Өдөр тутмын Бурханы үг: Хүрэх газар ба төгсгөл | Эшлэл 609

2021-04-12

Бурханд удаан хугацаанд итгэсэн хүмүүс гайхалтай сайхан хүрэх газартай болно гэж найдаж, Бурханд итгэдэг бүх хүн зол завшаан гэнэт тохионо гэж найддаг бөгөөд нэг л мэдэхэд тэнгэрт хаа нэгтээ амар амгалан сууж байна гэж бүгд найддаг. Гэхдээ сайхан бодолтой энэ хүмүүс, тэнгэрээс унаж ирэх тийм сайн зол завшааныг хүлээн авах юм уу тэнгэр дэх суудалд суухад тэнцэх эсэхээ хэзээ ч мэдээгүй гэж Би хэлдэг. Та нар одоо өөрсдийгөө сайн мэддэг атлаа эцсийн өдрүүдийн гай гамшиг болон муу хүмүүсийг шийтгэдэг Төгс Хүчитийн гараас зугтаж чадна гэж найдсаар байгаа. Сайхан мөрөөдөлтэй байж, аливааг өөрсдийнхөөрөө байлгахыг хүсэх нь ганц нэг хүний гайхалтай санаа биш, харин Сатаны завхруулсан бүх хүний нийтлэг онцлог юм шиг санагддаг. Тэгсэн ч гэсэн Би та нарын хэрээс хэтэрсэн их хүсэл болон ерөөл олж авах эрмэлзлийг эцэс болгомоор байна. Та нарын гэм буруу тоо томшгүй, дуулгаваргүй байсан баримтууд ч тоймгүй олноос гадна үргэлж нэмэгдэж байхад ирээдүйн талаарх сайхан төлөвлөгөө чинь үүнтэй яаж тохирох юм бэ? Чи хүссэнээрээ явж, биеэ барилгүйгээр алдаа гаргасан хэвээр үлддэг атлаа мөрөөдөл чинь биелээсэй гэж хүссээр байгаа бол гүн нойрссоор байж, хэзээ ч бүү сэр гэж Би чамайг шавдуулна, учир нь чинийх хий хоосон мөрөөдөл бөгөөд зөвт Бурханы өмнө Тэр чамайг онцлон үзэхгүй. Хэрвээ чи мөрөөдөл чинь биелээсэй гэж л хүсдэг бол хэзээ ч бүү мөрөөд, харин үнэн болон баримттай мөнхөд нүүр тул. Энэ л чамайг аврах цорын ганц зам юм. Энэхүү арга барилын тодорхой алхмууд нь юу вэ?

Нэгдүгээрт, бүх гэм буруугаа шинжилж, үнэнтэй нийцдэггүй бүх ааш авир, бодлоо шинжил.

Энэ нь та нарын амархан хийж чадах зүйл бөгөөд бодож сэтгэдэг хүмүүс үүнийг хийж чадна гэж Би итгэж байна. Гэвч, гэм буруу болон үнэн гэж юу гэсэн үг болохыг огт мэддэггүй хүмүүс үүнд хамаарахгүй, учир нь тэд үндсэндээ бодож сэтгэдэг хүмүүс биш юм. Би Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн, үнэнч, захиргааны зарлигийг ноцтой зөрчөөгүй, өөрсдийн гэм бурууг амархан олж мэддэг хүмүүстэй ярьж байна. Та нараас Миний шаарддаг энэ зүйл амархан хэдий ч энэ нь та нараас Миний шаарддаг цорын ганц зүйл биш. Ямартай ч, энэ шаардлагыг та нар нууцаар шоолохгүй, түүнчлэн дорд үзэж, хөнгөн хуумгай хандахгүй гэж Би найдаж байна. Үүнд нухацтай ханд, хайхрамжгүй бүү бай.

Хоёрдугаарт, гэм буруу болон дуулгаваргүй байдал бүрдээ холбогдох үнэнийг эрж хайж, энэ үнэнийг ашиглан тэдгээрийг шийдвэрлэ, дараа нь гэм буруутай үйл хэрэг болон дуулгаваргүй бодлоо үнэний хэрэгжүүлэлтээр орлуул.

Гуравдугаарт, үргэлж сүйхээтэй, овжин байдаг хүн биш, үнэнч хүн бай. (Энд Би та нараас үнэнч хүн байгаач гэж дахин хүсэж байна.)

Энэ гурван зүйлийг бүгдийг нь биелүүлж чадвал чи мөрөөдөл нь биелж, сайн зол завшаан хүртдэг хувьтай хүн юм. Та нар энэ гурван таагүй хүсэлтэд нухацтай хандах юм уу хариуцлагагүй хандах байх. Аль нь ч бай, Миний зорилго бол та нарын мөрөөдлийг биелүүлж, туйлын зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө болохоос та нараар даажигнаж, тоглоом наргиан хийх явдал биш юм.

Миний шаардлагууд энгийн байж болох ч та нарт хэлж байгаа зүйл минь нэг дээр нэгийг нэмээд хоёр гэдэг шиг тийм ч энгийн биш. Хэрвээ та нар энэ тухай хамаагүй ярьж, хий дэмий ихэрхүү үг чалчихаас өөрийг хийдэггүй бол хүсэл, төлөвлөгөө чинь үүрд хий хоосон байх болно. Олон жилийн турш зовж, харуулах юу ч үгүйгээр шаргуу ажилласан та нарыг Би өрөвдөхгүй. Эсрэгээрээ, Миний шаардлагад нийцээгүй хүмүүсийг Би өрөвдөх нь байтугай шагнал биш, шийтгэлээ хүртээнэ. Та нар олон жилийн турш дагалдагч байснаараа ямартай ч шаргуу ажилласан тул аль ч тохиолдолд үйлчлэл үзүүлэгч байсныхаа төлөө Бурханы гэрээс аяга будаа хүртэж чадна гэж төсөөлж байж магадгүй. Та нар одоог хүртэл үргэлж ямар нэг зүйлийг ашиглаж, хариуд нь өөрийгөө ашиглуулахгүй байх зарчмыг эрэлхийлсээр ирсэн учраас дийлэнх олонх чинь ингэж боддог гэж Би хэлнэ. Иймээс Би та нарт тун нухацтайгаар хэлж байна: Шаргуу ажил чинь хэр гавьяатайг, чадал чансаа чинь хэр сүрхийг, Намайг хэр ойр дагадаг, хэр их нэр цуутайг чинь, эсвэл хандлага чинь хэр сайжирсныг Би хайхардаггүй; иймээс Миний шаардсан зүйлийг хийгээгүй л бол чи Миний магтаалыг хэзээ ч хүртэж чадахгүй. Энэ бүх санаа, тооцооллоо аль болох эртхэн болиод Миний шаардлагад нухацтай хандаж эхэл. Эс бөгөөс, Би ажлаа дуусгахын тулд бүх хүнийг үнс нурам болгож, сайндаа л Өөрийн олон жилийн ажил, зовлон шаналлыг талаар болгоно, учир нь Би Өөрийн дайснууд болон Сатаны үлгэр дуурайлаар муу муухай ханхлуулсан хүмүүсийг Өөрийн хаанчлалд, дараагийн эрин үед аваачиж чадахгүй билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих