Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 440
2020-10-18
Бага зэргийн хязгаарлалт, зовлон бэрхшээл туулах нь та нарын хувьд сайн хэрэг; хэрвээ та нарыг амар тайван байлгавал та нар сүйрнэ, тэгвэл та нар яаж хамгаалагдаж чадах юм бэ? Өнөөдөр та нар гэсгээгдэж, шүүгдэж, хараагддаг учраас л хамгаалагддаг. Ихээхэн зовсон учраас л хамгаалагддаг. Хэрвээ тэгээгүй бол та нар аль хэдийн доройтолд орох байсан. Энэ нь та нарт зориуд хүндрэл учруулж байгаа хэрэг биш—хүний уг чанарыг өөрчлөхөд хэцүү байдаг бөгөөд хүмүүсийн зан чанарыг өөрчлөхийн тулд ингэх ёстой юм. Өнөөдөр та нарт Паулын мөс чанар, эрүүл ухаан ч байдаггүй, түүний ухамсар ч байдаггүй. Та нарыг үргэлж дарамталж байх ёстой бөгөөд сүнсийг чинь сэрээхийн тулд үргэлж гэсгээж, шүүж байх ёстой. Гэсгээлт, шүүлт бол та нарын аминд хамгийн ашиг тустай зүйл юм. Шаардлагатай үед бас баримтуудын ирэлтийн гэсгээлт байх ёстой; тэр үед л та нар бүрэн захирагдана. Гэсгээлт, хараалгүйгээр толгой бөхийх дургүй, захирагдах дургүй тийм уг чанар та нарт байдаг. Нүдний чинь өмнөх баримтгүйгээр ямар ч үр нөлөө байхгүй байх болно. Та нарын ёс жудаг хэтэрхий дорд агаад үнэ цэнгүй! Гэсгээлт, шүүлтгүйгээр та нарыг байлдан дагуулах хэцүү бөгөөд шударга бус, дуулгаваргүй байдлыг чинь дарахад бэрх байх болно. Хуучин уг чанар чинь маш гүн үндэслэсэн байдаг. Хэрвээ та нарыг сэнтий дээр тавих юм бол та нар тэнгэрийн өндөр, газрын гүний талаар юу ч мэдэхгүй, тэр ч бүү хэл хаашаа чиглэн явж байгаагаа ч мэдэхгүй. Та нар бүр хаанаас ирснээ ч мэдэхгүй тул бүтээлийн Эзэнийг яаж мэдэх юм бэ? Өнөөдрийн цагаа олсон гэсгээлт, хараалгүйгээр сүүлчийн өдрүүд чинь аль хэдийн ирчихсэн байх байлаа. Та нарын хувь заяаны талаар ярихын ч хэрэггүй—бүр ч их аюул заналхийлж байгаа бус уу? Цагаа олсон энэхүү гэсгээлт, шүүлтгүйгээр та нар хэчнээн их биеэ тоож, хэр их доройтохыг хэн мэдэх билээ. Энэ гэсгээлт, шүүлт та нарыг өдий хүргэсэн ба амьдралыг чинь хадгалсан. Хэрвээ та нарыг “эцгийнхтэй” чинь адилхан арга барил хэрэглэн “сургаж боловсруулсан” бол ямар ертөнцөд орох байсныг чинь хэн мэдэх билээ! Та нарт өөрсдийгөө хянах, эргэцүүлэх ямар ч чадвар байхгүй. Та нар шиг хүмүүсийн хувьд, ямар нэг саад бэрхшээл, үймээн самуун учруулалгүй, зүгээр л дагаж, дуулгавартай байвал Миний зорилго биелнэ. Та нар өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг хүлээн авахдаа илүү дээр байх ёстой бус уу? Та нарт өөр ямар сонголт байгаа юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 6
Та нар гэсгээгдэж, шүүгдсэн учраас л хамгаалагдсан
Ⅰ
Та нарт Паулын ухаан дутаж, үргэлж гэсгээлт хэрэгтэй болдог, сэрэхэд та нарт шүүлт хэрэгтэй. Aминд чинь гэсгээлт хамгийн тустай. Шаардлагатай цаг нь ирэхэд баримтуудын ирэлтийн гэсгээлт байх хэрэгтэй, тэгж та нар бүрэн захирагдана. Гэсгээгдэж, хараагдахгүй бол толгой бөхийлгөхөөс татгалзаж, захирагдахыг хүсэхгүй байсан. Баримт үгүй бол үр дүн байхгүй. Гэсгээгдэж, хараагдаж, шүүгдсэн учир өнөөдөр та нар хамгаалагддаг. Маш их зовсон учраас өнөөдөр та нар хамгаалагддаг. Үгүй бол доройтчих байсан. Бурхан хүндрэл учруулах гэдэггүй, хүний уг чанар бат тогтсон байдаг. Хүний зан чанарыг өөрчлөхийн тулд ийм байх учиртай.
Ⅱ
Та нар үнэ цэнгүй, хэтэрхий дорд. Гэсгээлт болон шүүлтгүйгээр та нарыг байлдан дагуулах бэрх, зөвт бус байдал чинь дарагдахгүй. Уг чанар чинь гүн үндэстэй. Та нарыг сэнтийд залсан бол тэнгэрийн өндөр, газрын гүнийг, хааш явахаа ч мэдэхгүй байхсан. Хаанаас ирснээ ч мэдэхгүй юм чинь, Бүтээгчийг хэрхэн мэдэх билээ? Өнөөдрийн цагаа олсон шүүлтгүйгээр та нарын эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн байх байлаа. Гэсгээгдэж, хараагдаж, шүүгдсэн учир өнөөдөр та нар хамгаалагддаг. Маш их зовсон учраас өнөөдөр та нар хамгаалагддаг. Үгүй бол доройтчих байсан. Бурхан хүндрэл учруулах гэдэггүй, хүний уг чанар бат тогтсон байдаг. Хүний зан чанарыг өөрчлөхийн тулд ийм байх учиртай.
Ⅲ
Цагаа олсон энэ гэсгээлтгүйгээр хувь заяа чинь эрсдэлд орох байлаа, та нар хэр биеэ тоож, хэр доройтохыг хэн мэдэх билээ? Та нар өөрсдийгөө хянаж, эргэцүүлэх чадваргүй. Шүүлт та нарыг өдий хүргэсэн ба оршин тогтнолыг чинь хадгалсан. Өнөөдрийн шүүлт, гэсгээлтийг та нар илүү сайн хүлээн авах ёстой. Та нарт захирагдаж, ийм байхаас өөр ямар сонголт байгаа юм бэ, байгаа юм бэ? Гэсгээгдэж, хараагдаж, шүүгдсэн учир өнөөдөр та нар хамгаалагддаг. Маш их зовсон учраас өнөөдөр та нар хамгаалагддаг. Үгүй бол доройтчих байсан. Бурхан хүндрэл учруулах гэдэггүй, хүний уг чанар бат тогтсон байдаг. Хүний зан чанарыг өөрчлөхийн тулд ийм байх учиртай.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд