Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 394
2020-08-27
Хүн Бурханд итгэх итгэлийн ганц алдаа нь түүний итгэл зөвхөн үгс төдийхөн байхаас биш Бурхан хүний бодитой амьдралд ерөөсөө байдаггүй. Бүх хүн, үнэндээ Бурханы оршин тогтнолд итгэдэг ч Бурхан өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг болоогүй байдаг. Бурханд хандсан олон залбирал хүний амнаас гардаг боловч түүний зүрх сэтгэлд Бурхан маш бага зай эзэлдэг, иймээс Бурхан хүнийг ахин дахин шалгадаг юм. Хүмүүс цэвэр ариун биш болохоор Бурханд хүмүүсийг шалгахаас өөр сонголт байдаггүй, ингэснээр тэр ичиж, шалгалтын үеэр өөрийгөө мэдэж авч болох юм. Эс бөгөөс хүмүүс цөм тэргүүн тэнгэрэлчийн үр удам болж, улам бүр ялзарна. Хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн үеэр, түүнийг Бурханаар тасралтгүй цэвэрлэгдэх зуур олон хувийн хүсэл сонирхол, зорилго хаягддаг. Эс бөгөөс Бурханд ашиглагдах хүн нэг ч байхгүй бөгөөд Бурхан хүнд хийх ёстой ажлаа хийх арга байхгүй. Бурхан эхлээд хүнийг цэвэрлэдэг. Энэ үйл явцад, хүн өөрийгөө мэдэж авч Бурхан хүнийг өөрчлөх боломжтой. Зөвхөн үүний дараа л Бурхан Өөрийн амийг хүн рүү оруулдаг бөгөөд зөвхөн ийм байдлаар хүмүүсийн зүрх сэтгэл Бурхан руу эргэх боломжтой. Тиймээс, Бурханд итгэх нь хүмүүсийн хэлдэг шиг амархан биш. Бурханы харж байгаагаар хэрвээ чи зөвхөн мэдлэгтэй боловч Түүний үгийг амиа болгохгүй бол; хэрвээ чи зөвхөн өөрийн мэдлэгтээ баригдаж, үнэнийг хэрэгжүүлж чадахгүй эсвэл Бурханы үгийг амьдран харуулж чадахгүй байгаа бол энэ нь чамд одоог хүртэл Бурханыг гэсэн хайрын зүрх сэтгэл байхгүй байгаагийн баталгаа бөгөөд чиний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй гэдгийг харуулдаг. Бурханд итгэснээрээ Түүнийг мэдэж авах; энэ нь хүний эрж хайх эцсийн зорилго юм. Чи Бурханы үгийг амьдран харуулахад хичээл чармайлтаа зориулах ёстой, ингэснээр тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж болох юм. Хэрэв чи зөвхөн хоосон онолын мэдлэгтэй бол Бурханд итгэх итгэл чинь хий дэмий болох болно. Чи зөвхөн Түүний үгийг амьдран харуулж, хэрэгжүүлж байгаа цагт чиний итгэлийг бүрэн дүүрэн агаад Бурханы хүслийн дагуу гэж үзэх боломжтой. Энэ замд, олон хүн ихээхэн мэдлэгийн талаар ярьдаг боловч, үхэх цаг нь ирэхээр тэдний нүдийг нулимс бүрхдэг ба нэг насны амьдралаа дэмий үрж, хий дэмий амьдарсандаа өөрсдийгөө үзэн яддаг. Тэдэнд зөвхөн ойлголт байсан, харин Бурханыг алдаршуулах боломж огт байгаагүй. Тэд бүхий л амьдралаа нааш цааш гүйж, тэмцэж өнгөрүүлсэн, гэхдээ үхэх цаг нь ирэхэд тэдний зүрх сэтгэлд харамсал байдаг. Зөвхөн үхэх тэр цаг мөчдөө л олон хүн сэхээ орж, амьдралын утга учрыг ухаардаг. Тэгэхэд энэ нь хэтэрхий оройтсон байхгүй гэж үү? Яагаад чи өнөөдрийн боломжийг ашиглан, өөрийн хайрладаг үнэнийг эрж хайж болохгүй гэж? Яагаад маргааш хүртэл хүлээнэ гэж? Хэрэв амьдралд чи үнэний төлөө зовохгүй эсвэл үүнийг олж авахаар эрж хайхгүй бол үхэх мөчдөө харууслыг мэдрэхийг хүсэж байгаа нь энэ үү? Хэрэв тийм бол яагаад Бурханд итгэнэ гэж? Үнэндээ, хүн өчүүхэн төдий л хичээл чармайлт гаргавал, үнэнийг хэрэгжүүлэн Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах олон хэрэг явдал бий. Хүний ухаан санааг ад чөтгөрүүд байнга эзэмддэг, иймд тэр Бурханы төлөө үйлдэж чаддаггүй. Харин ч тэр махан биеийн төлөө байнга нааш цааш гүйдэг ба эцэстээ ямар ч ашиг олдоггүй. Энэ шалтгаануудын улмаас хүн байнгын асуудалтай, гаслан шаналалтай байдаг. Эдгээр нь Сатаны хорлол биш гэж үү? Энэ нь махан биеийн ялзрал биш гэж үү? Чи зөвхөн дүр үзүүлснээр Бурханыг хуурах ёсгүй. Үүний оронд чи бодитой үйлдэл хийх хэрэгтэй. Өөрийгөө бүү хуур; тэгэх нь ямар утга учиртай юм бэ? Чи махан биеийнхээ төлөө амьдарч, нэр хүнд, эд хөрөнгөний төлөө уйгагүй хөдөлмөрлөснөөр юу олж авч чадах юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд