Христийн сүмийн дуу “Бурханы өмнө хэрхэн тайван байх тухай”
2025-08-24
I
Хэрэв зүрх сэтгэлээ Бурханы өмнө үнэхээр тайван байлгая гэвэл ухамсартайгаар хамтран ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, та нар дор бүрнээ сүнслэг үйл ажиллагааны цаг, бүх хүн, үйл явдал, зүйлээс зайлсхийх цаг гаргаж, Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах ёстой. Та нар бүгд хувийн сүнслэг үйл ажиллагааны тэмдэглэл хөтөлж, гүн гүнзгий ч бай, өнгөцхөн ч бай, Бурханы үгийн мэдлэг, сүнс нь яаж хөдөлгөгдсөнийг тэмдэглэх ёстой; Бурханы өмнө зүрх сэтгэлээ ухамсартайгаар тайван байлгах ёстой.
II
Хэрэв чи өдөр бүр нэг юм уу хоёр цагийг жинхэнэ сүнслэг амьдралд зориулж чадвал тэр өдөр амьдрал чинь баялаг санагдаж, зүрх сэтгэл чинь гэрэлтэй, тодорхой байх болно. Хэрэв чи өдөр бүр иймэрхүү сүнслэг амьдралаар амьдарвал зүрх сэтгэл чинь Бурханы эзэмшилд улам эргэн очиж, сүнс чинь улам хүчтэй болж, нөхцөл байдал чинь тасралтгүй сайжирч, Ариун Сүнсний удирдан хөтөлдөг замаар улам их алхаж чаддаг болж, Бурхан чамайг хоёр дахин их ерөөнө. Эхэндээ чи төдийлөн их үр дүнд хүрэхгүй байж болох ч бүү сөрөг бол, бүү ухарч няц—шаргуу ажилласаар л бай!
III
Сүнслэг амьдралаар амьдрах тусам зүрх сэтгэл чинь Бурханы үгэнд улам эзэмдүүлж, эдгээр явдалд үргэлж санаа зовж, өөрийнхөө ачаа болгон үргэлж үүрнэ. Дараа нь сүнслэг амьдралаараа дамжуулан сэтгэлийн гүн дэх бодлоо Бурханд хэл; юу хийхийг хүсэж байгаагаа, юун тухай бодож байгаагаа, Түүний үгийг яаж ойлгож, юу гэж үзэж байгаагаа хэл. Юуг ч, бүр өчүүхэн жаахныг ч бүү нуу! Зүрх сэтгэлдээ байгаа үгийг хэлж, Бурханд үнэн сэтгэлээ илчилж дад; зүрх сэтгэлдээ байгаа бүхнийг илэрхийл.
IV
Ийм маягаар ярих тусмаа чи Бурханы хайр татам байдлыг улам мэдэрч, зүрх сэтгэл чинь Бурханд улам бүр татагдана. Ийм юм болоход Бурхан чамд өөр хэнээс ч илүү ойр дотно гэдгийг чи мэдэрнэ, юу ч боллоо гэсэн Бурханы хажуугаас хэзээ ч холдож чадахгүй гэдгээ мэдэрнэ. Чи өдөр бүр ийм сүнслэг үйл ажиллагааг хийж, хийхээ хэзээ ч марталгүй, амьдралд чинь асар ач холбогдолтой зүйл гэж үзэх л юм бол зүрх сэтгэл чинь Бурханы үгэнд эзэмдүүлж чадна. Ариун Сүнсээр хөдөлгөгдөх гэж үүнийг хэлдэг. Энэ нь зүрх сэтгэл чинь Бурханд үргэлж эзэмдүүлж байсан мэт, хайрладаг зүйл чинь үргэлж зүрх сэтгэлд чинь байдаг мэт байна, хэн ч чамаас үүнийг булаан авч чадахгүй. Ийм зүйл тохиолдоход Бурхан үнэхээр дотор чинь амьдарч, зүрх сэтгэлд чинь байр эзэлнэ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэвийн сүнслэг амьдрал хүнийг зөв зам руу хөтөлдөг”-ѳѳс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд