Христийн сүмийн дуу "Бурханы өмнө хэрхэн тайван байх тухай"
2023-11-05
Сүнслэг үйл ажиллагаандаа цаг гаргаж,
хүмүүс болон эд зүйлээс холдож,
зүрх сэтгэлдээ амар тайвныг авчирч,
Бурханы өмнө тайван байгаарай.
Бурханы үгийн талаар юу ойлгосноо,
сүнсийг чинь яаж хөдөлгөснийг
гүн ч бай, гүехэн ч бай тэмдэглэн,
Бурханы өмнө тайван байхыг хичээ.
I
Өдөр бүр хэдэн цагийг жинхэнэ сүнслэг амьдралд зориулбал;
тэр өдөр амьдрал чинь баялаг санагдан,
зүрх сэтгэл чинь гэрэлтэй, тодорхой байна.
Сэтгэлээ Бурханд улам өгч
сүнс чинь хүчтэй, илүү сайн байдалд байна.
Чи Ариун Сүнсний замаар алхан,
Бурхан улам их ерөөл хайрлана.
Ийм хэрэгжүүлэлт эхлээд
сайн үр дүнд хүрэхгүй байж болох ч
битгий сул дорой бай, бүү ухар.
Зүгээр л шаргуу ажилла.
Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгая гэвэл
ухамсартай хамтран ажилла, хамтран ажилла!
II
Сүнслэг амьдралаар амьдрах тусам
зүрх сэтгэл чинь Бурханы үгээр дүүрч,
эдгээр асуудалд үргэлж санаа тавин
энэ ачааг үргэлж үүрдэг.
Тэгээд чи сүнслэг амьдралаараа дамжуулан
зүрх сэтгэлээсээ Бурхантай ярих ёстой.
Юу бодож, юу хийхийг хүсдэгээ,
Түүний үгийн талаарх ойлголт, үзэл бодлоо хэл.
Түүнээс юу ч битгий нуу,
зүрх сэтгэлийн бодлоо Бурханд хэлэхийг хичээ,
жинхэнэ мэдрэмжээ илчил,
сэтгэлдээ байгаа зүйлийг чөлөөтэй ярь.
III
Ингэх тусам чи Түүний хайр татам байдлыг мэдэрч,
зүрх сэтгэл чинь Бурханд ойртоно.
Бурхан хамгийн эрхэм гэдгийг мэдрэн,
юу ч тохиолдсон Түүнийг орхихгүй.
Өдөр бүр ингэж хэрэгжүүлбэл,
үүнийг оюун ухаанаасаа бүү гарга,
амьдралынхаа дуудлага гэж үз,
тэгвэл Бурханы үг зүрх сэтгэлийг чинь дүүргэнэ.
Зүрх сэтгэлд чинь үргэлж хайр байсан мэт.
Хэн ч чамаас үүнийг булааж чадахгүй.
Бурхан үнэхээр дотор чинь амьдарч,
зүрх сэтгэлд чинь байр эзэлнэ.
Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгая гэвэл
ухамсартай хамтран ажилла!
Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгая гэвэл
ухамсартай хамтран ажилла, хамтран ажилла!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд