Христийн сүмийн дуу “Бурханы үгээр зэвсэглэх нь чиний тэргүүн зорилт” (Дууны үгтэй)

Христийн сүмийн дуу “Бурханы үгээр зэвсэглэх нь чиний тэргүүн зорилт” (Дууны үгтэй)

59 |2020-06-24

Бодит байдал, Бурханы ажлыг тод харах нь Бурханы үгээс харж болох зүйл билээ. Түүний үгээс л гэгээрлийг олж авч чадна, тиймээс Түүний үгээр зэвсэглэх ёстой. Бурханы үгээс ойлгосноо бусадтай хуваалц. Хүмүүс нөхөрлөлөөс чинь гэрэл олж авч, үүгээр чи тэдэнд замыг нь зааж өгч чадвал, энэ зам жинхэнэ бөгөөд бодитой билээ. Бурханы үгээр зэвсэглэх нь чиний ажил бөгөөд маш чухал. Бурхан чамд орчныг бий болгохоос өмнө чиний хийх ёстой эхний зүйл энэ билээ.

Эхэлж хийх зүйл нь Бурханы үгийг идэж, уух юм. Хийж чадахгүй бүх зүйлийнхээ тухайд, Түүний үгээс хэрэгжүүлэлтийн замыг хайж, бэрхшээл, асуудлын хариултыг эрэх хэрэгтэй. Бодитой бэрхшээлийг шийдэхдээ Бурханы үгийг өөрийн хангалтын эх сурвалж болгож, Түүний үгийг амьдралынхаа туслах болго. Энэ нь чамаас хичээл зүтгэл гаргахыг шаарддаг. Бурханы үгээр зэвсэглэх нь чиний ажил бөгөөд маш чухал. Бурхан чамд орчныг бий болгохоос өмнө чиний хийх ёстой эхний зүйл энэ билээ.

Үр дүнд хүрэхээр Бурханы үгийг идэж уун, Бурханы өмнө ирж, сэтгэлээ тайвшруулж сур. Асуудал тулгарвал Түүний үгийг хэрэгжүүлж, асуудалгүй үедээ үүнийг зүгээр л идэж, уу. Заримдаа залбирч, Бурханы хайрыг бодон, үгээс нь мэддэгээ хуваалц, өөрийн доторх гэгээрлийг хуваалц, үгийг нь яаж тусгадгаа хуваалц, дагах замаа олоход нь хүмүүст тусал, энэ бол бодит зүйл билээ. Бурханы үгийг бодит хангалтаа болгох нь үүнийг хийхийн зорилго билээ. Бурханы үгээр зэвсэглэх нь чиний ажил бөгөөд маш чухал. Бурхан чамд орчныг бий болгохоос өмнө чиний хийх ёстой эхний зүйл энэ билээ, чиний хийх ёстой эхний зүйл энэ билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах