Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 549

2020-09-13

Та нарын одоо эрж хайж байгаа юм чинь юу вэ? Бурханаар төгс болгуулах, Бурханыг мэдэх, Бурханыг олж авах, эсвэл магадгүй 90-ээд оны Петрийн хэв маягаар биеэ авч явах, Иовоос ч илүү итгэлтэй байхаар эрж хайх, эсвэл Бурханаар зөв шударга нэгэн гэж дуудуулан, Бурханы сэнтийн өмнө очихоор эрж хайх, эсвэл Бурханыг газар дээр илэрхийлж, Бурханы төлөө хүчтэй, цангинасан гэрчлэл хийж чаддаг болохоор эрж хайх явдал байж магадгүй. Та нар юу ч эрж хайдаг бай, энэ нь бүхэлдээ Бурханаар авруулахын төлөө байдаг. Чи зөв шударга хүн болохоор хичээдэг ч бай, Петрийн хэв маяг юм уу Иовын итгэлийг эрж хайдаг ч бай, эсвэл Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлдэг ч бай хамаагүй, энэ нь бүгд хүн дээр хийдэг Бурханы ажил юм. Өөрөөр хэлбэл, чи юу ч эрж хайдаг бай, энэ нь бүгд Бурханаар төгс болгуулахын төлөө, Бурханы үгийг туулахын төлөө, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын төлөө байдаг; чи юу ч эрж хайдаг бай, энэ нь бүгд Бурханы хайр татам байдлыг олж мэдэхийн төлөө, тэрслүү зан чанараа хаяж чаддаг болох зорилготойгоор бодит туршлагаар хэрэгжүүлэх замыг хайхын төлөө, дотроо зүй зохистой байр байдалд хүрч, Бурханы хүсэлтэй бүрэн нийцэж, зөв хүн болж, хийж байгаа бүхэндээ зөв сэдэлтэй байхын төлөө юм. Чиний хувьд энэ бүх зүйлийг туулж байгаагийн шалтгаан нь Бурханыг мэддэг болж, амийн өсөлтөд хүрэх явдал юм. Хэдийгээр туулж байгаа зүйл чинь Бурханы үг, бодит үйл явдал, түүнчлэн эргэн тойрны чинь хүмүүс, юмс, зүйлс боловч эцэстээ чи Бурханыг мэдэж, Бурханаар төгс болгуулж чаддаг. Зөв шударга хүний замаар алхахаар эрэлхийлэх, эсвэл Бурханы үгийг хэрэгжүүлэхээр эрэлхийлэх нь гүйлтийн зам, харин Бурханыг мэдэж, Бурханаар төгс болгуулах нь зорьсон газар юм. Чи одоо Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлж байсан ч бай, эсвэл Бурханд гэрчлэл хийхээр эрэлхийлж байсан ч бай, бүгд эцсийн дүндээ Бурханыг мэдэхийн төлөө байдаг; энэ нь Түүний чамд хийдэг ажлыг хий дэмий болгохгүйн төлөө байдаг, ингэснээр чи эцэст нь Бурханы бодит байдлыг мэдэж, Түүний агуу байдлыг мэдэж, үүнээс ч илүүтэйгээр Бурханы даруу, нуугдмал байдлыг мэдэж, Бурханы чамд хийдэг асар их хэмжээний ажлыг мэдэж авдаг. Бурхан энэ бохир, завхарсан хүмүүс дээр ажлаа хийж, энэ бүлэг хүмүүсийг төгс болгож чадах түвшинд хүртлээ Өөрийгөө даруу болгосон. Бурхан хүмүүсийн дунд амьдарч идэж, хүмүүсийг хариулж, хүмүүсийг хэрэгцээт зүйлээр нь хангах гэж л махбод болоогүй. Илүү чухал нь Тэр тэсэхийн аргагүй энэ завхарсан хүмүүс дээр аврах, байлдан дагуулах нүсэр их ажлаа хийдэг. Бүх хүн өөрчлөгдөж, шинэчлэгдэж магадгүй гэсэндээ Тэр хамгийн их завхарсан энэ хүмүүсийг аврахын тулд агуу улаан лууны гол цөмд ирсэн. Бурханы туулж буй энгүй их бэрхшээл зовлон нь бие махбодтой болсон Бурханы туулдаг бэрхшээл зовлон төдийгүй бүхнээс илүүгээр Бурханы Сүнс туйлын их доромжлол амсдаг—Тэр Өөрийгөө маш их даруу болгож, нуудаг болохоор эгэл жирийн хүн болдог. Бурхан хэвийн хүний амьдралтай, хэвийн хүний хэрэгцээтэй гэдгээ хүмүүст харуулах гэж бие махбодтой болж, махбодын хэлбэрийг авсан. Бурхан Өөрийгөө туйлын их даруу болгожээ гэдгийг батлахад энэ хангалттай. Бурханы Сүнс махбодод биеллээ олдог. Түүний Сүнс маш өндөр, агуу хэдий ч Сүнснийхээ ажлыг хийхийн тулд Тэр ердийн, ялихгүй хүний хэлбэртэй болдог. Та бүгдийн хэв чанар, мэдлэг ухаан, эрүүл ухаан, хүн чанар, амьдрал чинь энэ төрлийн Бурханы хайрыг хүлээж авахад үнэхээр тохирохгүй гэдгийг харуулдаг. Та нар өөрсдийнхөө төлөө Бурханаар ийм зовлон туулуулах үнэхээр эрхгүй. Бурхан бол маш агуу. Тэр маш эрхэм дээд, хүмүүс маш дорд хэдий ч Тэр тэдэн дээр ажилласаар байдаг. Хүмүүсийг хангаж, хүмүүстэй ярилцахын тулд Тэр бие махбодтой болоод зогсохгүй бүр хүмүүстэй хамт амьдардаг. Бурхан маш даруу, маш хайр татам. Хэрэв Бурханы хайрыг дурдангуут, Бурханы нигүүлслийг дурдангуут чи асар их магтаал хэлэнгээ нулимс унагадаг бол, хэрэв чи ийм байдалтай байдаг бол Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болжээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих