Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 531
2021-04-14
Петрийг дурдмагц, хүн бүр магтаалаар дүүрч, тэр Бурханыг гурвантаа үгүйсгэсэн, түүнчлэн Сатанд үйлчилж, Бурханыг туршсан, гэвч эцэстээ Түүний төлөө доош харж загалмайд цовдлуулсан гэх зэрэг Петрийн тухай энэ бүх түүхийг тэр дороо санацгаадаг. Одоо Би та нарт Петр Намайг хэрхэн мэдэж, түүний эцсийн үр дүн ямар байсныг аминчлан ярьж өгье. Петр гэгч энэ хүн гойд сайн хэв чанартай хүн байсан, гэхдээ түүний нөхцөл байдал Паулынхаас өөр байлаа. Түүний эцэг, эх Намайг хавчдаг, Сатанд эзэмдүүлсэн чөтгөрүүдэд харьяалагддаг байсан, энэ шалтгааны улмаас тэд Петрт сургаал дамжуулсан гэж хэн ч хэлж чадахгүй юм. Цэцэн цэлмэг, төрөлхийн оюун билэгтэй Петрийг эцэг эх нь бага балчраас нь хайрладаг байжээ; харин өсөж том болсныхоо дараа тэр тэдний дайсан болсон, учир нь тэр үргэлж Намайг мэдэхээр эрэлхийлдэг байсан ба энэ нь түүнийг эцэг эхийгээ орхиход хүргэсэн. Үүний учир нь юун түрүүнд, тэнгэр, газар, аливаа бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, бүх эерэг зүйл Бурханаас эхтэй ба Сатаны ямар ч боловсруулалтаар дамжилгүй Түүнээс шууд ирдэг гэдэгт тэр итгэдэг байсан юм. Товойлгогч болон үйлчлэх эцэг эхийнх нь сөрөг жишээ байснаар энэ нь түүнийг Миний хайр, энэрлийг илүү амархан таних боломжтой болгож, улмаар Намайг эрж хайх хүслийг нь улам бүр өдөөсөн юм. Тэр зөвхөн Миний үгийг идэж, уухад их анхаараад зогсохгүй, Миний санаа зорилгыг ухаарахад бүр ч их анхаарал хандуулсан бөгөөд сүнсэндээ үргэлж гярхай, сүхээтэй байхын тулд өөрийн бодолд байнга хашир, болгоомжтой байсан учир хийсэн бүхэндээ Миний тааллыг хүртэж чадсан. Жирийн амьдралд, тэр алдааны занганд унахаас машид айж, хүчин чармайлтаа нэмэхэд өөртөө түлхэц өгөхийн тулд, бусдын өнгөрсөнд гаргасан алдаанаас сургамж авахад онцгой анхаарч байв. Тэрээр мөн эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүний итгэл болон хайрыг өөрийн болгоход анхаарлаа сайтар хандуулсан. Ийм байдлаар тэр өөрийнхөө өсөх үйл явцыг зөвхөн сөрөг талууд дээр ч биш, харин ч илүү чухал нь эерэг талууд дээр хурдасгаж, Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн хүн болж чадсан юм. Ийм ч учраас, тэр хэрхэн өөрт байгаа бүхнээ Миний гарт атгуулж, бүр идэж, өмсөж, унтаж, ер нь хаа ч байхдаа өөрийнхөө эзэн байхаа больж, харин бүх зүйл дээр Намайг сэтгэл хангалуун байлгаж чадсаны үндсэн дээр Миний өгөөмөр хишгийг эдэлсэн гэдгийг төсөөлөхөд хэцүү биш. Би түүнийг олон ч удаа шалгалтад оруулж, энэ нь мэдээж хэрэг түүнийг хагас үхлүүт байдалтай болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд ч тэр хэзээ ч Надад итгэх итгэлээ алдаж, Надад урам нь хугараагүй. Намайг өөрийг нь орхисон гэж хэлэх үед ч тэр зүрх алдаж, цөхрөлд автаагүй, харин ч Намайг гэсэн хайраа биелүүлэхийн тулд өөрийн зарчмыг өмнөхтэйгөө адилаар гүйцэтгэсэн. Намайг түүнд ингэж хэлэх үед хэдий тэр Намайг хайрладаг байсан ч Би түүнийг сайшаагаагүй, харин эцэстээ түүнийг Сатаны гарт хаях байсан. Махан биед нь хүрээгүй, зөвхөн үгийн арга барилаар явуулсан эдгээр шалгалтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан: Өө, Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлийн дунд Төгс Хүчит Таны гарт эс багтах хүн, бүтээл, эсвэл аливаа зүйл байна уу? Таныг надад өршөөл үзүүлэхийг хүсэх үед, зүрх сэтгэл минь Таны өршөөлд машид баясдаг; Та надад шүүлт хийхийг хүсэх үед, хэдий би үнэ цэнгүй байж мэдэх ч Таны үйл хэргийн гүн гүнзгий нууцыг улам их мэдэрдэг, учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгарлыг олдог. Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг би хэрхэн шагшин магтахгүй байх билээ? Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн агаад дуртай байх болно. Өө, Төгс Хүчит Нэгэн минь! Мэдээж Та Өөрийгөө надад харуулахыг үнэхээр хүсэхгүй байгаа биш биз дээ? Таны шүүлтийг би үнэхээр хүлээн авах үнэ цэнгүй биш биз дээ? Таны харахыг хүсэхгүй байгаа зүйл надад байсаар байгаа юм болов уу? Ийм төрлийн шалгалтын дунд хэдий Петр Миний санааг яг таг ухаарч чадаагүй ч, Надаар ашиглагдах нь (зөвхөн Миний шүүлтийг хүлээн авч, ингэснээр хүн төрөлхтөн Миний сүр жавхлан, уур хилэнг үзэх байсан ч бай) нэр төр, хувийн алдрын хэрэг гэж үзсэн нь илэрхий бөгөөд шалгалтад орсондоо ердөө гутраагүй юм. Миний өмнө үнэнч байсан тул, бас өөрийг нь Би ерөөсөн учраас тэрээр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд жишээ, үлгэр дууриал болсон билээ. Энэ нь чухамдаа та нарын дагавал зохих үлгэр жишээ биш гэж үү? Энэ удаад та нар, Намайг юунд Петрийн талаар ийм урт зүйл ярьсныг ойлгохоор хичээн, сайтар бодох хэрэгтэй. Энэ нь та нарын биеэ авч явах зарчим болох ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 6-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд