Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 333

2021-10-05

Хэрвээ Би яг одоо та нарын өмнө хэсэг мөнгө тавиад, дураараа сонгох эрх өгсөн бол, сонголтын чинь төлөө та нарыг яллахгүй байсан бол—та нарын ихэнх нь мөнгийг сонгож, үнэнийг хаях байсан. Та нарын дундаас арай өөдтэй нь мөнгийг орхиж, үнэнийг дурамжхан сонгож байхад энэ хоёрын дундах хүмүүс нэг гартаа мөнгө, нөгөөдөө үнэнийг барих байсан. Ийнхүү та нарын үнэн төрх илэрхий болохгүй гэж үү? Үнэн болон үнэнч байдаг зүйлийнхээ аль нэгийг сонгох үедээ та нар бүгд ийм сонголтыг хийх бөгөөд хандлага чинь хэвээр үлдэх байсан. Тэгэхгүй гэж үү? Зөв, буруугийн хооронд хэлбэлзсэн хүмүүс та нарын дунд олон байдаггүй гэж үү? Гэр бүл ба Бурхан, хүүхдүүд ба Бурхан, эв найр ба хагарал, элбэг баян байдал ба ядуурал, байр суурь ба эгэл байдал, дэмжлэг авах ба хөсөр хаягдах зэрэг эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондох тэмцэлд хийсэн сонголтуудаа та нар мэдэж байгаа нь лавтай. Эв найртай гэр бүл, салсан гэр бүл хоёроос та нар эхнийхийг нь сонгосон ба ингэхдээ огт эргэлзээгүй; эд баялаг, үүрэг хоёроос бас л эхнийхийг нь, бүр эрэг рүү буцах хүсэлгүйгээр сонгосон; тансаг байдал, ядуурал хоёроос та нар эхнийхийг нь сонгосон; өөрийнхөө хөвгүүд охид, эхнэр, нөхөр болон Миний дундаас та нар эхнийхийг нь сонгосон; үзэл, үнэн хоёроос дахиад л эхнийхийг нь сонгосон. Бүх төрлийн ёрын муу үйл хэрэгтэй чинь тулгараад Би та нарт итгэх итгэлээ бараг алдчихсан. Зүрх сэтгэл чинь зөөлрөхөөргүй маш хатуу байдаг нь Намайг эгээ л туйлын их гайхшруулдаг. Олон жилийн зүтгэл, хүчин чармайлт Надад, та нарын орхилт, цөхрөлөөс өөр юу ч авчраагүй бололтой, гэвч та нарт тавих найдлага маань өдөр ирэх бүр ихэсдэг, учир нь Миний өдөр хүн бүрийн өмнө бүрэн ил болсон билээ. Гэсэн ч та нар харанхуй, ёрын муу зүйлсийг цөхрөлтгүй эрж хайн, тэдгээрээс зууралдахаа болихоос татгалздаг. Тэгвэл та нарын төгсгөл ямар байх вэ? Та нар үүнийг ер нь анхааралтай бодож үзсэн үү? Хэрвээ та нараас дахиад сонголт хийхийг хүсвэл хандлага чинь ямар байх вэ? Мөн л эхнийх нь байх уу? Та нар бас л Миний урмыг хугалж, таагүй уй гашуу авчрах болов уу? Та нарын зүрх сэтгэл мөн л өчүүхэн төдий халуун дулаан хэвээр байх болов уу? Миний зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд юу хийхээ мэдэхгүй хэвээр байх болов уу? Энэ мөчид та нар юу сонгож байна вэ? Миний үгэнд захирагдах уу, эсвэл тэдгээрээс залхах уу? Миний өдөр яг нүдний чинь өмнө ил болсон бөгөөд та нарт тулгардаг зүйл бол шинэ амьдрал, шинэ эхлэлийн цэг юм. Гэхдээ энэхүү эхлэлийн цэг нь урьдын шинэ ажлын эхлэл биш, харин хуучин ажлын төгсгөл юм гэдгийг Би та нарт хэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь төгсгөл үе билээ. Энэхүү эхлэлийн цэгийн юу нь ер бусын болохыг та нар бүгд ойлгож чадна гэж Би бодож байна. Гэхдээ удалгүй нэг л өдөр та нар энэ эхлэлийн цэгийн жинхэнэ утга учрыг ойлгоно, тэгвэл бид хамтдаа энэхүү эхлэлийн цэгийг өнгөрөөж, ирж буй төгсгөлийг угтацгаая! Харин шударга бус болон шударга байдалтай тулгарах үедээ та нар үргэлж эхнийхийг сонгодог нь Миний санааг зовоосоор байгаа юм. Гэхдээ энэ нь бүгд та нарын урьдын явдал. Би ч гэсэн та нарын өнгөрсөн бүхнийг мартана гэдэгтээ найдаж байна, гэвч мартахад тун хэцүү байдаг. Гэсэн ч Надад үүнийг хийх тун сайн арга бий: Өнгөрснийг ирээдүй орлож, урьдын сүүдэр чинь өнөөдрийн жинхэнэ төрхөөр чинь солигдон замхраг. Тиймээс Би дахин нэг удаа сонголт хийлгэн та нарт төвөг удах ёстой: Та нар яг хэнд үнэнч юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи хэнд үнэнч вэ?

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих