Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 341

2020-09-08

Уруул чинь тагтааныхаас илүү зөөлөн боловч зүрх сэтгэл чинь эртний могойныхоос ч илүү хорлонтой. Уруул чинь бүр Ливан эмэгтэйчүүдийнх шиг сайхан боловч зүрх сэтгэл чинь тэднийхээс эелдэг зөөлөн биш бөгөөд мэдээж канаанчуудын гоо үзэсгэлэнтэй харьцуулахын аргагүй. Чиний зүрх сэтгэл маш хорон санаатай! Би зөв шударга бус хүний уруул болон зүрх сэтгэлийг л үзэн яддаг бөгөөд хүмүүст тавих Миний шаардлага ариун хүмүүсээс шаарддагаас минь огтхон ч өндөр биш; Би зүгээр л зөв шударга бус хүний ёрын муу үйл хэргийг зэвүүцдэг бөгөөд тэрээр бузар заваан байдлаа хаяж, одоогийн төвөгтэй байдлаасаа зугтаж, ингэснээрээ зөв шударга бус хүмүүсээс ялгаран, зөв шударга хүмүүстэй хамт амьдарч, ариун байж чадна гэж найддаг. Та нар Надтай адил орчин нөхцөлд байгаа мөртөө бузраар бүрхэгдсэн; анх бүтээгдсэн хүмүүсийн анхдагч төрх та нарт өчүүхэн төдий ч байхгүй. Түүнчлэн, та нар өдөр болгон тэдгээр бузар сүнсний төрхийг дуурайн, тэдний хийдэг зүйлийг хийж, хэлдэг зүйлийг хэлдэг учраас бүх хэсэг, бүр хэл, уруулд чинь хүртэл тэдний бохир ус нэвчин, та нар бүхэлдээ тийм хир толбоор хучигдахдаа тулсан бөгөөд ганц ч хэсгийг чинь Миний ажилд ашиглаж болдоггүй. Үнэхээр зүрх шимшрэм! Та нар үхэр, адууны ийм ертөнцөд амьдардаг атал та нарт үнэндээ төвөгтэй санагддаггүй; баяр хөөрөөр дүүрэн байж, эрх чөлөөтэй, амар хялбараар амьдардаг. Тэрхүү бохир усанд сэлж байгаа мөртөө ийм төвөгтэй байдалд орсон гэдгээ үнэндээ ухаардаггүй. Өдөр бүр чи бузар сүнсийг дагалдаж, “ялгадастай” харилцдаг. Амьдрал чинь нэлээд дорд атал чи, хүний ертөнцөд огтхон ч оршдоггүй, мөн өөрийгөө хянадаггүй гэдгээ үнэндээ мэддэггүй. Чиний амьдралыг тэр бузар сүнснүүд аль хэдийн гишгэлээд, ёс жудгийг чинь бохир ус аль хэдийн сэвтээсэн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Чи газар дэлхийн диваажинд амьдарч, аз жаргалтай байгаа гэж бодож байна уу? Бузар сүнснүүдтэй хамт амьдарч, чамд зориулан тэдний бэлдсэн бүх зүйлтэй зэрэгцэн оршсон гэдгээ чи мэдэхгүй гэж үү? Чиний амьдардаг байдал яаж утга учиртай байж чадах юм бэ? Чиний амьдрал яаж үнэ цэнтэй байж чадах юм бэ? Чи бузар сүнс эцэг эхийнхээ төлөө ийш тийш завгүй гүйсээр ирсэн мөртөө чамайг урхидагчид нь чамайг төрүүлж, өсгөсөн бузар сүнс эцэг эх чинь гэдгийг огт мэддэггүй. Түүнчлэн, бүх бузар буртгийг чинь үнэндээ тэд чамд өгсөн гэдгийг чи мэддэггүй; тэд чамд “таашаал” өгдөг, чамайг гэсгээдэггүй, мөн шүүдэггүй бөгөөд ялангуяа чамайг хараадаггүй гэдгийг л чи мэднэ. Тэд хэзээ ч чамд дэлбэртлээ уурладаггүй, харин хайраар, эелдгээр ханддаг. Тэдний үг зүрх сэтгэлийг чинь тэжээж, чиний хайрыг булаадаг болохоор чи толгой нь эргэсэн байдалтай болж, өөрийн мэдэлгүй тэдэнд татагдаж, үйлчлэн, тэдний гарц, бас зарц болоход бэлэн байдаг. Чамд ямар ч гомдол байдаггүй, харин тэдний төлөө морь нохой мэт зүтгэхэд бэлэн байдаг; чи тэдэнд мэхлэгддэг. Ийм учраас чи Миний хийдэг ажилд бүр ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй. Чи Миний гараас нууцаар мултрахыг үргэлж хүсдэгт гайхах юмгүй бөгөөд Миний ивээлийг овжноор олж авахын тулд нялуун үг хэрэглэхийг үргэлж хүсдэгт чинь гайхах юмгүй. Чамд аль хэдийн өөр нэг төлөвлөгөө, өөр нэг зохицуулалт байгаа болж таардаг. Чи Төгс Хүчит Миний үйлдлүүдийн багахныг харж чадах боловч Миний шүүлт, гэсгээлтийг өчүүхэн ч мэддэггүй. Миний гэсгээлт хэзээ эхэлснийг чи огт мэддэггүй; Намайг хэрхэн хуурахаа л мэддэг ч Би хүний ямар ч халдлагыг тэвчихгүй гэдгийг мэддэггүй. Чи аль хэдийн Надад үйлчлэх шийдвэр гаргасан тул Би чамайг тавьж явуулахгүй. Би бол ёрын мууг үзэн яддаг Бурхан бөгөөд хүнийг харддаг Бурхан билээ. Нэгэнт чи өөрийн үгийг тахилын ширээн дээр аль хэдийн тавьсан тул яг нүдний минь өмнүүр зугтаан одохыг чинь Би тэвчихгүй, хоёр эзэнд үйлчлэхийг чинь ч тэвчихгүй. Өөрийнхөө үгийг Миний тахилын ширээн дээр, хоёр нүдний минь өмнө тавьсны дараа чамд өөр нэг хайр байж болно гэж чи бодоо юу? Тийм маягаар Намайг тэнэгтүүлэхийг Би яаж хүмүүст зөвшөөрч чадах юм бэ? Чи өөрийнхөө хэлээр Надад хааш яаш андгай, тангараг тавьж болно гэж бодоо юу? Чи Хамгийн Дээд Миний сэнтийгээр тангараглаж яаж чадах юм бэ? Чиний тангараг аль хэдийн алга болсон гэж чи бодоо юу? Би та нарт хэлье: Та нарын махан бие нас барж болох ч тангараг чинь үгүй болохгүй. Эцэст нь Би тангарагт чинь үндэслэн та нарыг яллана. Гэсэн ч Намайг аргалахын тулд та нар өөрсдийн үгийг Миний өмнө тавиад зүрх сэтгэлээрээ бузар сүнс болон муу ёрын сүнсэнд үйлчилж болно гэж боддог. Намайг хуурдаг тэр нохой, гахай шиг хүмүүсийг Миний уур хилэн яаж тэвчиж чадах юм бэ? Би Өөрийн захиргааны зарлигийг гүйцэтгэж, Надад итгэдэг тэр бүх ёсорхуу, “чин сүсэгт” хүмүүсийг бузар сүнснүүдийн гараас булаан авах ёстой ба ингэснээр тэд дэг журамтай байдлаар Надад “үйлчилж”, Миний шар үхэр, Миний адуу болж, Миний нядалгааны эрхээр байж магад юм. Би чамаар өмнөх шийдвэрийг чинь сэргээлгэж, Өөртөө дахин нэгэнтээ үйлчлүүлнэ. Намайг хууран мэхэлдэг ямар ч бүтээлийг Би тэвчихгүй. Чи Миний өмнө дур зоргоороо хүсэлт тавьж, худал хэлж болно гэж бодсон уу? Би чиний үг болон үйл хэргийг сонсоогүй, эсвэл хараагүй гэж бодсон уу? Чиний үг, үйл хэрэг яаж Надад харагдахгүй байж чадах юм бэ? Хүмүүс Намайг тийнхүү мэхлэхийг Би яаж ер нь зөвшөөрч чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих