Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 458

2020-10-20

Бурханы хүслийг хангалуун байлгаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуух бүх хүнийг Түүний өмнө авчирч, хүнийг Бурхан руу аваачиж, Ариун Сүнсний ажил болон Бурханы удирдамжийг хүнд танилцуулж, улмаар Бурханы ажлын үр жимсийг төгс болгохын тулд хүн ажилладаг. Иймээс та нар ажлын мөн чанарыг нэгд нэггүй тодорхой мэдэх шаардлагатай. Бурханы ашигладаг хүн болохын хувьд хүн бүр Бурханы төлөө ажиллах үнэ цэнтэй, өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээр ашиглуулах боломжтой. Гэвч та нарын ухаарах ёстой нэг зүйл бий: Бурханы даалгасан ажлыг хийх үед хүнд Бурханаар ашиглуулах боломж олдсон боловч хүний хэлдэг, мэддэг зүйл нь тэр чигтээ хүний биеийн хэмжээ байдаг юм биш. Ажлынхаа явцад дутагдлаа илүү сайн мэдэж авч, Ариун Сүнсний улам их гэгээрлийг эзэмших нь л та нарын хийж чадах зүйл юм. Ийм маягаар та нар ажлынхаа явцад илүү сайн орох боломжтой болно. Хэрвээ хүн Бурханаас ирдэг удирдамжийг өөрийн оролт, өөрт нь төрөлхөөсөө байдаг зүйл гэж үзвэл хүний биеийн хэмжээ өсөх бололцоо байхгүй. Хүнийг зүй зохистой байдалд байх үед Ариун Сүнс гэгээрэл хайрладаг; ийм үед хүмүүс хүлээж авсан гэгээрлээ өөрсдийн биеийн бодит хэмжээ гэж үргэлж андуурдаг, учир нь Ариун Сүнсний гэгээрүүлдэг байдал гойд хэвийн бөгөөд хүний дотор төрөлхөөсөө байдаг зүйлийг ашигладаг. Хүмүүсийг ажиллаж, үг хэлэх үед эсвэл залбирч, сүнслэг үйл ажиллагаа явуулах үед үнэн гэнэт тодорхой болно. Гэвч бодит байдал дээр хүний хардаг зүйл нь зөвхөн Ариун Сүнсний гэгээрэл (мэдээж энэ гэгээрэл нь хүний хамтын ажиллагаатай холбоотой) бөгөөд хүний биеийн жинхэнэ хэмжээг төлөөлдөггүй. Зарим нэг бэрхшээл, шалгалттай тулгардаг хэсэг хугацааны туршлагын дараа хүний биеийн жинхэнэ хэмжээ тийм нөхцөлд илэрхий болдог. Тэр үед л хүн биеийн хэмжээ нь төдийлөн сайнгүйг олж мэдэн, аминч зан, амин хувиа гэх бодол, шунал нь бүгд гарч ирдэг. Ийм туршлагын хэд хэдэн мөчлөгийн дараа л, урьд нь туулсан зүйлс өөрсдийнх нь бодит байдал бус, харин Ариун Сүнснээс ирсэн агшин зуурын гэрэлтүүлэлт байсан бөгөөд хүн энэ гэрлийг хүлээн авснаас цаашгүй гэдгийг сүнсээрээ сэрсэн олон хүн ухаарна. Ариун Сүнс аливааг хэрхэн бий болсон, хааш явж буйг тайлбарлалгүй тодорхой, ялгарахуйц байдлаар хүнийг гэгээрүүлэн үнэнийг ойлгуулдаг. Өөрөөр хэлбэл, хүний бэрхшээлийг энэ илчлэлд нэгтгэхийн оронд үнэнийг шууд илчилдэг. Хүн орох явцдаа бэрхшээлтэй тулгараад Ариун Сүнсний гэгээрлийг нэгтгэвэл энэ нь хүний бодит туршлага болдог… Тиймээс, Ариун Сүнсний ажлыг хүлээн авахын зэрэгцээ Ариун Сүнсний ажил гэж яг юу болох, та нарын оролт гэж юу болохыг харж, мөн Ариун Сүнсний ажлыг оролтдоо нэгтгэн оролтдоо улам их ач холбогдол өгөх учиртай, ингэснээр Ариун Сүнс та нарыг илүү олон аргаар төгс болгож, Ариун Сүнсний ажлын мөн чанар та нарын дотор шингэж болох юм. Ариун Сүнсний ажлыг туулах явцдаа та нар Ариун Сүнсийг болон өөрсдийгөө мэддэг болох төдийгүй тоймгүй олон удаагийн хүнд зовлон дунд Бурхантай зохистой харилцаа тогтоож, Бурхан та хоёрын харилцаа өдөр ирэх тусам ойртон дотносно. Тоо томшгүй олон удаагийн засалт, цэвэршүүлэлтийн дараа Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг болно. Тийм учраас та нар зовлон, цохилт, гай зовлонгоос айх хэрэггүй гэдгийг ухаарах ёстой; Ариун Сүнсний ажилтай атлаа оролтгүй байх л аймшигтай. Бурханы ажил дуусах өдөр ирэхэд чи шал дэмий хөдөлмөрлөсөн байх болно; Бурханы ажлыг туулсан хэдий ч чи Ариун Сүнсийг мэдэж аваагүй, өөрийн гэсэн оролттой болоогүй байх болно. Ариун Сүнсний өгдөг гэгээрэл нь хүний хүсэл тэмүүллийг тэтгэх бус, харин хүний орох замыг нээх, мөн Ариун Сүнсийг мэдэж аваад, улмаар Бурханыг гэх хүндлэл, бишрэлтэй болох боломжийг хүнд олгохын төлөө байдаг билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 2

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих