Магтан дууны бүжиг “Бурханыг хэн илүү сайн гэрчлэхийг харцгаая”

2024-07-09

I

Төгс Хүчит Бурхан Танд би хайртай, би магтаалын дуу дуулдаг.

Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурхан Таны төлөө баярлан бүждэг.

Бурханы өргөмжлөл ба ивээлээр Түүний сэнтийн өмнө бид өргөгдсөн.

Бурханы үг бидний зүрхийг байлдан дагуулдаг,

сэтгэлээ ханатал бид Бурханыг магтдаг.

Босоод бүжиглэ, ах эгч нар аа!

Магтаалын дууг баясан дуул!

Би яагаад баяртайгаар бүжиглэнэ вэ? Учир нь зүрх сэтгэл минь Бурханыг хайрладаг.

II

Бид Бурханы өмнө очоод, Түүний үгийг идэж, ууж, таашаадаг.

Түүний шүүлтийг хүлээн авч, бид цэвэрлэгдэн,

хүний төрхийг амьдран харуулахдаа үнэхээр баярладаг.

Шүүлт гэсгээлт бол Бурханы хайр,

шалгалт цэвэршүүлт бол Түүний ерөөл.

Бурхан надад шинэ амь өгдөг, Бурханыг би үүрд магтана.

Босоод бүжиглэ, ах эгч нар аа!

Магтаалын дууг баясан дуул!

Би яагаад баяртайгаар бүжиглэнэ вэ? Учир нь зүрх сэтгэл минь Бурханыг хайрладаг.

III

Бурханы үг агуу эрх мэдэлтэй, бэрхшээлийг давахад биднийг хөтөлдөг.

Цаг ямагт бидэнд замчилж, биднийг хамгаалдаг,

Бурханы ойр дотно, хайр татам байдлыг бид бүр ч их мэдэрдэг.

Бидний итгэл зовлонгоор төгс болдог,

Бурханы мэргэн ухаан, төгс хүчнийг бид хардаг.

Шалгалт ирсэн ч хамаагүй,

Бурханыг хайрладаг сэтгэл минь хэзээ ч өөрчлөгдөхгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Босоод бүжиглэ, ах эгч нар аа!

Магтаалын дууг баясан дуул!

Би яагаад баяртайгаар бүжиглэнэ вэ? Учир нь зүрх сэтгэл минь Бурханыг хайрладаг.

IV

Бурханы хайрыг бүхэлд нь ярихад дэндүү их,

Бурханыг бид үүрд магтана.

Үнэнчээр бид үүргээ биелүүлж, Бурханы хайрыг тэгж хариулна.

Бид нэгэн сэтгэлээр Бурханыг гэрчилж;

хаанчлалын сайн мэдээ орчлон даяар түгдэг.

Төгс Хүчит Бурхан Сионд алдрыг олж авдаг,

Бидний зүрх сэтгэл баяр хөөрөөр дүүрэн.

Босоод бүжиглэ, ах эгч нар аа!

Магтаалын дууг баясан дуул!

Би яагаад баяртайгаар бүжиглэнэ вэ? Учир нь зүрх сэтгэл минь Бурханыг хайрладаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих