Христийн сүмийн дуу “Хүн төрөлхтөн Бурханы удирдамжийг алдсаны үр дагавар” гоцлол дуу

2020-05-15

Хүн анх нийгмийн шинжлэх ухаантай болсон цагаас

оюун санаа нь шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм.

Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь

хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба

Бурханыг шүтэн мөргөх хангалттай зай хүнд байхаа больж,

Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл байхаа больсон.

Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ.

Хүний зүрх сэтгэлд Бурханыг багтаах орон зайгүй ертөнц харанхуй,

итгэл найдваргүй агаад хоосон.

Иймээс ч хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд

нийгмийн ухааны эрдэмтэд, түүхчид, улс төрчид

Бурхан хүнийг бүтээсэн гэдэг үнэнээс зөрсөн

нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон

бусад онолыг илэрхийлэхээр гарч ирсэн билээ.

Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт

итгэдэг байсан хүмүүсийн тоо ихэд буурч,

хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон юм.

Хуучин Гэрээний үеийн Бурханы ажлын тухай тэмдэглэл,

Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг.

Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг,

Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг

зарчмыг хайхрахаа байсан.

Хүн төрөлхтний амьдрал ба үхэл,

улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон.

Хүмүүс идэх, уухыг, таашаал хөөцөлдөхийг л боддог

хоосон ертөнцөд амьдардаг…

Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх,

эсвэл Тэр хүн төрөлхтний хүрэх газрыг

хэрхэн захирч зохицуулж байдгийг

хайхаар шийддэг цөөхөн хүн байдаг.

Ийм маягаар хүнийг мэдээгүй байхад хүний соёл иргэншил

хүний хүсэлд нийцэх нь улам бүр багасаж,

ийм ертөнцөд амьдрах нь

талийгчдаас ч аз жаргалгүй байх шиг санах хүн бүр ч олон байна.

Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл

ийм гомдол тоочиж байна.

Учир нь, Бурханы удирдамжгүйгээр

хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалахын тулд

эрх баригчид, нийгэм судлаач нар

тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно.

Хэн ч хүний амь байж чадахгүй учраас

хэн ч хүний зүрхэн дэх хоосныг дүүргэж чадахгүй,

ямар ч нийгмийн онол,

зовоож буй хоосролоос нь хүнийг салгаж чадахгүй,

зовоож буй хоосролоос нь хүнийг салгаж чадахгүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих