Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 431
2021-10-04
Та нар илүү бодитой хичээлүүдийг судлах учиртай. Хүмүүсийн гайхан биширдэг яруу, хоосон ярианы хэрэг гэж үгүй. Мэдлэгийн тухай ярих болохоор л хүн бүр өмнөх хүнээсээ илүү мэдлэгтэй байдаг хэр нь тэд хэрэгжүүлэлтийн замгүй хэвээр л байдаг. Хэчнээн хүн хэрэгжүүлэлтийн зарчмыг ойлгосон бэ? Хэр олон хүн бодитой хичээл сурч авсан бэ? Хэн бодит байдлын талаар нөхөрлөж чадах вэ? Бурханы үгийн талаарх мэдлэгээ ярих чадвартай байна гэдэг нь жинхэнэ биеийн хэмжээтэй гэсэн үг биш; энэ нь ухаалаг, авьяастай төрснийг чинь л харуулдаг. Чи замыг зааж чадахгүй л юм бол ямар ч нэмэргүй; чи хэрэггүй хог байх болно! Чи хэрэгжүүлэх бодит замын талаар юу ч хэлж чадахгүй бол дүр үзүүлж байгаа хэрэг биш үү? Бусдад өөрийнхөө бодит туршлагаас хуваалцаж, улмаар сурч болох хичээл, дагаж болох замыг өгч чадахгүй байгаа бол худлаа жүжиглэж байгаа хэрэг биш үү? Чи хуурамч амьтан биш үү? Чамд ямар үнэ цэн байгаа юм бэ? Ийм хүн “социализмыг бий болгоход хувь нэмрээ оруулагч” бус, зөвхөн “социализмын онолыг үндэслэгчийн” үүрэг гүйцэтгэж л чадна. Бодит байдалгүй байна гэдэг нь үнэнгүй байх явдал юм. Бодит байдалгүй байна гэдэг нь ямар ч нэмэргүй байх явдал юм. Бодит байдалгүй байна гэдэг нь алхаж буй үхдэл байх явдал. Бодит байдалгүй байна гэдэг нь ямар ч лавлах үнэ цэнгүй “Марксист Ленинист сэтгэгч” байх явдал юм. Онол ярихаа больж, бодит, жинхэнэ, дорвитой зүйлийн талаар ярьж, жаахан “орчин үеийн урлаг” судалж, бодитой зүйл хэлж, бодит зүйлээр хувь нэмрээ оруулж, тодорхой хэмжээний зориулах сэтгэлтэй бай гэж Би нэг бүрийг чинь ятгадаг. Ярих үедээ бодит байдалтай нүүр тул; хүмүүсийг баярлуулж, өөртөө анхаарал татахын тулд хийсвэр, сүржин ярианы араас бүү хөөцөлд. Тэгэх нь ямар үнэ цэнтэй юм бэ? Хүмүүсийг өөртөө халуун дотноор хандуулах нь ямар хэрэгтэй юм бэ? Үг яриандаа бага зэрэг “урлагтай” бай, биеэ авч явахдаа арай илүү шударга бай, аливааг зохицуулахдаа арай илүү ухаалаг бай, арай илүү бодитой үг хэлж бай; үйлдэл бүртээ Бурханы гэрт ашиг тус авчрах талаар бодож бай, сэтгэл хөдлөлд автах үедээ мөс чанараа сонс, сайхан сэтгэлийг үзэн ядалтаар бүү хариул, сайн үйлсэд ачлалгүй бүү загна, хоёр нүүртэн бүү бай, эс бөгөөс чи бусдад муугаар нөлөөлөх вий. Бурханы үгийг идэж, уух үедээ чи тэдгээрийг бодит байдалтай илүү их холбо, нөхөрлөх үедээ бодитой зүйлсийн талаар илүү их ярь. Их зантай бүү бай; энэ нь Бурханыг хангалуун болгохгүй. Бусадтай харилцахдаа арай илүү хүлээцтэй бай, арай илүү найр тавьж бай, хүмүүст арай илүү уужим сэтгэлээр ханд, тэгээд “ерөнхий сайдын сэтгэлээс” суралц. Муу бодол төрөх үед чи махан биеэ илүү их хаяж дад. Ажиллаж байх үедээ бодитой замын талаар илүү их ярь, хэтэрхий сүржин зүйл бүү ярь, эс бөгөөс хэлсэн үг чинь хүмүүсийн хувьд хүршгүй байх болно. Зугаа цэнгэлээ багасгаж, хувь нэмрээ ихэсгэ—амь бие хайргүй зориулах сэтгэлийг харуул. Бурханы санаа зорилгод илүү хайхрамжтай байж, мөс чанараа илүү их сонс, Бурхан өдөр бүр та нартай яаж тэвчээртэйгээр, чин сэтгэлээсээ ярьдгийг бүү март. “Эртний лит”-ийг илүү ойр ойрхон унш. Илүү их залбирч, улам ойр ойрхон нөхөрлөл хий. Ийм будилуу байхаа боль, арай илүү эрүүл ухаан гаргаж, жаахан хэрсүү ухаантай бол. Нүгэлт гар чинь сунах үед татаж ав, хэт урт бүү сунга. Энэ нь ямар ч хэрэггүй бөгөөд чи Бурханаас хараалаас өөр юу ч авахгүй; тиймээс болгоомжтой бай. Зүрх сэтгэлдээ бусдыг өрөвд, тэгээд юм л бол зэвсэг барин дайрахаа боль. Үнэний талаарх мэдлэгийн тухай илүү их нөхөрлөж, амийн талаар илүү их ярьж, бусдад туслах сэтгэлтэй бай. Их хийж, бага ярь. Хэрэгжүүлэхэд ихийг, судалж, шинжлэхэд багыг зориул. Ариун Сүнсээр улам их хөдөлгүүлж, та нарыг төгс болгох илүү их боломжийг Бурханд олго. Хүний элементүүдийг улам их таягдан хая; та нарт аливааг хийх хүний арга зам хэтэрхий олон хэвээр байгаа бөгөөд аливааг өнгөцхөн хийдэг байдал, зан авир чинь одоо ч бусдад зэвүүцмээр байдаг. Эдгээрээс улам ихийг таягдан хая. Та нарын сэтгэл зүйн байдал одоо ч хэтэрхий жигшүүртэй; үүнийг засаж залруулахад илүү их цаг зарцуул. Та нар хүмүүст одоо ч дэндүү өндөр байр суурь өгдөг; Бурханд илүү их байр суурь өг, хэтэрхий бодлогогүй бүү загна. “Сүм” үргэлж Бурханд харьяалагдаж ирсэн бөгөөд үүнийг хүмүүс эзлэх ёсгүй. Дүгнэж хэлэхэд, зөвт байдалд илүү төвлөрч, сэтгэл хөдлөлд бага анхаар, махан биеийг таягдан хаях нь хамгийн сайн. Бодит байдлын талаар их ярьж, мэдлэгийн талаар бага ярь, чимээгүй байх нь хамгийн сайн. Хэрэгжүүлэх замын талаар их ярьж, дэмий сагсуу яриа бага ярь. Яг одоо хэрэгжүүлж эхэлбэл хамгийн сайн.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодит байдалд илүү анхаар
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд