Өдөр тутмын Бурханы үг | “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм” | Эшлэл 541

Өдөр тутмын Бурханы үг | “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм” | Эшлэл 541

118 |2020-11-12

Ирээдүйн үйлчлэлийн замдаа чи Бурханы хүслийг хэрхэн биелүүлж чадах вэ? Нэг чухал зүйл бол амийн оролтыг эрэлхийлэх, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх, үнэнд илүү гүн гүнзгий орохоор эрэлхийлэх явдал юм—энэ бол Бурханаар төгс болгуулж, авхуулах зам билээ. Та нар бүгд Бурханы даалгаврыг хүлээн авагч, гэхдээ ямар төрлийн даалгавар вэ? Энэ нь ажлын дараагийн алхамтай холбоотой байдаг; ажлын дараагийн алхам нь бүх орчлон ертөнц даяар хэрэгждэг илүү агуу ажил байх болно. Тиймээс та нар өнөөдөр амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой, ингэснээр ирээдүйд та нар Өөрийн ажлаар дамжуулан Бурхан алдрыг олж авахын жинхэнэ нотолгоо болж, Түүний ирээдүйн ажлын үлгэр жишээ болж магадгүй. Өнөөдрийн эрэл хайгуул тэр чигтээ ирээдүйн ажлын суурийг тавихын төлөө байдаг, мөн Бурханаар ашиглагдаж, Түүнд гэрчлэл хийж чадахын төлөө байдаг. Хэрвээ чи үүнийг эрэл хайгуулынхаа зорилго болговол Ариун Сүнсний өмнө байж чадна. Эрэл хайгуулдаа өндөр зорилго тавих тусам чи төдий чинээ төгс болгуулж чадна. Үнэнийг хэдий чинээ их эрэлхийлнэ, Ариун Сүнс төдий чинээ их ажилладаг. Эрэл хайгуулдаа эрч хүчээ зориулах тусам чи төдий чинээ ихийг олж авна. Ариун Сүнс хүмүүсийг дотоод байр байдлынх нь дагуу төгс болгодог. Зарим хүн, Бурханд ашиглагдахыг, эсвэл Түүгээр төгс болгуулахыг хүсэхгүй байна, зүгээр л махан бие нь эсэн мэнд байж, ямар ч золгүй явдал амсахгүй байхыг хүсэж байна гэж хэлдэг. Зарим хүн хаанчлалд орохыг хүсдэггүй мөртөө ёроолгүй нүхэнд унахыг хүсдэг. Тэр тохиолдолд Бурхан хүслийг чинь бас биелүүлж өгнө. Чи юу ч эрэлхийлдэг бай, Бурхан биелүүлнэ. Тэгвэл чи одоо юу эрэлхийлж байна вэ? Төгс болгуулахыг уу? Одоогийн үйлдэл, зан авир чинь Бурханаар төгс болгуулж, Түүгээр авхуулахын төлөө байдаг уу? Чи өдөр тутмын амьдралдаа өөрийгөө байнга ингэж үнэлж дүгнэх ёстой. Хэрэв чи ганцхан зорилгыг эрэлхийлэхэд зүрх сэтгэлээ бүрэн зориулдаг бол Бурхан чамайг гарцаагүй төгс болгоно. Энэ бол Ариун Сүнсний зам юм. Ариун Сүнс хүмүүсийг залж чиглүүлдэг замд хүмүүсийн эрэл хайгуулаар хүрдэг. Чи Бурханаар төгс болгуулж, авхуулахыг хэдий чинээ их хүсэн тэмүүлнэ, Ариун Сүнс чиний дотор төдий чинээ их ажиллана. Эрж хайж чадахгүй байх тусмаа чи улам сөрөг болж, ухарч буцдаг ба Ариун Сүнсний ажиллах боломж төдий чинээ үгүй болдог; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Ариун Сүнс чамайг орхино. Чи Бурханаар төгс болгуулахыг хүсэж байна уу? Бурханаар авхуулахыг хүсэж байна уу? Бурханд ашиглагдахыг хүсэж байна уу? Бурханы үйлдэл та нараар илэрхийлэгдсэнийг орчлон ертөнц дэх бүх зүйлд харуулахын тулд та нар Бурханаар төгс болгуулж, авхуулж, ашиглуулахын төлөө бүхнийг хийхээр хичээх ёстой. Та нар бол бүх зүйлийн эзэн, оршин байгаа бүхний дундаас та нар өөрсдөөрөө дамжуулан гэрчлэл болон алдрыг Бурханд эдлүүлнэ—энэ нь, хамгийн их ерөөгдсөн үеийнхэн гэдгийн чинь нотолгоо юм!

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Төгс болгуулахаар тэмүүлдэг хүмүүсийн дотор Ариун Сүнс илүү ажилладаг

Та нар одоо амь зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлэх хэрэгтэй, ингэж Бурханы алдрын газар дээрх баталгаа, ирээдүйн ажлынх нь дуурайл болно.

Өнөөдрийн эрэл ирээдүйн суурийг тавьдаг учраас чи Бурханд ашиглагдаж, гэрчлэл хийж чадна. Хэрэв үүнийг чи эрлийнхээ зорилго болговол, Ариун Сүнс чамтай хамт байхаар ирнэ. Нэг зорилго дээр л төвлөр, Бурхан чамайг төгс болгоно. Энэ бол Ариун Сүнсний сонгосон зам билээ. Ариун Сүнсний замчилж байгаа замд хүмүүс өөрсдөө эрж хайсны дүнд хүрдэг. Ихийг зоривол чи улам төгс болгуулна. Үнэнийг эрж хайх тусам Ариун Сүнс улам их ажилладаг. Хэдий их эрэлхийлнэ, төдий ихийг олж авна. Дотоод байдлынхаа дагуу хүн төгс болгуулдаг.

Бурханаар төгс болгуулж, авхуулахаар тэмүүлэх тусам, Ариун Сүнс дотор чинь улам их ажиллана. Эрж хайхгүй, сөрөг байж, ухрах тусам чинь, ажиллах нь багасаж, аажмаар чамайг орхино. Та нар Бурханаар төгс болгуулж, олж авхуулж, ашиглагдахын тулд бүхнийг хийхээр эрэлхийлж, та нарт илчлэгдсэн Бурханы үйл хэргийг ертөнц дэх бүх зүйлд харуулах хэрэгтэй. Ихийг зоривол чи улам төгс болгуулна. Үнэнийг эрж хайх тусам Ариун Сүнс улам их ажилладаг. Хэдий их эрэлхийлнэ, төдий ихийг олж авна. Дотоод байдлынхаа дагуу хүн төгс болгуулдаг.

Та нар бол бүх зүйлийн эзэн. Тэдний дундаас та нар Бурханд гэрчлэгдэж, алдарших боломж олгох ёстой. Та нар хамгаас ерөөгдсөн үе гэдгийг энэ батална. Ихийг зоривол чи улам төгс болгуулна. Үнэнийг эрж хайх тусам Ариун Сүнс улам их ажилладаг. Хэдий их эрэлхийлнэ, төдий ихийг олж авна. Дотоод байдлынхаа дагуу хүн төгс болгуулдаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах