Христийн сүмийн кино “Шившлэгээс чөлөөлөгд” (Монгол хэлээр)

2018-08-10

"Фү Жинхуа бол Хятадын гэр чуулганы ахлагч юм. Бусад Христэд итгэгчдийн нэгэн адил тэрээр өөрийгөө Эзэнд бүрэн зоруулсан бөгөөд Түүний төлөө бүх хүчээ дайчлан ажилласан. Ялангуяа тэр өөртөө итгэлтэй байж өөрийгөө Эзэнийг чин сэтгэлээсээ хайрладаг нэгэн байх ёстой гэж бодсон. Олон жилийн турш Эзэнийг дагаж байгаа тэрээр Библи нь Бурханаас гаралтай бөгөөд Библийн бүх үг Бурханы үг гэж чин зүрх сэтгэлээсээ итгэсэн байсан. Тиймээс ч тэр Эзэнд итгэх нь Библид итгэхтэй адил гэж үзсэн. Тэрээр Библиэс хол байдаг хүмүүс Эзэний дагагчид гэж дуудагдах ёсгүй гэж бодсон. Мөн тэрээр Эзэн үүлнээс бууж биднийг тэнгэрийн хаанчлал руу өргөхөд зөвхөн Библийг баримтлах ёстой гэж итгэсэн. Ингээд хэсэг хүмүүс Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдэд хийсэн үйлийг гэрчлэх үед Фү Жинхуа шашны пасторууд болон ахлагчдын ташаа үзэлд итгэж дахин хэзээ ч ямар нэгэн зүйлийг судалж шинжлээгүй байна. Нэгэн өдөр Фү Жинхуа чуулганы гишүүн болох Хы эгчийнд очсон. Хы эгч өөрийнхөө төөрөгдлийн талаар ярив. “Эзэний эргэн ирэлтийн талаарх зөгнөлүүд үндсэндээ бүгд биелсэн ба Эзэн аль хэдийн эргэн ирсэн байх ёстой. Гэвч Эзэн үүлнээс буухыг яагаад бид одоо хүртэл хараагүй байна вэ?” Түүнтэй хамт ажилладаг Фан Цзяньцзе мөн ингэж хэлэв. Цуст дөрвөн сар гарсан ба энэ нь гай гамшиг удахгүй бидэнд нүүрлэхийг хэлж байна. Эш үзүүлэгчдийн ном болон Илчлэл номын зөгнөлүүдийн дагуу Филадельфиягийн чуулган гамшиг болохоос өмнө өргөгдөх ба Бурхан Өөрийн зарц нар болон шивэгчнүүдээ Өөрийн Сүнсээр усалж, бүлэг ялагчдыг бүтээх юм. Хэрэв бид гамшиг нүүрлэхээс өмнө өргөгдөхгүй бол бид тэрхүү гай гамшгийн дунд сүйрэх ихээхэн магадлалтай. Гэвч одоо “Зүүний Аянга” нь Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн ба үнэнийг илэрхийлж, бүлэг ялагчдыг бүтээснийг гэрчилж байгаа юм. Энэ нь Библийн зөгнөлүүд биелэлээ олсыг харуулж байна, тийм уу? “Зүүний Аянга” нь Эзэний илрэлт болон ажил биш гэж үү? Фү Жинхуа өөртэйгөө хамт ажилладаг хүмүүсийг сонсоод гүн бодолд автаж дараах зүйлсийг эргэцүүлсэн…

Үүний дараа Фү Жинхуа болон түүнтэй хамт ажилладаг хүмүүс Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах талаар хэлэлцэж хариу олохоор нэгдсэн. Библийн зөгнөлүүдийг судалж үзээд тэрээр Эзэн үүлнээс бууж ирэх тухай зөгнөлүүдийг зөвхөн анхаарч үзээд, харин Эзэн хэрхэн хулгайч шиг ирэх болон мэргэн ухаант онгон охид шинэ хүргэнийг хэрхэн угтан авах тухай зөгнөлүүдийг бүхэлд нь орхигдуулсан байснаа олж мэдсэн. Тэгэхэд л тэр эцсийн өдрүүдэд Эзэний эргэн ирэлт нь түүний төсөөлж байсанчлан тийм ч энгийн зүйл биш гэдгийг мөн хүн төрөлхтний ойлгож үл чадах нууцлаг зүйлс байдаг гэдгийг ойлгосон. Тэрээр шашны пасторууд болон удирдагчдын ёрын муу ташаа үзэлд автагдаж өөрийнхөө төлөө “Зүүний Аянга”-ыг судлахаас татгалзаж байсан нь буруу гэдгийг ойлгосон. Мөн түүнчлэн Фү Жинхуа Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдэд хийсэн ажлыг хайх болсон…

Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчидтой нөхөрлөж хэлэлцсэний дараа Фү Жинхуа эцэстээ ойлгосон:

Бурханд итгэгч бид Библиэс салахгүй байж Библид гарч байгаагаар Бурханыг тодорхойлох ёсгүй.

Бид Библийн ард гарах ёстой. Бид шашны ертөнцийн пасторууд болон удирдагчдын тодорхойлсон хүлээс болон албадлагаас чөлөөлөгдөх ёстой. Бид Бурханыг хүндэлж үнэнийг хайх ёстой ба эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч дагах ёстой.

Ингэсэн цагт л бид ариусгал, авралыг олж авснаар тэнгэрийн хаант улсад орж чадна. Эцэстээ Фү Жинхуа өөрийг нь олон жилийн турш хорьж байсан шившлэгээс чөлөөлөгдөж Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдэд хийсэн ажлыг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс үүдэн тэрээр Бурханы хаан ширээний өмнө өргөгдөж Хурганы хуримын найрд орох болсон юм."

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих