Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 337

2020-08-11

Би та нарын дунд ийм маягаар ажиллаж, үг хэлсэн, Би маш их эрч хүч, хүчин чармайлт зарцуулсан, гэвч Миний ний нуугүй хэлдэг зүйлийг та нар ер нь хэзээ сонсож байсан юм бэ? Та нар Төгс Хүчит Надад хаана мэхийн ёсолж байсан бэ? Та нар Надад яагаад ингэж ханддаг юм бэ? Яагаад та нарын хэлдэг, хийдэг бүхэн Миний уурыг хүргэдэг юм бэ? Яагаад та нарын зүрх сэтгэл ийм хатуу юм бэ? Би ер нь та нарыг цохин унагаж байсан уу? Яагаад та нар Намайг уй гашуу, түгшүүртэй болгохоос өөрийг хийдэггүй юм бэ? Та нар, Ехова Миний уур хилэн өөрсөд дээр чинь буух өдрийг хүлээгээ юу? Дуулгаваргүй байдлаас чинь болж уураа илгээхийг минь та нар хүлээж байна уу? Миний хийдэг бүхэн та нарын төлөө биш гэж үү? Гэтэл та нар Ехова Надад үргэлж ингэж хандаж ирсэн: тахилыг минь хулгайлж, чонын үүрэн дэх бэлтрэг, зулзагануудыг тэжээхийн тулд Миний тахилын ширээн дээрх өргөлийг гэртээ аваачдаг; хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэж, ууртай харц, сэлэм жадтайгаар бие биетэйгээ нүүр тулж, баас шиг бохир заваан болох гэж Төгс Хүчит Миний үгийг жорлон руу хаядаг. Та нарын шударга үнэнч байдал хаана байна? Та нарын хүн чанар зэрлэг догшин байдал болжээ! Та нарын зүрх сэтгэл аль эрт чулуу болон хувирчээ. Миний уур хилэнгийн өдөр ирэх үе бол Төгс Хүчит Миний эсрэг өнөөдөр үйлдсэн муу муухайг чинь шүүх үе байх болно гэдгийг та нар мэдэхгүй байна уу? Намайг ингэж хууран, Миний үгийг шавар шавхайд хаяж, сонсохгүй байснаар—Миний ардуур ингэж авирласнаар Миний хилэнт харцнаас зайлсхийж чадна гэж та нар бодож байна уу? Миний тахилыг хулгайлж, Миний эд хөрөнгөд санаархахдаа та нар Ехова Миний нүдэнд аль хэдийн харагдсан гэдгээ мэдэхгүй байна уу? Миний тахилыг хулгайлах үедээ тахил өргөдөг тахилын ширээний өмнө байсан гэдгээ та нар мэдэхгүй байна уу? Намайг ийм маягаар хуурч чадахуйц ухаалаг гэдэгтээ та нар яаж итгэж чадав аа? Миний уур хилэн та нарын жигшүүрт нүглийг яаж зүгээр орхиж чадах юм бэ? Миний догшин уур омог та нарын муу үйлийг яаж зүгээр өнгөрөөж чадах юм бэ? Өнөөдөр үйлдсэн муу муухай чинь та нарт гарах гарц нээж өгөхгүй, харин маргаашийн гэсгээлтийг чинь хуримтлуулдаг; энэ нь Төгс Хүчит Миний та нарт чиглэсэн гэсгээлтийг өдөөдөг. Та нарын муу үг, үйл Миний гэсгээлтээс зайлж яаж чадах юм бэ? Залбирал чинь яаж Миний чихэнд хүрч чадах юм бэ? Та нарын шударга бус байдалд Би гарах гарц нээж өгч яаж чадах юм бэ? Намайг үл тоомсорлосон муу үйлийг чинь Би яаж зүгээр өнгөрөөж чадах юм бэ? Могойнх шиг хорт хэлийг чинь Би яаж таслахгүй байж чадах вэ? Шударга байдлынхаа төлөө та нар Над дээр ирдэггүй, харин шударга бус байдлынхаа үр дүнд уур хилэнг минь хуримтлуулдаг. Би та нарыг яаж уучилж чадах юм бэ? Төгс Хүчит Миний нүдэнд үг, үйлдэл чинь бохир заваан байна. Төгс Хүчит Миний нүд та нарын шударга бус байдлыг өршөөлгүй гэсгээлт болгон хардаг. Миний зөвт гэсгээлт, шүүлт та нарыг орхиж яахин чадах билээ? Та нар Намайг уйтгар гунигтай, уур хилэнтэй болгож, Надад ингэж ханддаг юм хойно Ехова Би та нарыг гэсгээж, хараах өдрөөсөө холдуулж, гараасаа та нарыг мултруулж яаж чадах билээ? Бүх муу үг, яриа чинь аль хэдийн Миний чихэнд хүрснийг та нар мэдэхгүй гэж үү? Та нарын шударга бус байдал аль хэдийн Миний зөвт байдлын ариун өмсгөлийг буртагласныг мэдэхгүй гэж үү? Дуулгаваргүй байдал чинь аль эрт дүрсхийх уурыг минь хүргэсэн гэдгийг мэдэхгүй гэж үү? Аль хэдийнээс та нар Намайг хилэгнүүлж, тэвчээрийг минь барснаа мэдэхгүй гэж үү? Та нар Миний махбодыг аль хэдийн навтас болтол нь сүйдэлснээ мэдэхгүй гэж үү? Би өнөөг хүртэл тэвчсэн, цаашид та нарыг тэвчиж чадахгүй учраас уур хилэнгээ гаргана. Та нарын муу үйл аль хэдийн нүдэнд минь өртөж, Миний хашхираан аль хэдийн Эцэгийн минь чихэнд хүрсэн гэдгийг та нар мэдэхгүй байна уу? Надад ингэж хандахыг чинь Тэр яаж зөвшөөрч чадах юм бэ? Та нарын дотор Миний хийдэг аливаа ажил та нарын төлөө биш гэж үү? Гэтэл та нараас хэн чинь Ехова Миний ажилд сэтгэлээ илүү их өгөх болсон бэ? Би сул дорой учраас, мөн зовлон зүдүүр туулсан учраас Эцэгийнхээ хүсэлд үнэнч бус байж болох уу? Та нар Миний зүрх сэтгэлийг ойлгохгүй байна уу? Би та нартай Ехова шиг ярьж байна; Би та нарын төлөө өчнөөн ихийг зориулаагүй гэж үү? Эцэгийнхээ ажлын төлөө энэ бүх зовлонг туулахад Би бэлэн байгаа хэдий ч, зовлонгийнхоо дүнд Би өөрсдөд чинь авчрах гэсгээлтээс та нар яаж чөлөөлөгдөж чадах юм бэ? Та нар Надаас маш ихийг эдлээгүй гэж үү? Өнөөдөр, Миний Эцэг та нарт Намайг хайрласан; та нар Миний элбэг дэлбэг үгнээс хамаагүй ихийг эдэлсэн гэдгээ мэдэхгүй байна уу? Миний амь, та нарын амиар болон эдэлдэг зүйлсээр чинь солигдсон гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Миний Эцэг Сатантай тулалдахын тулд Миний амийг ашиглаж, та нарыг зуу дахин ихийг хүлээн авахад хүргэж, та нарт маш олон уруу таталтаас зайлсхийх боломж олгосныг мэдэхгүй юу? Миний ажлаар л дамжуулан олон уруу таталт, олон ширүүн гэсгээлтээс чөлөөлөгдсөн гэдгээ та нар мэдэх үү? Надаас болж л Миний Эцэг та нарт өнөөг хүртэл баясан цэнгэх боломж олгодгийг мэдэх үү? Зүрх сэтгэлд чинь эвэр ургачихсан юм шиг та нар өнөөдөр яаж ийм хатуу, нугаршгүй хэвээр үлдэж чадна вэ? Намайг газар дэлхийгээс явсны дараа болох уур хилэнгийн өдрөөс Та нарын өнөөдөр үйлдэж буй муу муухай яаж мултрах юм бэ? Ийм хатуу, нугаршгүй хүмүүст Би яаж Еховагийн уур хилэнгээс зугтахыг зөвшөөрөх юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих