Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 309
2020-12-01
Олон хүмүүс Бурханы янз бүрийн, өөр өөр ажлыг мэддэггүй учраас, цаашлаад тэд Ариун Сүнсний ажлыг хэмждэг дуслын төдий мэдлэг, хоосон сургаалыг эзэмшдэг учраас Бурханыг эсэргүүцэж Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн дадлага туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд тэд Ариун Сүнсний ажлыг үл хүндэтгэн үзэж, Ариун Сүнсний сахилга батыг үл ойшоож, цаашлаад Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан ялихгүй нотолгоог ашигладаг. Тэд түүнчлэн дүр эсгэж, өөрсдийн эрдэм мэдлэг болоод дэлхийг хөндлөн гулд туулан аялах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсээр жигшигдэн гологдох хүмүүс биш гэж үү, мөн тэд шинэ эрин үеэр таягдагдахгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг өчүүхэн харалган тэдгээр хүмүүс зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа биш үү? Библийн хомс мэдлэгээрээ тэд дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа тэд Ариун Сүнсний ажлыг урвуулахыг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын үйл явцыг тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй тэдгээр хүмүүс Бурханы 6,000 жилийн ажлыг нэг удаа хальт харахаар хичээдэг. Эдгээр хүмүүст ямар нэг эрүүл ухаан байна уу? Үнэндээ Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ их байна, тэд Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуур байдаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийн өчүүхнийг ярьдаг боловч өөрсдийн шүүмжинд яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, тэд төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба төдий чинээ тэсгэлгүйгээр тэд Бурханы оршихуйг тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьж, ямар ч бодит баримтыг санал болгодоггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнэгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом шиг үздэг хүмүүс бол хөнгөн хийсвэр! Ариун Сүнсний шинэ ажилтай тулгарах үедээ хянуур байдаггүй хүмүүс, ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын шударга явдлыг үгүйсгэх өөрсдийн төрөлхийн араншингаа сул тавьдаг, мөн үүнийг доромжилж гүтгэдэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бүдүүлэг хүмүүс биш гэж үү? Цаашлаад тэд их зантай, угийн бардам, дийлдэшгүй хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй юм. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй мөн Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс өршөөгдөхгүй, энэ эрин үед ч эсвэл дараагийн ирэх эрин үед ч гэсэн тэд тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа мэт дүр үзүүлдэг ба тэд хэдий чинээ тэгж хийнэ, Бурханы захиргааны зарлигийг төдий чинээ зөрчдөг. Төрөлхийн сул задгай, хэзээ ч хэнд дуулгавартай байгаагүй тэдгээр их зантай хүмүүс бүгд энэ замаар алхдаггүй гэж үү? Үргэлж шинэлэг хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдөр болгон эсэргүүцдэггүй гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд