Өдөр тутмын Бурханы үг: Хүрэх газар ба төгсгөл | Эшлэл 585

2021-12-02

Одоо бол Би хүн бүрийн төгсгөлийг тодорхойлдог үе, харин хүнийг хүн болгож эхлэх үе шат биш. Би хүн бүрийн үг, үйлдлийг, Намайг дагасан тэдний зам, тэдний төрөлх шинж чанар болон эцэстээ тэд биеэ хэрхэн авч явсныг бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. Ийм маягаар, ямар ч хүн байлаа гэсэн, хэн ч Миний гараас мултрахгүй бөгөөд Миний тогтоосончлон бүгд өөрсдийн төрөлтэй хамт байх болно. Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас тийнхүү шийтгүүлж, тоймгүй олон муу үйлийнхээ залхаан цээрлүүлэлтийг амсдаг юм. Би эхэлснээс нь хойш төлөвлөгөөндөө ганц ч өөрчлөлт хийгээгүй. Хүний тухайд гэх юм бол, ердөө л Миний үгээ чиглүүлдэг хүмүүсийн тоо хорогдож, үнэхээр сайшаадаг хүмүүсийн тоо ч бас хорогдож байх шиг байна. Гэхдээ Миний төлөвлөгөө хэзээ ч өөрчлөгдөөгүй гэж Би хэлсээр байна; харин ч хүний итгэл, хайр үргэлж өөрчлөгдөж, дандаа багасан, хүн бүр Надад зусардаж байснаа хүйтэн хөндий хандаж, бүр Намайг хаяхдаа хүрэх ч боломжтой. Би зэвүүцэж, үзэн ядаж, эцэст нь шийтгэл оноомоор болох хүртэл та нарт хандах Миний хандлага халуун дулаан ч биш, хүйтэн цэвдэг ч биш байх болно. Гэвч шийтгэлийн чинь өдөр Би та нарыг мөн л харна, харин та нар Намайг харж чадахаа болино. Та нарын дундах амьдрал Миний хувьд хэдийн залхмаар, сонирхолгүй болсон тул та нарын хорсолтой үгийн доромжлолоос зайлсхийж, тэвчихийн аргагүй бузар булай ааш авираас чинь холдож, та нар цаашид Намайг хуурч, эсвэл Надад хааш яаш байдлаар хандахаас зайлсхийхийн тулд өөр орчинд амьдрахаар сонгочихсон гэдгээ хэлэх нь илүүц юм. Та нарыг орхин явахаасаа өмнө Би үнэнтэй нийцдэггүй зүйл хийхийг цээрлэ гэж та нарт бас л захих ёстой. Харин ч та нар бүгдэд таалагдах, бүгдэд ашиг тус авчрах, мөн өөрийн чинь хүрэх газарт ашиг тустай зүйл хийх хэрэгтэй, эс бөгөөс гамшгийн дунд өөр хэн ч биш, чи л зовно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих