Христийн сүмийн дуу “Бурханыг хайрлагсад ерөөлтэй” | 2026 Магтаалын дуу хоолой

2026-01-16

I

Бурханыг хайрладаг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чаддаг, зөвхөн тэд л Бурханыг гэрчлэгчид, тэднийг л Бурхан ерөөдөг, зөвхөн тэд л Бурханы амлалтыг хүлээн авч чаддаг. Бурханыг хайрладаг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс; тэд бол Бурханы хайрладаг хүмүүс бөгөөд Бурхантай хамт ерөөл эдэлж чадна. Зөвхөн ийм хүмүүс л мөнх амьдарч, зөвхөн тэд л Бурханы хайр халамж, хамгаалалт дор үүрд амьдрах болно.

II

Бурхан хүмүүсээр хайрлуулдаг, Тэрээр бүх хүний хайрлууштай Нэгэн боловч бүх хүн Бурханыг хайрлаж чаддаггүй, мөн бүх хүн Бурханд гэрчлэл хийж, Бурхантай хамт хаанчилж чадахгүй. Бурханд гэрчлэл хийж, бүхий л хүчин чармайлтаа Бурханы ажилд зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс өөрсдийг нь эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр тэнгэрийн дор хаа сайгүй алхан явж, газар дээр хаанчилж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна.

III

Энэ хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэн нийлсэн. Тэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, өөр өөр хэлээр ярьдаг, арьсны өнгө нь өөр хүмүүс боловч оршин тогтнолынх нь утга учир адилхан; тэд бүгд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан шийдэмгий зантай, хүсэлтэй байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхаж, Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс орчлон ертөнцийг хөндлөн гулд туулж чадна. Энэ хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, Бурхан тэднийг ерөөсөн бөгөөд тэд үүрд Бурханы гэрэлд амьдарна.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих