Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 336
2020-11-20
Чи бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг, Үг махбодоор илэрснийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлдэг атлаа Түүний нүднээс далдуур зарим зүйлийг хийж, Түүний шаарддаг зүйлд харшилдаг зүйл хийдэг бөгөөд зүрх сэтгэлдээ Түүнээс ер айдаггүй. Энэ нь Бурханыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү? Чи Түүний хэлдэг зүйлийг хүлээн зөвшөөрдөг боловч хийж чадах зүйлээ хэрэгжүүлдэггүй, Түүний замыг ч баримталдаггүй. Энэ нь Бурханыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү? Чи Түүнийг хүлээн зөвшөөрдөг хэдий ч Түүнийг хэзээ ч хүндэлдэггүй ба Түүнээс сэрэмжлэх л сэтгэлтэй байдаг. Түүний ажлыг харж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд Тэр бол Бурхан гэдгийг мэддэг хэрнээ хөндий хайнга, огт өөрчлөгдөхгүй хэвээр үлдвэл чи мөн л байлдан дагуулагдаагүй хүн юм. Байлдан дагуулагдсан хүмүүс чадах бүхнээ хийх ёстой бөгөөд илүү өндөр үнэнд орж чадахгүй, эдгээр үнэн нь тэдний хувьд хүршгүй хэдий ч ийм хүмүүс зүрх сэтгэлдээ үүнд хүрэхийг хүсдэг. Учир нь, тэдний хүлээн авч чадах зүйлд хязгаар байдаг ба хэрэгжүүлж чаддаг зүйл нь бас хэмжээ, хязгаартай байдаг. Гэхдээ тэд ядаж л чадах бүхнээ хийх ёстой бөгөөд хэрвээ чи эдгээр зүйлийг хийж чадвал энэ нь байлдан дагуулалтын ажлаас үүдэн гарсан үр нөлөө юм. “Хүний чадахгүй маш олон үгийг Тэр хэлсэн гэдгийг харвал хэрвээ Тэр Бурхан биш юм бол өөр хэн байх вэ?” гэж чи хэллээ гэж үзье. Ийм бодолтой байлаа гээд Бурханыг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг биш. Хэрвээ чи Бурханыг хүлээн зөвшөөрдөг бол бодит үйлдлээрээ харуулах ёстой. Чуулганыг удирдаж байгаа ч зөв шударга байдлыг хэрэгжүүлж чаддаггүй бол, мөнгө, эд хөрөнгөд шунаж, чуулганы санг өөртөө үргэлж халаасалдаг бол энэ нь Бурхан байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг мөн үү? Бурхан бол төгс хүчит бөгөөд хүндлэл хүртүүштэй. Хэрвээ чи Бурхан байдаг гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрдөг бол яаж айхгүй байж чадах юм бэ? Чи тийм жигшүүртэй үйл хийх чадвартай бол Түүнийг үнэхээр хүлээн зөвшөөрдөг үү? Чи Бурханд итгэдэг гэж үү? Чиний итгэдэг зүйл чинь тодорхойгүй Бурхан; тиймээс чи айдаггүй! Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, мэддэг хүмүүс бүгд Түүнээс айдаг ба Түүнийг эсэргүүцэх, эсвэл өөрсдийн мөс чанарыг зовоох зүйл хийхээс айдаг; тэд ялангуяа, Бурханы хүслийн эсрэг гэдгийг нь мэддэг юуг ч хийхээс айдаг. Үүнийг л Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаад тооцож болно. Эцэг эх чинь Бурханд итгэхийг чинь болиулахаар оролдох үед чи юу хийх ёстой вэ? Үл итгэгч нөхөр чинь чамд сайн хандаж байх үед чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Ах эгч нар чинь чамайг үзэн ядах үед Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Хэрвээ чи Түүнийг хүлээн зөвшөөрдөг бол энэ бүх хэрэг явдал дээр зохих ёсоор үйлдэж, бодит байдлыг амьдран харуулна. Хэрвээ чи бодитой үйлдэл хийж чадахгүй, харин зөвхөн Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөг гэж л хэлбэл зүгээр л хоосон яригч юм! Чи Түүнд итгэж, Түүнийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлдэг боловч ямар байдлаар Түүнийг хүлээн зөвшөөрдөг вэ? Ямар байдлаар чи Түүнд итгэдэг вэ? Чи Түүнээс айдаг уу? Түүнийг хүндэлдэг үү? Сэтгэлийнхээ гүнд Түүнийг хайрладаг уу? Чи зовуурилж, түшиж тулах хэн ч үгүй байх үедээ Бурханы хайр татам байдлыг мэдэрдэг ч дараа нь энэ бүхнээ таг мартдаг. Тэр нь Бурханыг хайрлаж байгаа хэрэг биш, Бурханд итгэж байгаа ч хэрэг биш! Тэгвэл эцсийн эцэст хүн юунд хүрээсэй гэж Бурхан хүсдэг вэ? Өөрийгөө ихэд чухалчилж, юмыг хүлээн авч, ойлгохдоо хурдан гэж бодож, бусдыг хянаж, бусдыг дорд үзэж, харагдах байдлаар нь хүмүүсийг шүүж, үнэнч шударга хүмүүсийг дээрэлхэж, чуулганы мөнгөнд шунах гэх мэт Миний дурдсан энэ бүх байдал буюу энэ бүх сатанлаг завхарсан зан чанарын нэг хэсгээс салах үед л байлдан дагуулагдсан чинь харагдана.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 4
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд