Христийн сүмийн видео “ХКН-ын Христэд итгэгчдийн эсрэг хяхалт хавчлага: гуйвшгүй баримтууд”

2018-11-27

Бурхангүйн үзэлт Хятадын Коммунист Нам засгийн эрхэнд гарснаас хойш Бурханыг галзуурсан мэт эсэргүүцэж, Түүний дайсан байсаар иржээ. Тэд Христийн шашин, Католик шашныг “гаж урсгал” гэж нэрлээд зогсохгүй Библийг гаж урсгалын ном хэмээн тоо томшгүй олон хувийг устгасан бөгөөд Христэд итгэгчдийг улайран баривчилдаг байна. Үүнээс үүдэн нэг сая гаруй итгэгчид баривчлагдан, хоригджээ. 1991 онд, Хятадад эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан илэрч, хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлэх ажлаа эхэлжээ. Хүмүүс Бурханы дуу хоолойг сонсоод Түүн рүү эргэх вий гэхээс айсан ХКН , эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үгүй хийж, дарангуйллаа хамгаалахын тулд Христэд итгэгчдийг нухчин дарах олон тооны маш нууц баримт бичгүүдийг гаргаж, Христэд итгэгчдийг улсынхаа өнцөг булан бүрээс улайран баривчилж ирсэн байна. Тэд мөн Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүжирдэж, нэр хүндэд нь халдахын тулд олон тооны худал яриа, хуурамч хэргүүдийг зохиожээ. Тэд Христэд итгэгчдийг харгис эрүүдэн шүүлт, тархи угаалт, ажиглалт, тандалтын бай болгож, хамаатан саднуудыг нь ч үүнд татан оролцуулжээ. Тэд ямар ч хариуцлага үүрч, шийтгэл хүлээлгүйгээр олон Христэд итгэгчдийг үхтэл нь зодсон байна. Энэ бүхэн бол Христэд итгэгчдийг ор үндсээр нь устгаж Хятадыг Бурхангүй бүс нутаг болгох гэсэн бүтэшгүй оролдлого билээ. Энэ видео бичлэгт бид ХКН Христэд итгэгчдийг хяхан хавчихдаа ашигладаг хэд хэдэн аргыг ил болгох олон тооны баримтыг үзүүлэх бөгөөд гэр чуулганууд дахь Христэд итгэгчдийг харгисаар нухчин дарж, дарладаг тэдний жигшүүрт нүгэл болон Хятадын засгийн газрын чөтгөрлөг мөн чанарыг илчлэх болно.

Энэ ведионы зарим материалыг:

“StockFootage.com”-аас авав

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих