Сайн мэдээний гэрчлэлүүд "Шаргуу ажилласнаар тэнгэрийн хаанчлалд орж чадах уу?" (Mонгол хэлээр)

2021-09-29

Шэйла олон жилийн турш итгэлдээ бат зогссон сүсэг бишрэлтэй Католик шашинтан бөгөөд Эзэнийг эргэн ирэх үед тэнгэрийн хаанчлалд өргөгдөхөө тэсэн ядан хүлээдэг. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр байнга л нүглээ улайж, сайн ажилласан ч Бурханы тушаалыг баримталж чадахгүй, үргэлж л нүгэл үйлдээд, нүглээ улайх тойрогт хүлэгдэж байгаагаа олж мэджээ. Энэ нь түүний сэтгэлийг шаналгаж, аймшигтай санагдаж байлаа. Нэгэн өдөр тэрээр Бурханд итгэхийн утга учрыг тайлбарлаж, хүмүүс итгэлээс юу олж авах гэж зорьдог тухай илчилсэн Төгс Хүчит Бурханы үгийн хэсгийг Фэйсбүүкээс уншив. Тэгээд, сайн үйл идэвхийлэн хийж, өөрийгөө үгүйсгэдэг байсан боловч энэ бүхэн нь тэнгэрийн хаанчлалын ерөөлийг хариуд нь хүртэхийн тулд байж гэдгийг өөрийн эрхгүй эргэцүүлэн боджээ. Энэ нь Бурханыг гэх жинхэнэ хайраас үүдэн хийгдээгүй юм чинь Бурхан ийм итгэлийг хэрхэн сайшааж чадах билээ? Төөрөгдлөө шийдвэрлэнэ гэж найдсандаа тэрээр Төгс Хүчит Бурханы үг, ажлыг эрж хайж, судлахаар шийддэг. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар эцэст нь бүх зүйл тодорхой болж, тэрээр тэнгэрийн хаанчлалд орох замыг олжээ.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих