Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 526
2021-04-13
Хүн махан бие дотор амьдрах нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах юм бэ? Бурханы гэсгээлт болон шүүлт нь хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу энэрэл нигүүлсэл гэж Петр итгэж байв. Зөвхөн Бурханы гэсгээлт, шүүлтээр дамжуулан хүн сэрж чадах ба махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу чанд сахилгажуулалт хүнийг Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэлд амьдрах боломжийг хүнд олгодог. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ийнхүү залбирсан, “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж, шүүсээр байгаа цагт, Та намайг орхиогүй гэдгийг би мэдэх болно. Та надад баяр хөөр, амар амгаланг өгөлгүй, зовлон шаналалд амьдруулж, надад тоо томшгүй олон сахилгажуулалт оноож байсан ч гэсэн Та намайг орхин яваагүй л бол зүрх сэтгэл минь тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээлт, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу ерөөл болсон билээ. Таны надад өгдөг нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрладаг нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илрэл бөгөөд энэ нь гэсгээлт ба шүүлт юм; цаашлаад энэ нь шалгалт, түүнээс ч илүүтэйгээр энэ нь зовлонгийн амьдрал юм.” Петр махан биеийн зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү агуу хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их нигүүлслийг олж авсан билээ. Амьдралдаа хэрвээ хүн ариусгагдаж, зан чанартаа өөрчлөлт гаргаж, утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой ба Бурханы сахилгажуулалт, Бурханы цохилтыг өөрөөсөө хол байлгах ёсгүй, тэгвэл чи Сатаны жолоодлого болон нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, Бурханы гэрэлд амьдарч чадна. Бурханы гэсгээлт, шүүлт нь гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав. Хүн Сатаны эзэмшил дор амьдардаг ба махан биед оршин байдаг; хэрвээ тэр ариусгагдахгүй мөн Бурханы хамгаалалтыг авахгүй бол бүр ч илүү доройтох болно. Хэрвээ Бурханыг хайрлахыг хүсвэл ариусгагдаж, аврагдах ёстой. Петр залбирахдаа, “Бурхан минь, Та надад элэгсэг хандах үед би баярлан хөөрч, тайтгарлыг мэдэрдэг. Та намайг гэсгээх үед би бүр ч илүү их тайтгарал, баяр хөөрийг мэдэрдэг. Хэдий би сул дорой агаад үгээр хэлэхийн аргагүй зовлон шаналлыг туулж байгаа ч, хэдийгээр нулимс, уйтгар гуниг байдаг ч гэсэн, энэхүү уйтгар гуниг нь миний дуулгаваргүй байдлаас болдог, миний сул доройгоос болдог гэдгийг Та мэдэж байгаа. Таны хүслийг биелүүлж чаддаггүй учраас би мэгшин уйлдаг, Таны шаардлагад хүрч чадахгүй учраас би уй гашуу, харууслыг мэдэрдэг, гэхдээ би энэ түвшинд хүрэхэд бэлэн байна, Таныг сэтгэл хангалуун болгохын тулд би чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Таны гэсгээлт надад хамгаалалт авчирч, надад хамгийн сайн авралыг өгсөн; Таны шүүлт тэсвэр, тэвчээрийг тань даван гардаг. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр, би Таны өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг эдэлж чадахгүй. Өнөөдөр, Таны хайр тэнгэр огторгуйг даван гарсан ба бүхнээс илүү гэдгийг би бүр ч сайн хардаг. Таны хайр бол зөвхөн өршөөл энэрэл биш; үүнээс ч илүүтэйгээр гэсгээлт, шүүлт билээ. Таны гэсгээлт, шүүлтээс би маш ихийг авсан. Таны гэсгээлт, шүүлтгүйгээр нэг ч хүн ариусгагдахгүй байсан, мөн нэг ч хүн Бүтээгчийн хайрыг мэдэрч чадахгүй байсан. Хэдийгээр би зуу зуун шалгалт, зовлон шаналлыг туулж, бараг үхэх дөхсөн ч гэсэн тийм зовлон нь, Таныг үнэхээр мэдэж, хамгийн дээд авралыг олж авахад намайг хүргэсэн. Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт болон сахилгажуулалт намайг орхисон бол би Сатаны эзэмшил дор, харанхуйд амьдрах байлаа. Хүний махан бие ямар ашигтай юм бэ? Хэрвээ Таны гэсгээлт, шүүлт намайг орхисон бол, Таны сүнс намайг орхисонтой адил, Та надтай хамт байхаа больсонтой адил байх байлаа. Хэрвээ тийм байсан бол би яаж үргэлжлүүлэн амьдрах билээ? Хэрвээ Та надад өвчин өгч, миний эрх чөлөөг авбал би үргэлжлүүлэн амьдарч чадна, гэвч Таны гэсгээлт, шүүлт намайг орхисон бол би амьдрах ямар ч аргагүй болох байсан. Хэрвээ надад Таны гэсгээлт, шүүлт байгаагүй бол Таны хайрыг алдах байсан. Таны хайр дэндүү гүнзгий, үгээр илэрхийлэхийн аргагүй. Таны хайрыг алдвал би Сатаны эзэмшил дор амьдарч, Таны суу алдарт царайг харах боломжгүй байх байсан. Та надад хэлээч, би хэрхэн үргэлжлүүлэн амьдрах юм бэ? Тийм харанхуй байдал, тийм амьдралыг би тэвчиж чадахгүй. Тантай хамт байгаа нь Таныг харахтай адил, иймээс би Таныг яаж орхиж чадах юм бэ? Санаа амраасан хэдхэн үг байлаа ч, миний хамгийн агуу тайвшралыг надаас бүү аваасай гэж би Танаас хүсэж, Танаас гуйж байна. Би Таны хайрыг эдэлсэн ба өнөөдөр би Танаас хол байж чадахгүй; Та хэлээч, би Таныг яаж хайрлахгүй байж чадах юм бэ? Таны хайраас болж би уй гашуугийн ихээхэн нулимс урсгасан, гэсэн ч ийм амьдрал нь илүү утга учиртай, намайг илүү их сайжруулах боломжтой, намайг илүү их өөрчлөх боломжтой ба бүтээлийн эзэмших ёстой үнэнд хүрэх боломжийг надад олгох чадвартай гэдгийг би үргэлж мэдэрдэг байсан” гэж хэлсэн юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд