Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 432
2021-10-05
Хүмүүст тавих Бурханы шаардлага тийм ч өндөр биш. Хэрвээ тэд жаахан л чармайлт гаргах юм бол “тэнцсэн дүн” авч чадна. Үнэндээ, үнэнийг ойлгож, мэдэж, ухамсарлах нь үнэнийг хэрэгжүүлэхээс илүү төвөгтэй. Эхлээд үнэнийг хэрэгжүүлсний дараа үнэнийг мэдэж, ухамсарлах явдал тохиодог; эдгээр нь Ариун Сүнсний ажлын алхам, арга зам юм. Чи дуулгавартай дагахгүй байж яаж чадна вэ? Чи аливааг өөрийнхөөрөө хийснээр Ариун Сүнсний ажлыг олж авч чадах уу? Ариун Сүнс чиний тааллаар ажилладаг уу, эсвэл Бурханы үгийн дагуу чиний сул талд үндэслэн ажилладаг уу? Үүнийг тодорхой ойлгож чадахгүй бол утгагүй. Яагаад ихэнх хүн Бурханы үгийг уншихад ихээхэн чармайлт зарцуулсан мөртөө мэдлэг төдийхөн л эзэмшиж, бодитой замын талаар дараа нь юу ч хэлж чаддаггүй юм бэ? Мэдлэг эзэмших гэдэг үнэнийг эзэмшихтэй дүйцнэ гэж чи боддог уу? Энэ чинь төөрөлдсөн үзэл бодол биш үү? Чи далайн эрэг дээрх элсний ширхгүүд мэт их мэдлэгийг ярьж чаддаг боловч тэдгээрийн аль нь ч ямар нэг бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурч байгаа биш үү? Чи бодит баталгаагүй хоосон шоу хийж байгаа бус уу? Энэ бүх зан авир хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ бодит байдлаас хол, хүмүүсийг бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ чамайг Бурханыг тэрсэлж, эсэргүүцдэг болгодог. Хамгийн өндөр дээд онолуудыг үнэт эрдэнэс мэт бүү үз; эдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүн хамгийн дээд онолуудыг ярьж чаддаг байж болно—гэхдээ эдгээрт ямар ч бодит байдал агуулагддаггүй, учир нь энэ хүмүүс тэдгээрийг биечлэн мэдрээгүй, иймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Ийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд хүмүүсийг замаа алдахад л хүргэнэ. Энэ нь хүмүүст хортой биш үү? Хамгийн наад зах нь чи тэдний өнөөгийн бэрхшээлийг шийдвэрлэж, оролтод хүрэх боломж олгох чадвартай байх ёстой; үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд ингэснээр л чи Бурханы төлөө ажиллахад тэнцэнэ. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, олон зохимжгүй хэрэгжүүлэлтээрээ хүмүүсийг хүлж, өөрийг чинь дуулгавартай дагахад бүү хүргэ. Ингэх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэнэ. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон сургаал л бий болгож, тэднийг чамд дургүй болгоно. Энэ нь хүний дутагдал бөгөөд үнэхээр ичгэвтэр. Тиймээс бодитоор оршин байгаа асуудлын талаар илүү их ярь. Бусад хүний туршлагад хувийн өмч мэт хандаж, бусдаар бахдуулахын тулд үүнийг бүү дурд; чи өөрийн гэсэн гарах гарцаа хайх ёстой. Энэ бол хүн бүрийн хэрэгжүүлэх ёстой зүйл юм.
Нөхөрлөдөг зүйл чинь хүмүүст алхах зам өгч чаддаг бол чамд бодит байдал байгаатай адилхан. Чи юу ч хэллээ гэсэн хүмүүсийг хэрэгжүүлэлт рүү аваачиж, тэд бүгдэд дагаж болох замыг нь өгөх ёстой. Хүмүүст зөвхөн мэдлэгтэй байх боломж бүү олго, илүү чухал нь алхах замтай байх явдал юм. Бурханд итгэхийн тулд хүмүүс Өөрийнхөө ажлаар Бурханы хөтөлдөг замаар алхах ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх үйл явц нь Ариун Сүнсний хөтөлдөг замаар алхах үйл явц юм. Иймд чи юу ч болж байсан алхаж болох замтай байж, Бурханаар төгс болгуулах замд хөл тавих ёстой. Хэтэрхий хол бүү хоцор, мөн хэтэрхий олон зүйлд бүү анхаар. Чи Бурханы хөтөлдөг замаар саатал үүсгэлгүй алхаж чадах л юм бол Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, орох замтай болно. Үүнийг л Бурханы санаа зорилгод нийцэж, хүний үүргийг биелүүлж байна гэж тооцдог. Энэ урсгал дахь хүн болохын хувьд хүн бүр үүргээ зохистойгоор биелүүлж, хүмүүсийн хийвэл зохих зүйлийг илүү их хийж, дур зоргоороо загнахгүй байх ёстой. Ажил хэрэгжүүлж байгаа хүмүүс үгээ тодорхой болгож, дагаж байгаа хүмүүс нь бэрхшээлийг тэвчиж, дуулгавартай байхад илүү анхаарч, бүгд байр сууриа хадгалж, хэрээс хэтрэхгүй байх ёстой. Хэрхэн хэрэгжүүлэх, ямар чиг үүргийг биелүүлэх ёстой вэ гэдэг нь хүн бүрийн зүрх сэтгэлд тодорхой байх учиртай. Ариун Сүнсний хөтөлж буй замаар яв; замаа бүү алд, бүү хазай, буруу замаар бүү ор. Та нар өнөөдрийн ажлыг тодорхой харах ёстой. Өнөөдрийн ажлын арга барилд орох нь та нарын хэрэгжүүлэх ёстой зүйл юм. Энэ нь та нарын орох ёстой эхний зүйл. Бусад зүйл дээр өөр олон үгийг бүү гарзад. Өнөөдөр Бурханы гэрийн ажлыг хийх нь та нарын хариуцлага, өнөөдрийн ажлын арга барилд орох нь та нарын үүрэг бөгөөд өнөөдрийн үнэнийг хэрэгжүүлэх нь та нарын ачаа билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодит байдалд илүү анхаар
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд