Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 308

2020-11-29

Хүмүүсийн амьдралын туршлагаас харвал, би гэр бүл, ажил мэргэжлээ Бурханы төлөө хаясан гэтэл Тэр надад юу өгсөн юм бэ? Би үүнийг базаж дүгнээд батлах ёстой—би саяхан ямар нэг ерөөл хүртсэн бил үү? Би энэ хугацаанд маш ихийг өгсөн, би гүйж гүйж, бас их зовлоо—хариуд нь Бурхан надад амлалт өгсөн үү? Тэр миний сайн үйлийг санасан уу? Миний төгсгөл ямар байх бол? Би Бурханы ерөөлийг хүртэж чадах болов уу? … гэж тэд дотроо үргэлж боддог. Хүн бүхэн зүрх сэтгэлдээ байнга, дандаа ийм тооцоо хийж, өөрсдийн учир шалтгаан, хүсэл эрмэлзэл, тохиролцоо агуулсан шаардлагыг Бурханд тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүн зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг туршиж, Бурханы талаар байнга төлөвлөгөө зохиож, өөрийнхөө зорилгын төлөө Бурхантай байнга маргалдаж, мөн Бурхан түүнд хүссэн зүйлийг нь өгч чадах эсэхийг харахын тулд Бурханаас үг авах гэж оролддог. Бурханыг эрэлхийлж байхдаа хүн Бурханд Бурхан гэж ханддаггүй. Тэр үргэлж Бурхантай тохиролцох гэж оролдож, Түүнээс тасралтгүй юм шаардаж, тэр ч байтугай алхам бүрдээ Түүнийг шахаж, нэг ямхыг өгөхөд нь нэг бээрийг авах гэж оролддог. Бурхантай тохиролцох гэж оролдохын зэрэгцээ хүн мөн Түүнтэй маргадаг бөгөөд тэр ч байтугай өөрсдөд нь шалгалт тулгарч, эсвэл хэцүү байдалд орсноо мэдвэл ихэнхдээ сул дорой, идэвхгүй болж, ажилдаа назгайрч, Бурханы талаар гомдлоор дүүрдэг тийм хүмүүс ч байдаг. Анх Бурханд итгэж эхлэх үеэсээ хүн Бурханыг элбэг дэлбэгийн бэлгэдэл эвэр, Швейцарийн армийн хутга хэмээн үзэж, Бурханаас ерөөл болон амлалт авах гэж оролдох нь түүний төрөлхийн эрх, үүрэг, харин хүнийг хамгаалж, халамжлан, түүнийг хэрэгтэй зүйлээр хангах нь Бурханы хариуцлага юм шиг, өөрийгөө Бурханы хамгийн агуу зээлдүүлэгч гэж үзчихсэн байдаг. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүмүүсийн “Бурханд итгэх итгэлийн” талаарх үндсэн ойлголт бөгөөд Бурханд итгэх итгэлийн ухагдахууны талаарх тэдний гүн гүнзгий ойлголт юм. Хүний уг чанарын мөн чанараас түүний хийсвэр мэрийлт хүртэл Бурханаас эмээхтэй холбоотой юу ч байдаггүй. Хүний Бурханд итгэх зорилго нь Бурханыг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэл нь Бурханаас эмээж, Бурханыг шүтэн мөргөхийг шаарддаг гэдгийг хүн хэзээ ч авч үзээгүй, мөн ойлгоогүй. Тийм байдалд хүний мөн чанар илэрхий байдаг. Тэгвэл энэ мөн чанар нь юу вэ? Энэ бол хүний зүрх сэтгэл хорлонтой, тэр нь урвалт, заль мэх өвөрлөдөг, шударга ёс, зөвт байдлыг, эсвэл эерэг зүйлийг хайрладаггүй ба жигшмээр бөгөөд шуналтай юм. Хүний зүрх сэтгэл Бурханд үүнээс илүү хаалттай байж чадахгүй; тэр үүнийг Бурханд огтхон ч өгөөгүй. Бурхан хүний үнэн зүрх сэтгэлийг хэзээ ч хараагүй, мөн хүн Түүнийг хэзээ ч шүтэн мөргөөгүй. Бурхан хэчнээн том төлөөс төлсөн ч, эсвэл Тэр хэчнээн их ажил хийсэн ч, эсвэл Тэр хүнийг хэчнээн их зүйлээр хангасан ч хамаагүй хүн нүдэн балай байж, огт хайхрамжгүй хэвээр үлддэг. Хүн зүрх сэтгэлээ хэзээ ч Бурханд өгөөгүй, тэр өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрөө мэдэж, шийдвэрээ өөрөө гаргахыг л зөвхөн хүсдэг—үүний цаад утга нь бол хүн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг хүсдэггүй, эсвэл Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байдаггүй, мөн тэр Бурханыг Бурхан хэмээн шүтэн мөргөхийг хүсдэггүй гэсэн үг. Хүний өнөөдрийн байгаа байдал ийм юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих