Өдөр тутмын Бурханы үг: Хүрэх газар ба төгсгөл | Эшлэл 593
2020-07-22
Төгс болгуулахыг хүсэж байгаа бүхэнд төгс болгуулах боломж олдох болно, иймээс хүн бүхэн тайвшрах ёстой: Ирээдүйд та нар бүгд хүрэх газарт орох болно. Гэхдээ хэрвээ чи төгс болгуулах дургүй байвал, гайхалтай ертөнцөд орохыг хүсэхгүй байвал тэр нь чиний өөрийн асуудал юм. Төгс болгуулахыг хүсдэг бүхэн нь Бурханд үнэнч, дуулгавартай хүмүүс байдаг ба өөрсдийн чиг үүргийг үнэнчээр биелүүлдэг хүмүүс байдаг, тэр бүх хүмүүс төгс болгуулж чадна. Өнөөдөр, өөрсдийн үүргийг үнэнчээр биелүүлдэггүй бүх хүмүүс, Бурханд үнэнч биш хүмүүс, Бурханд захирагддаггүй хүмүүс, ялангуяа Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авсан ч үүнийг хэрэгжүүлдэггүй ийм хүмүүс төгс болгуулах боломжгүй юм. Бурханд үнэнч, дуулгавартай байхыг хүсдэг бүхэн нь хэдийгээр бага зэргийн мэдлэггүй байсан ч төгс болгуулж чадна; эрж хайхад бэлэн байгаа бүх хүмүүс нь төгс болгуулж чадна. Энэ талаар санаа зовох хэрэггүй. Чи энэ чиглэлд зориход бэлэн байгаа цагт төгс болгуулж чадна. Би та нарын дунд байгаа хэнийг ч хаяж, таягдахыг хүсэхгүй байна, гэхдээ хэрвээ хүн сайн хийхээр хичээхгүй бол чи зөвхөн өөрийгөө л сүйтгэж байна; чамайг таягддаг нь Би биш, харин чи өөрөө юм. Хэрвээ чи өөрөө сайн хийхээр хичээхгүй бол, хэрвээ чи залхуурч эсвэл үүргээ биелүүлэхгүй эсвэл үнэнч биш байж, үнэнийг эрж хайхгүй, үргэлж өөрийн хүссэнээр хийж, мөнгө үрж, бэлгийн харилцаанд орж байвал, чи өөрийгөө яллах ёстой бөгөөд хэнээр ч өрөвдүүлэх эрхгүй юм. Миний зорилго бол та нарыг бүгдийг төгс болгох, ядаж л байлдан дагуулах явдал, ингэснээр ажлын энэ үе шат амжилттай дуусаж болох юм. Бурханы хүсэл бол хүн бүхнийг төгс болгохын төлөө, эцэст нь Түүгээр авахуулж, Түүгээр бүрэн цэвэрлэгдэж, Түүний хайрладаг хүмүүс болохын төлөө байдаг. Та нар хоцрогдмол эсвэл муу хэв чанартай гэж Би хэлэх эсэх нь хамаагүй, энэ бүхэн бол бодит байдал. Миний ингэж хэлж байгаа нь Би чамайг хаяхаар завдаж байгааг, Би та нарт итгэл алдсаныг, тэр ч бүү хэл Би та нарыг аврах хүсэлгүй байгааг батлахгүй. Өнөөдөр Би та нарыг аврах ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл Миний хийдэг ажил бол авралын ажлын үргэлжлэл юм. Төгс болгуулах боломж хүн бүхэнд бий: Чи бэлэн байгаа тохиолдолд, эрж хайж байгаа тохиолдолд эцэстээ үр дүнд хүрч чадах ба та нарын нэг нь ч орхигдохгүй. Хэрвээ чи тааруухан хэв чанартай бол, чамд тавих Миний шаардлага чиний тааруухан хэв чанарын дагуу байх болно; хэрвээ чи өндөр хэв чанартай бол, чамд тавих Миний шаардлага нь чиний өндөр хэв чанарын дагуу байх болно; хэрвээ чи мэдлэггүй, бичиг үсэгт тайлагдаагүй бол чамд тавих Миний шаардлага нь чиний бичиг үсэгт тайлагдаагүй байдлын дагуу байх болно; хэрвээ чи өргөн мэдлэгтэй бол, чамд тавих Миний шаардлага мэдлэгийн чинь түвшний дагуу байх болно; хэрвээ чи ахимаг настай бол чамд тавих Миний шаардлага нь чиний насны дагуу байх болно; хэрвээ чи зочломтгой байх чадвартай бол, чамд тавих Миний шаардлага нь үүний дагуу байх болно; хэрвээ чи зочломтгой байж чадахгүй, харин сайн мэдээг түгээх эсвэл чуулганд үйлчлэх, эсвэл бусад ерөнхий ажил хэрэгт оролцох гэх мэтийн зөвхөн тодорхой чиг үүргийг л биелүүлж чадна гэж хэлбэл, Би чамайг төгс болгох нь чиний гүйцэтгэж буй чиг үүргийн дагуу байх болно. Үнэнч байж, эцэст нь хүртэл дуулгавартай байж, Бурханыг хайрлах эрхэм дээд хайрыг эрж хайх нь чиний хэрэгжүүлэх ёстой зүйл бөгөөд эдгээр гурван зүйлээс илүү дээр хэрэгжүүлэлт гэж байхгүй. Эцсийн эцэст хүн энэ гурван зүйлийг биелүүлэх шаардлагатай ба хэрвээ тэр тэдгээрийг биелүүлж чадвал төгс болгуулах болно. Гэхдээ, юуны өмнө чи үнэхээр эрж хайх ёстой, чи урагшаа, дээшээ идэвхтэйгээр зүтгэх ёстой ба тэр талаар идэвхгүй байж болохгүй. Хүн бүхэнд төгс болгуулах боломж байгаа ба төгс болгуулах чадвартай гэж Би хэлсэн боловч хэрвээ чи өөрийн эрэл хайгуулдаа илүү сайн байхаар хичээхгүй бол, хэрвээ чи энэ гурван шалгуурт хүрэхгүй бол эцэстээ таягдагдах ёстой. Бүх хүн хөл нийлүүлэн явахыг, бүх хүн Ариун Сүнсний ажил болон гэгээрэлтэй байхыг, эцэст нь хүртэл дуулгавартай байж чадахыг Би хүсдэг, учир нь энэ бол хүн нэг бүрийн биелүүлэх ёстой үүрэг билээ. Та нар бүгдээрээ өөрсдийн үүргийг биелүүлсэн үедээ төгс болгуулах болно, мөн түүнчлэн та нарт хангинасан гэрчлэл байх болно. Гэрчлэлтэй хүн бүхэн нь Сатаныг ялсан бөгөөд Бурханы амлалтыг авсан хүмүүс байх ба тэд бол ирээдүйд амьд үлдэж гайхалтай хүрэх газарт амьдарсаар байх хүмүүс юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд