Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 466

2020-08-31

Хэдийгээр та нарын итгэл маш чин сэтгэлийн боловч та нарын дотроос хэн нь ч Намайг сайтар тайлбарлаж чадахгүй, хэн нь ч өөрсдийн харсан бүх бодит байдлыг бүрэн гэрчилж чадахгүй. Энэ талаар бодоод үз. Яг одоо та нарын ихэнх нь үүргээ хөсөр хаяад оронд нь махан биеэ ханган махан биеэ шуналтайгаар таашаан цэнгэж, махан биеийн зүйлсийн араас явдаг. Та нар өчүүхэн үнэнийг эзэмшдэг. Тэгэхээр та нар харсан бүхнээ гэрчилж хэрхэн чадах юм бэ? Та нар Миний гэрч байж чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна уу? Хэрвээ нэг өдөр чи өнөөдрийн харсан бүхнээ гэрчилж чадахгүй бол бүтээгдсэн амьтны үүрэг зорилго чинь алдагдсан байх болно. Чиний оршихуй ямар ч утга учиргүй болох юм. Чи хүн байх үнэ цэнэгүй байх болно. Чи хүн биш байх болно гэж хэлж ч болох юм! Би та нар дээр цаглашгүй их ажилласан. Гэвч одоо чи юу ч сураагүй, юу ч мэдэхгүй, шал дэмий ажилладаг учраас Намайг Өөрийн ажлыг өргөжүүлэх хэрэгтэй үед чи бүлх залгисан мэт ямар ч нэмэргүй гөлрөн ширтэх болно. Тэр нь чамайг бүх цаг үеийн нүгэлтэн болгохгүй гэж үү? Тэр цаг ирэхэд чи гүн гүнзгий харууслыг мэдрэхгүй гэж үү? Чи гутрал цөхрөлд живэхгүй гэж үү? Би уйдсандаа энэ бүх ажлыг хийгээгүй, харин Өөрийн ирээдүйн ажлын суурийг тавихын тулд хийж байгаа юм. Би мухардалд орж, ямар нэг шинэ зүйлийг хийхээс өөр аргагүй болсон хэрэг биш. Миний хийж буй ажил бол хүүхдийн тоглоом биш, харин Миний Эцгийн төлөөлөлд байдаг юм гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Би Өөрөө энэ бүхнийг ганцаараа хийж байгаа биш гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Харин ч Би Өөрийн Эцгийг төлөөлж байгаа билээ. Энэ хооронд та нарын үүрэг бол хатуу чандаар дагах, дуулгавартай байх, өөрчлөгдөх болон гэрчлэх явдал юм. Та нарын ойлгох хэрэгтэй зүйл бол та нар яагаад Надад итгэх хэрэгтэй вэ гэдэг юм. Энэ бол та нар нэг бүрчлэн ойлгох ёстой хамгийн чухал асуулт. Миний Эцэг Өөрийн алдрын төлөө, дэлхийг бүтээсэн мөчөөсөө л та нарын бүгдийнх нь тавиланг Миний төлөө урьдаас тогтоосон. Тэр та нарын тавиланг урьдаас тогтоосон нь Миний ажлын төлөө болон Өөрийнхөө алдар суугийн төлөө байв. Миний Эцгээс болж та нар Надад итгэдэг; Миний Эцэг урьдчилан тогтоосон учраас л та нар Намайг дагадаг. Үүний юу ч та нар өөрсдөө сонгох зүйл биш. Та нар бол Намайг гэрчлүүлэх зорилгоор Миний Эцгийн Надад хайрласан хүмүүс юм гэдгийг та нар ойлгох нь бүр ч чухал юм. Тэр та нарыг Надад хайрласан учраас та нар Миний та нарт хайрладаг зам болоод Миний та нарт заадаг зам болон үгийг дагаж мөрдөх хэрэгтэй, учир нь Миний замыг даган мөрдөх нь та нарын үүрэг билээ. Энэ нь та нарын Надад итгэх итгэлийн анхдагч зорилго юм. Тиймээс та нар бол ердөө л Миний замыг дагуулахын тулд Миний Эцгийн Надад хайрласан хүмүүс юм гэж Би та нарт хэлж байна. Гэсэн ч та нар зөвхөн Надад итгэдэг; та нар Израильчуудын гэр бүлийнх биш, харин эртний могойн төрлийнх учраас та нар Минийх биш. Миний төлөө гэрчлэл хийхийг л Би та нараас гуйж байна, гэхдээ өнөөдөр та нар Миний замаар алхах ёстой. Энэ бүхэн нь ирээдүйн гэрчлэлийн төлөө юм. Хэрвээ та нар зөвхөн Миний замыг сонсдог хүмүүс шиг л ажиллах юм бол та нарт ямар ч үнэ цэнэ байхгүй болох бөгөөд Миний Эцэг та нарыг Надад хайрласны ач холбогдол алдагдах болно. Та нарт хэлэхээр Миний зүтгээд байгаа зүйл бол энэ: “Та нар Миний замаар алхах ёстой.”

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы тухай чиний ойлголт юу вэ?

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих