Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 548

2020-08-29

Ариун Сүнс хүн бүрийн дотор алхах замтай байдаг бөгөөд хүн бүрд төгс болгуулах боломж олгодог. Сөрөг талаар чинь дамжуулан завхралыг чинь чамд мэдүүлдэг бөгөөд дараа нь сөрөг талыг авч хаяснаар хэрэгжүүлэх замыг чи олно; эдгээр нь бүгд төгс болгуулдаг арга замууд чинь юм. Түүнчлэн, өөрийнхөө доторх зарим эерэг зүйлийн байнгын удирдамж, гэрэлтүүлэлтээр дамжуулан чи идэвх санаачилгатайгаар үүргээ биелүүлж, мэдлэг ухаанаа нэмэгдүүлж, ялган таних чадвартай болно. Нөхцөл байдал чинь сайн байх үед чи Бурханы үгийг уншихыг онцгойлон хүсэж, Бурханд залбирахыг онцгойлон хүсэж, сонсдог номлолуудаа өөрийн байр байдалд хамаатуулан ойлгож чадна. Ийм үед Бурхан чамайг дотроос чинь гэгээрүүлж, гэрэлтүүлэн эерэг талын зарим зүйлийг ухааруулдаг. Ингэж чи эерэг талд төгс болгуулдаг. Сөрөг байдалд чи сул дорой, идэвхгүй байдаг; зүрх сэтгэлд чинь Бурхан байхгүйг мэдэрдэг ч Бурхан чамайг гэрэлтүүлж, хэрэгжүүлэх замаа олоход чинь тусалдаг. Энэ байдлаас гарах нь сөрөг талд төгс болгуулж байгаа хэрэг юм. Бурхан хүнийг эерэг, сөрөг талын аль алинд төгс болгож чаддаг. Энэ нь туршлагажиж чаддаг эсэх, Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлдэг эсэхээс чинь хамаардаг. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хичээдэг бол сөрөг зүйл чамд хохирол учруулж чадахгүй, харин илүү бодитой зүйлсийг авчран, дотор чинь дутагдаж байгаа зүйлийг илүү сайн мэдэж чаддаг, бодит байдлаа илүү сайн ухамсарлаж чаддаг болгож, хүнд юу ч байхгүй, хүн юу ч биш гэдгийг харуулдаг; хэрвээ чи шалгалтуудыг туулахгүй бол мэдэхгүй бөгөөд бусдаас дээгүүр, бусад бүх хүнээс илүү юм шиг чамд үргэлж санагдана. Энэ бүхнээр дамжуулан, өмнө нь тохиолдсон бүхнийг Бурхан хийж, Бурхан хамгаалдаг байсныг чи ойлгоно. Шалгалтад орох нь чамайг хайр, итгэлгүй болгож орхидог, чамд залбирал дутагдаж, чи магтан дуу дуулж чадахгүй болдог бөгөөд дунд нь чи нэг л мэдэхэд өөрийгөө мэдэж авдаг. Хүнийг төгс болгодог олон арга барил Бурханд бий. Тэрээр хүний завхарсан зан чанартай харьцахдаа төрөл бүрийн орчныг хэрэглэж, хүнийг ил болгохын тулд төрөл бүрийн зүйл ашигладаг; нэг талаар Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар хүнийг ил болгодог, өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцыг” ухан гаргаж, илчлэн, олон байр байдлыг нь илчилснээр, уг чанарыг нь хүнд харуулдаг. Бурхан бодитой гэдгийг хүн мэдэж магадгүй гэсэндээ илчлэл, хүнтэй харьцах, хүнийг цэвэршүүлэх, гэсгээх гэх мэт олон арга замаар Бурхан хүнийг төгс болгодог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих