Магтан дууны бүжиг “Би Бурханы хайрыг дэндүү ихээр таашаасан”

2025-05-15

I

Би бол сатанлаг завхарсан зан чанараар дүүрэн, завхарсан хүн.

Бурханы үгийн шүүлт, ил болголт надад ичгүүр авчирдаг.

Би ямар гүнзгий завхарснаа, бараг хүний төрхгүй болсноо хардаг;

надад ямар ч үнэн-бодит байдал алга, энэ бүхэн зүрхийг минь шаналгадаг.

Түгшсэн зүрх сэтгэлээр би нууцхан уйлдаг.

Би яагаад Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй байна вэ?

Бурхан миний гэмшлийг хүсэн хүлээж буйг хараад

би урам хугарч, сэтгэлээр унахаа больсон.

Бурханы хайр зүрхийг минь шархлуулж, нулимсыг минь бороо мэт урсгадаг.

Түүний хайр зүрх сэтгэлийг минь байлдан дагуулж,

энэ өдрөөс хойш Түүнийг хайрлахад хүргэсэн.

Түүнийг дагаснаар би үнэнийг олж авсан;

зөвхөн Бурхан л хамгийн хайр татам.

II

Бурханы үгийн шүүлтийг туулснаар би завхралынхаа үнэн мөнийг тодорхой хардаг.

Би хүн чанар, эрүүл ухаангүй ч

биеэ тоож, өөрийгөө чухалчилж, өөрийгөө зөвтгөдөг хэвээр.

Би сатанлаг зан чанарыг л амьдран харуулдаг атлаа

хүн чанараа сайн гэж бодсоор байдаг.

Би ямар гүнзгий завхарснаа хардаг;

надад Бурханы цэвэрлэгээ, аврал хэрэгтэй.

Бурханы шүүлтийн үг бүр завхралын минь эх сурвалжийг ил болгодог.

Харуусалд автаад би нүүрээрээ газар унаж,

Бурханы зөвт байдлыг хардаг.

Завхарсан хүмүүс шүүгдэж, цэвэрлэгдэх нь үнэхээр Бурханы хайр.

Өнөөдөр Бурханы өмнө амьдарч байгаа минь бүхэлдээ Түүний авралын ач.

Би Бурханы авралын нигүүлслийг олж авч,

Бурханыг гэх хайр минь илүү цэвэр болдог.

III

Би шалгалтын дунд байгаа ч зүрх сэтгэл минь Бурханы хайрыг мэдэрсээр байдаг.

Цэвэршүүлэлтийн үеэр Бурханы үг намайг тайтгаруулж,

Тэр намайг төгс болгож буйг би мэддэг.

Бурханы цэвэрлэгээ, авралыг хүлээн авах нь үнэхээр Бурханы нигүүлсэл.

Бурханы шүүлт, гэсгээлт дотор жинхэнэ хайр нь оршдогийг би хардаг.

Бурханыг хайрлаж чаддагтаа би баяр хөөрийг мэдэрч,

Бурханыг магтахгүй байж чаддаггүй.

Бурханы хайр үнэхээр агуу, маш жинхэнэ, үнэхээр сайхан,

би үүнийг зүйрлэшгүй ихээр таашаадаг.

Зүрх сэтгэл минь одоо Бурханд бүрэн харьяалагддаг;

би Бурханыг үүрд өргөмжилж, гэрчилнэ.

Би насан туршдаа Бурханыг хайрлаж,

Бурханаар өөрийн хайрыг авхуулахад бэлэн байна.

Бурхан надад маш их хайр өгсөн,

би Бурханыг мөнхөд хайрлана.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих