шударга, төлөв төвшин хүмүүс байх ёстой;

аливааг үнэнч шударгаар, илэн далангүй хийх ёстой,

тэгснээр тэдгээрийг Бурханы өмнө авчирч болно,

чин сэтгэлээсээ, үнэнээсээ ярьснаар бид бусдын итгэлийг олж,

цэвэр ариун, нээлттэй, илэн далангүй байснаар Бурханаар хайрлуулдаг хүмүүс болно.

Бид Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс байх ёстой;

бид үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийг сонсож,

Бурханы санаа зорилгын дагуу үйлдэж,

Бурханы сэтгэлийг хангахын тулд Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж,

Бурханы сайшаалыг хүртэхийн тулд Петрийг дуурайж,

Бурханыг хайрлахаар эрж хайх ёстой.

Бид Бурханыг мэддэг хүмүүс байх ёстой;

бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн авч, Бурханы өмнө амьдарч,

Бурханаас эмээдэг, Бурханыг дуулгавартай дагадаг,

Бурханы хүслийг дагадаг зүрх сэтгэлтэй байх ёстой,

Бурхантай нэг зүрх сэтгэл, санаатай байж,

үүрд Бурханыг хайрлаж, Бурханыг гэрчлэх ёстой.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих