Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 512

2020-10-03

Одоо чи юуг эрэлхийлэх ёстой вэ? Чи Бурханы ажлыг гэрчлэх чадвартай эсэх, Бурханы гэрчлэл болон илрэл болж чадах эсэх, Бурханаар ашиглуулахад тохирох эсэх—эдгээр нь чиний эрж хайх ёстой зүйлс юм. Бурхан яг хэр их ажил чамд хийсэн бэ? Хэр ихийг чи харж, хэр их нь чамд хүрсэн бэ? Хэр ихийг чи туулж, амссан бэ? Бурхан чамайг туршиж, чамтай харьцаж, чамайг сахилгажуулж байсан эсэхээс үл хамааран Түүний үйлдэл, ажил чам дээр хэрэгжиж ирсэн. Гэвч Бурханд итгэгч бөгөөд Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэхэд бэлэн хүний хувьд чи бодитой туршлага дээрээ үндэслэн Бурханы ажлыг гэрчилж чаддаг уу? Чи бодитой туршлагаараа Бурханы үгийг амьдран харуулж чадах уу? Чи бодитой туршлагаараа дамжуулан бусдыг хангаж, Бурханы ажлыг гэрчлэхэд бүхий л амьдралаа зарлагадаж чаддаг уу? Бурханы ажилд гэрчлэл хийхдээ чи туршлага, мэдлэг, төлсөн төлөөсөндөө найдах ёстой. Ингэж байж л Түүний хүслийг гүйцэлдүүлж чадна. Чи Бурханы ажилд гэрчлэл хийдэг хүн мөн үү? Чамд ийм эрмэлзэл бий юу? Хэрэв чи Түүний нэрд, тэрнээс ч илүү Түүний ажилд гэрчлэл хийж чаддаг, Өөрийн хүмүүсээс шаарддаг дүр төрхийг амьдран харуулж чаддаг бол чи Бурханы гэрч мөн билээ. Чи Бурханд яг хэрхэн гэрчлэл хийдэг вэ? Бурханы үгийг амьдран харуулахаар эрж хайж, тэмүүлэн, өөрийн үгээр гэрчлэл хийж, хүмүүст Түүний ажлыг мэдүүлж, Түүний үйлдлийг харуулснаараа үүнийг хийдэг. Хэрэв чи энэ бүхнийг үнэхээр эрж хайвал, Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи зөвхөн Бурханаар төгс болгуулж, эцэс төгсгөлд нь ерөөгдөхийн төлөө л эрж хайдаг бол Бурханд итгэх итгэлийн чинь харах өнцөг цэвэр биш байна. Бурханы үйл хэргийг бодит амьдралд хэрхэн харах, Өөрийн хүслийг чамд илчлэх үед Түүнийг хэрхэн сэтгэл хангалуун байлгах, Түүний гайхалтай байдал, мэргэн ухаанд хэрхэн гэрчлэл хийх учиртай, Тэр чамайг яаж сахилгажуулж, чамтай яаж харьцдагийг хэрхэн гэрчлэхээ чи эрж хайх ёстой. Энэ бүхэн нь одоо чиний тунгаан бодож байх ёстой зүйлс юм. Бурханыг хайрлах хайр чинь гагцхүү төгс болгуулсныхаа дараа Бурханы алдрыг хуваалцаж чаддаг байхын төлөө л байдаг бол энэ нь бас л хангалтгүй, Бурханы шаардлагад нийцэж чадахгүй. Чи Бурханы ажилд гэрчлэл хийж, Түүний шаардлагыг хангаж, хүмүүст хийсэн Түүний ажлыг бодитойгоор туулж чаддаг байх хэрэгтэй. Өвчин, нулимс, гунигийн аль нь ч бай чи энэ бүгдийг хэрэгжүүлэлтээрээ туулах ёстой. Эдгээр нь чамайг Бурханыг гэрчилдэг нэгэн болгож төгс болгох учиртай юм. Одоо чамайг зовж, төгс болгуулахаар эрж хайхад яг юу хүргэдэг вэ? Одоогийн зовлон зүдүүр чинь үнэхээр Бурханыг хайрлаж, Түүнийг гэрчлэхийн төлөө байдаг уу? Эсвэл энэ нь махан биеийн ерөөл, хэтийн ирээдүй, хувь заяаны чинь төлөө байдаг уу? Чи бүх санаа зорилго, сэдэл, эрэлхийлдэг зорилгоо залруулах ёстой бөгөөд өөрийн хүсэлд хөтлөгдөж болохгүй. Нэг нь ерөөл хүртэж, эрх мэдлээр ноёрхохын тулд төгс болгуулахыг эрж хайдаг байхад нөгөө нь Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Бурханы ажилд бодитой гэрчлэл хийхийн тулд төгс болгуулахыг эрэлхийлдэг бол эрэлхийллийн энэхүү хоёр арга замаас чи алийг нь сонгох байсан бэ? Хэрэв чи эхнийхийг нь сонгосон бол Бурханы стандартад хүрэхэд бас л хэтэрхий хол байх болно. Орчлон ертөнц даяар Миний үйлдлийг ил тод мэдэх болно, орчлон ертөнцөд Би Хаан сууна гэж Би нэгэнтээ хэлсэн. Нөгөөтээгүүр, та нарт даалгасан зүйл бол гадуур явж Бурханы ажилд гэрчлэл хийх болохоос хаад болж, бүхий л орчлон ертөнцөд харагдах биш юм. Бурханы үйл хэргээр сансар болон тэнгэр огторгуйг дүүргүүл. Хүн бүрд үүнийг харуулж, хүлээн зөвшөөрүүл. Эдгээр үгийг Бурханд Өөрт нь хамааруулан хэлсэн бөгөөд хүмүүний хийх ёстой зүйл бол Бурханы төлөө гэрчлэл хийх билээ. Бурханы талаар чи одоо хэр ихийг мэддэг вэ? Бурханы талаар чи одоо хэр ихийг гэрчилж чадах вэ? Бурхан хүнийг төгс болгохын зорилго юу вэ? Бурханы хүслийг ойлгомогцоо чи Түүний хүсэлд хэрхэн санаа тавих ёстой вэ? Хэрэв чи төгс болгуулж, амьдран харуулдаг зүйлээрээ Бурханы ажилд гэрчлэл хийхийг хүсэж байгаа бол, чамд ийм хөдөлгөх хүч байгаа бол, юу ч хэтэрхий хэцүү биш. Хүмүүст одоо хэрэгтэй байгаа зүйл бол итгэл юм. Хэрэв чамд ийм хөдөлгөх хүч байгаа бол аливаа сөрөг байдал, идэвхгүй байдал, залхуурал болон махан биеийн үзэл, амьдралын гүн ухаан, тэрслүү зан чанар, сэтгэл хөдлөл гэх мэтээ орхиход хялбар байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих