Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 514
2020-09-26
Бурханд үйлчилдэг хүн Түүний төлөө хэрхэн зовохыг л гагцхүү мэддэг байх ёсгүй; түүгээр зогсохгүй Бурханд итгэх нь Бурханы хайрыг эрэлхийлэх зорилготой гэдгийг ойлгох ёстой. Бурхан чамайг зөвхөн цэвэршүүлэх гэж, эсвэл зовоохын төлөө ашигладаггүй, харин чамайг Түүний үйлдлийг мэдэж, хүний амийн жинхэнэ ач холбогдлыг мэдээсэй, тэр тусмаа Бурханд үйлчлэх амар ажил биш гэдгийг мэдээсэй гэсэндээ ашигладаг. Бурханы ажлыг туулах нь нигүүлслийг эдлэх биш харин Бурханыг хайрлах хайрынхаа төлөө зовох юм. Чи Бурханы нигүүлслийг эдэлдэг юм чинь Түүний гэсгээлтийг ч бас эдлэх ёстой; чи энэ бүхнийг туулах ёстой. Чи Бурханы гэгээрлийг дотроо мэдэрч чадна, Тэр чамтай хэрхэн харьцаж, шүүж байгааг мөн туулж чадна. Ингэснээр чиний туршлага цогц болно. Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлаа чам дээр хэрэгжүүлсэн. Бурханы үг чамтай харьцсан, түүгээр ч барахгүй мөн чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн. Чамайг сөрөг, сул дорой байх үед Бурхан чиний төлөө санаа зовдог. Энэ бүх ажил нь хүний бүх зүйл Бурханы зохион байгуулалтын дотор байдаг гэдгийг чамд мэдүүлэхийн тулд юм. Бурханд итгэх гэдэг нь зовох буюу Түүний төлөө бүхнийг хийх гэж чи бодож болох юм; Бурханд итгэхийн зорилго нь махан бие чинь амар тайван байх, чиний амьдралын бүх зүйл төвөггүй байх, эсвэл бүх зүйлд амгалан, тав тухтай байхын тулд байдаг гэж ч бодож болно. Гэхдээ хүмүүс эдгээр зорилгоос алийг нь ч Бурханд итгэх итгэлдээ хамааруулах ёсгүй. Хэрэв чи эдгээр зорилгын төлөө итгэдэг бол харах өнцөг чинь буруу бөгөөд чамайг төгс болгох угаас боломжгүй. Бурханы үйлдэл, Бурханы зөвт зан чанар, Түүний мэргэн ухаан, Түүний үг, Түүний гайхалтай байдал, ойлгошгүй байдал нь бүгд хүмүүсийн ойлгох учиртай зүйлс юм. Ийм ойлголттой болбол чи бүх хувийн хэрэгцээ, найдвар, үзлээс зүрх сэтгэлээ чөлөөлөхөд үүнийг ашиглах ёстой. Эдгээр зүйлийг таягдан хаяж байж л Бурханы шаардсан нөхцөлд нийцэж чадна, үүнийг хийж байж л чи амьтай болж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна. Бурханд итгэх нь Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний шаарддаг зан чанарыг амьдран харуулах зорилготой байдаг, ингэснээр Түүний үйлдэл, алдар энэхүү ямар ч үнэ цэнгүй бүлэг хүнээр дамжин илэрч болох юм. Энэ бол Бурханд итгэх зөв харах өнцөг бөгөөд мөн чиний эрж хайх ёстой зорилт юм. Чи Бурханд итгэх талаар зөв үзэл бодолтой байж, Бурханы үгийг олж авахаар эрж хайх ёстой. Чи Бурханы үгийг идэж, уух хэрэгтэй, үнэнийг амьдран харуулж чаддаг байх ёстой, ялангуяа Түүний бодитой үйл хэрэг, орчлон даяарх гайхамшигтай үйл хэрэг, мөн махбодод хийдэг бодитой ажлыг нь харж чаддаг байх ёстой. Хүмүүс бодитой туршлагаараа дамжуулан Бурхан Өөрийн ажлыг тэдэн дээр яг хэрхэн хийдэг, тэдэнд чиглэсэн Түүний хүсэл юу болохыг үнэлж чадна. Энэ бүх нь хүмүүсийн завхарсан сатанлаг зан чанарыг таягдан хаях зорилготой юм. Дотроо байгаа бүх цэвэр бус байдал, зөвт бус байдлыг хаяж, буруу санаа зорилгоо хаяж, Бурханд итгэх жинхэнэ итгэлийг бий болгосноор, жинхэнэ итгэлээр л чи Бурханыг үнэхээр хайрлаж чадна. Бурханд итгэх итгэлийнхээ суурин дээр л Түүнийг жинхэнээсээ хайрлаж чадна. Бурханд итгэхгүйгээр Түүнийг хайрлаж чадах уу? Чи Бурханд итгэдэг болохоор энэ талаар мунгинаад байж болохгүй. Зарим хүн Бурханд итгэх итгэл тэдэнд ерөөл авчирна гэдгийг харангуутаа эрч хүчээр дүүрэн болдог боловч цэвэршүүлэлтийг эдлэх ёстой гэдгийг харангуутаа бүх эрч хүчээ алддаг. Энэ нь Бурханд итгэх мөн үү? Эцсийн дүнд итгэлдээ чи Бурханы өмнө бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг болох ёстой. Чи Бурханд итгэдэг мөртөө Түүнээс юм нэхсээр байдаг, тавьж чадахгүй шашны олон үзэл, салж чадахгүй хувийн ашиг сонирхол чамд байдаг, махан биеийн ерөөлийг эрж хайсаар байдаг, махан биеийг чинь аварч, сүнсийг чинь аврахыг Бурханаас хүсдэг бол эдгээр нь бүгд харах өнцөг нь буруу хүмүүсийн зан авир юм. Шашны итгэл үнэмшилтэй хүмүүс Бурханд итгэдэг хэдий ч зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаггүй, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэггүй, харин махан биеийн ашиг сонирхлын араас л хөөцөлддөг. Та нарын дотор олон хүн шашны итгэл үнэмшлийн ангилалд хамаарах итгэлтэй байдаг; энэ бол Бурханд итгэх жинхэнэ итгэл биш юм. Бурханд итгэхийн тулд хүмүүс Түүний төлөө зовоход бэлэн зүрх сэтгэл, өөрийгөө хаях хүсэлтэй байх ёстой. Хүмүүс энэ хоёр нөхцөлийг хангахгүй л бол Бурханд итгэх тэдний итгэл хүчингүй, тэд зан чанарын өөрчлөлтөд хүрч чадахгүй. Үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэг, Бурханы мэдлэгийг эрж хайдаг, амийг эрэлхийлдэг хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд