Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 473

2020-10-03

Эдгээр үгийг одоо хэлчихсэн гэдгийг чи санах ёстой: Хожим нь чи илүү их гай зовлон, илүү их зовлон зүдүүр туулна! Төгс болгуулах нь энгийн, амархан зүйл биш. Ядаж л Иовынх шиг, эсвэл түүнийхээс ч илүү их итгэл чамд байх ёстой. Ирээдүйн шалгалт Иовын шалгалтаас ч илүү их байх бөгөөд урт хугацааны гэсгээлт туулсаар байх ёстой гэдгээ чи мэдэх хэрэгтэй. Энэ энгийн зүйл гэж үү? Хэв чанараа сайжруулж чадахгүй бол, ойлгох чадвар чинь дутуу дулимаг байвал, мөн хэтэрхий багыг мэддэг бол тэр үед чамд ямар ч гэрчлэл байхгүй, харин Сатаны тоглоом, зугаа болох болно. Үзэгдлийг одоо хадгалж чадахгүй бол чамд ямар ч суурь байхгүй бөгөөд ирээдүйд чи хөсөр хаягдана! Замын аль ч хэсэг нь явахад амархан биш тул үүнийг хөнгөхнөөр бүү авч үз. Үүнийг одоо сайтар дэнсэлж үзээд бэлтгэлээ хий, ингэснээр энэ замын сүүлчийн хэсэгт зохих ёсоор алхаж болох юм. Энэ бол ирээдүйд алхах ёстой, бүх хүний алхах ёстой зам юм. Энэ мэдлэгийг анхааралгүй өнгөрөөх ёсгүй; чамд Миний хэлдэг зүйл бүгд дэмий байдаг гэж бүү бод. Энэ бүхнийг сайтар ашиглах өдөр чамд ирнэ—Би үгээ хий дэмий айлдсан байж болохгүй. Энэ бол өөрийгөө зэвсэглэх, ирээдүйн замыг засах үе билээ. Чи хожим алхах ёстой замыг бэлдэх хэрэгтэй; чи ирээдүйд хэрхэн бат зогсож чадах талаараа санаа зовж, сэтгэл түгшин, ирээдүйн замдаа сайн бэлдэх ёстой. Ховдог, залхуу бүү бай! Цаг хугацаагаа хамгийн сайн ашиглахын тулд чадах бүх зүйлээ бүгдийг нь хийх ёстой, ингэснээр чи хэрэгтэй бүхнээ олж авч магад. Чамайг ойлгоосой гэсэндээ Би бүхнийг чамд өгч байна. Гурав хүрэхгүй жилийн дотор Би маш олон зүйл хэлж, маш их ажил хийснийг чи өөрийн нүдээр харсан. Ийм маягаар ажиллаж ирсний минь нэг шалтгаан нь хүмүүс маш их дутуу дулимаг бөгөөд нөгөө нэг шалтгаан нь цаг хугацаа хэтэрхий богино; цаашид хойшлуулж болохгүй. Хүмүүс гэрчлэл хийж, ашиглагдахаасаа өмнө эхлээд дотроо тов тодорхой байдалд хүрэх ёстой гэж чи төсөөлдөг, гэвч тэгэх нь хэтэрхий удаан байх бус уу? Тэгвэл Би чамайг хэр удаан дагалдах ёстой байх вэ? Өтөлж, бууралтталаа Би чамайг дагалдана гэвэл тэгэх боломжгүй! Илүү их гай зовлон туулснаар бүх хүн дотроо жинхэнэ ойлголтод хүрнэ. Эдгээр нь ажлын алхмууд юм. Чи өнөөдөр нөхөрлөсөн үзэгдлийг бүрэн ойлгож, жинхэнэ биеийн хэмжээтэй болмогцоо ирээдүйд ямар ч бэрхшээл туулсан цочирдохгүй, тэсвэрлэж чадна. Намайг ажлын энэхүү сүүлчийн алхмыг гүйцээж, эцсийн үгийг айлдаж дуусах үед ирээдүйд хүмүүс өөр өөрийн замаар алхах хэрэгтэй болно. Өмнө нь айлдсан үгийг энэ нь биелүүлнэ: Хүн нэг бүрд зориулсан даалгавар, хүн болгонд хийх ажил Ариун Сүнсэнд байдаг. Ирээдүйд хүн бүр Ариун Сүнсээр удирдуулан алхах ёстой замаараа алхана. Гай зовлон туулж байхдаа хэн бусдын төлөө санаа тавьж чадах вэ? Хувь хүн бүр өөрийн гэсэн зовлонтой байдаг, дор бүрнээ өөрийн гэсэн биеийн хэмжээтэй байдаг. Хэний ч биеийн хэмжээ өөр нэгнийхтэй ижилхэн байдаггүй. Нөхрүүд нь эхнэрүүдээ, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ халамжилж чадахгүй; хэн ч өөр хэн нэгний төлөө санаа тавьж чадахгүй. Энэ нь, харилцан халамжилж, дэмжих боломжтой хэвээр байгаа одоогийнх шиг байхгүй. Төрөл бүрийн хүнийг ил болгох үе байх болно. Өөрөөр хэлбэл, Бурхан хоньчныг цохиход хонин сүрэг тарж бутрах бөгөөд тэр үед та нарт ямар ч жинхэнэ удирдагч байхгүй байх болно. Хүмүүс хуваагдана—та нар хамт цугларч чаддаг одоогийнх шиг байхгүй. Ирээдүйд Ариун Сүнсний ажилгүй хүмүүс жинхэнэ төрхөө харуулна. Нөхрүүд эхнэрээсээ урваж, эхнэрүүд нөхрөөсөө урваж, хүүхдүүд нь эцэг эхээсээ урваж, эцэг эх нь хүүхдүүдээ хяхан хавчина—хүний зүрх сэтгэлийг ухан ойлгохын аргагүй! Хүний хувьд хийж болох бүхэн нь өөрт байгаа зүйлээ хадгалж, замын сүүлчийн хэсэгт зүй зохистой алхах явдал юм. Яг одоо та нар үүнийг тодорхой харахгүй байна; та нар бүгд харалган. Ажлын энэ алхмыг амжилттай туулах амар зүйл биш.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи замын сүүлчийн хэсэгт яаж алхах ёстой вэ?

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих