Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 488

2021-08-11

Чиний амь ахин дэвшихийн хэрээр чи үргэлж шинэ оролт болон шинэ, илүү өндөр мэдлэг ухаантай байх ёстой ба энэ нь алхам бүрд гүнзгийрч байдаг. Энэ бол бүх хүний орох ёстой зүйл юм. Ярилцаж, мэдээ сонсож, Бурханы үгийг уншиж эсвэл хэрэг явдлыг зохицуулснаар дамжуулан чи шинэ мэдлэг ухаан, шинэ гэгээрлийг олж авах болно. Тэгээд чи хуучны дүрэм, журам болон хуучны цаг хугацаан дотор амьдрахгүй. Чи үргэлж шинэ гэрэл дотор амьдрах бөгөөд Бурханы үгнээс гажихгүй. Энэ нь зөв замд орох гэж нэрлэгддэг зүйл юм. Зүгээр л өнгөц түвшинд төлөөс төлөх нь нэмэргүй. Өдөр ирэх тусам Бурханы үг илүү өндөр болж, шинэ зүйл өдөр бүр гарч ирсээр байдаг. Үүний адил хүн ч гэсэн өдөр бүр шинэ оролттой байх нь чухал. Бурхан ярингаа, Өөрийн ярьсан бүхнийг гүйцэтгэх болно; хэрвээ чи үүний хурдыг гүйцэхгүй бол хоцорно. Чиний залбирал илүү гүнзгий болох ёстой; чи Бурханы үгсийг илүү ихээр идэж ууж, хүлээн авч буй илчлэлээ гүнзгийрүүлж, сөрөг талаа бууруулах ёстой. Чи үнэлэмжээ чангатгах ёстой, ингэснээр чи мэдлэг ухааныг олж авч, сүнсэнд буй зүйлийг ойлгосноор гадна талын зүйлсийн тухайд мэдлэг ухаантай болж, ямар ч асуудлын голыг шүүрч авч чаддаг болох юм. Хэрвээ чи эдгээр зүйлээр зэвсэглээгүй бол чуулганыг яаж удирдаж чадах юм бэ? Хэрвээ чи ямар ч бодит байдалгүйгээр, ямар ч хэрэгжүүлэх замгүйгээр бичиг үсэг болон номлолын талаар л ярих юм бол богинохон хугацаанд л явж чадна. Үүнийг шинэ итгэгчдэд ярих үед бага зэрэг хүлээн зөвшөөрөхүйц байж болох боловч хэсэг хугацааны дараа шинэ итгэгчид бодит туршлагатай болох үед чи цаашид тэднийг хангаж чадахаа болино. Тэгвэл чи яаж Бурханы хэрэгцээнд тохирох юм бэ? Шинэ гэгээрэлгүйгээр чи ажиллаж чадахгүй. Шинэ гэгээрэлгүй хүмүүс нь хэрхэн туршлагажихаа мэддэггүй хүмүүс бөгөөд ийм хүмүүс хэзээ ч шинэ мэдлэг, туршлага олж авдаггүй юм. Амийг хангах тухайд бол тэд хэзээ ч өөрсдийн үүргийг биелүүлж чаддаггүй, мөн тэд Бурханы хэрэгцээнд ч нийцдэггүй. Ийм хүмүүс нь ямар ч хэрэггүй, гологдол төдий юм. Үнэндээ ийм хүмүүс ажилдаа өөрсдийн үүргийг гүйцэтгэж огтхон ч чаддаггүй бөгөөд ямар ч хэрэггүй байдаг. Өөрсдийн үүргийг гүйцэтгэж чадахгүйгээс гадна тэд үнэндээ шаардлагагүй ачааллыг чуулганд бий болгодог. Би энэ “хүндэт хөгшчүүлээс” яаравчлан чуулганыг орхин явахыг уриалж байна, ингэснээр бусад хүмүүс чамайг онцгойлон үзэх хэрэггүй болно. Ийм хүмүүс шинэ ажлын тухай ямар ч ойлголтгүй байдаг бөгөөд эцэс төгсгөлгүй үзлээр дүүрэн байдаг. Тэд чуулганд ямар ч чиг үүрэг гүйцэтгэдэггүй; харин ч өдөөн хатгалга хийж, сөрөг зүйлсийг түгээдэг ба чуулган дахь бүх төрлийн зохисгүй явдал, үймээн самуунд хүртэл оролцож, тэгснээрээ ялган салгах чадвар дутмаг хүмүүсийг будилуулж, үймүүлж байдаг. Энэ амьд чөтгөрүүд, энэ муу ёрын сүнснүүд чуулганыг аль болох хурдан орхиж явах ёстой, чамаас болж чуулган сүйрэх вий. Чи өнөөдрийн ажлаас эмээхгүй байж болох боловч маргаашийн зөвт шүүлтээс айхгүй байна уу? Чуулганд маш олон тооны ашигч хүмүүс байдаг мөн түүнчлэн Бурханы хэвийн ажлыг тасалдуулахаар чармайдаг асар олон тооны чононууд байдаг. Эдгээр бүгд нь Диаволын илгээсэн чөтгөрүүд бөгөөд гэнэн цайлган хургануудыг залгихаар чармайж буй харгис чононууд юм. Хэрвээ эдгээр хүн хэмээгдэгчдийг хөөхгүй бол тэд чуулганыг сорон мөлжигчид, мөн тахилаар хооллодог цагаан эрвээхийнүүд болно. Эдгээр жигшүүрт, мунхаг, адгийн муу, зэвүүн өтнүүд удахгүй нэг л өдөр шийтгэгдэх болно!

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг…”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих